1 ПЕТР 3:18-22. ТАЙЛАЛ
БАГЦЫН БҮТЭЦ: Христийн ялгуулсан ялалт (18-22и)
1. Христ нэг удаа нүглийн төлөө зовсон.(18и) а. Тэр Өөрийн нүглийн төлөө бус, харин бидний нүглийн төлөө, Өөрөө зөвт боловч зөвт бусын төлөө зовсон. б. Тэр биднийг Бурханд аваачихын тулд зовсон. в. Түүний зовлон үхэлд хүргэсэн. г. Түүний зовлон ялгуулсан амилалаар төгссөн. 2. Христ ялалтаа шоронд байгаа сүнснүүдэд тунхагласан. (19и) а. Тэдгээр сүнснүүд хэн байв? (20и)\ (1). Тэдгээр сүнснүүд хэн байсан ба юу үйлдсэн байв? б. Тэдгээр сүнснүүд хаана хоригдож байв? (19и) в. Тэр тэдгээр сүнснүүдэд юуг тунхаглав?(19и) г. Тэр ялгуулсан амилалын тухай ямар үгийг тунхаглав? (19и) 3. Ноа, гэм нүглээс гэтэлсэн бидний илэрхийлэл болсон. (20-21и) а. Уснаас аврагдсан найман хүн (20и) б. Баптисмаар аврагдсан итгэгчид(20и) (1). Зүгээр л усаар биш. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаггүй. (2). Сайн мөс чанараар Бурханд өргөх амлалт а. Христийн амилалаар дамжуулан аврагдсан. 4. Христ ертөнцийг ялгуулсан.(22и) а. Тэр Бурханы баруун гарт заларсан. б. Түүний захиргаанд бүх тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд орсон.
ХАМ СЭДЭВ: Энэхүү багц хэсэг нь 3-р бүлгийнхээ төгсгөл хэсэг болж өгдөг ба өмнөх хэсгүүдтэйгээ холбогдож өгдөг. Онцгойлон 17-р ишлэлтэй шууд холбогддог. Петр зовлон эдэлж буй итгэгчдийг цаашид цөхрөлтгүй байх талаар ятган хэлэхдээ тэдний өмнө Христийн биеэрээ туулж, эдэлсэн зовлонгийн талаар хэлсэн. Энэ сэдэв нь өөрөө 1 Петр номын үндсэн сэдэв болж, зөвт байдлын төлөө хичнээн зовсон ч энэ нь эцэстээ алдарт хүрсэн Христийн замналтай адил болохыг заадаг(Фил 2:6-11). 3-р бүлгийн 13-17 багц дахь сургамждаа Петр 18-22 багц дахь Христийн төгс төгөлдөр жишээг өгсөн байна(2:21-24). Шинэ Гэрээний зарим нэг багцуудыг тодорхой хам сэдэв ба ишлэлийн хүрээн дотор тайлж ойлгох шаардлагатай байдаг. 1 Петр 3:18-22 багц ишлэл бол зайлшгүй 4:6, Ефес 4:8-10 зэрэг ишлэлийн гэрэл дотор тайлагдах учиртай юм. Учир энэхүү багц ишлэлтэй холбоотой олон гажуу үзэл сургаал гарсан байдаг.
ТАЙЛАЛ: 18-р ишлэл Орчуулга: Грек Библи (BGT) o[ti kai. Cristo.j a[pax peri. a`martiw/n e;paqen( di,kaioj u`pe.r avdi,kwn( i[na u`ma/j prosaga,gh| tw/| qew/| qanatwqei.j me.n sarki. zw|opoihqei.j de. pneu,mati\ Орчуулга Учир нь мөн Христ нэг удаа гэм нүглийн тухайд (гэм нүгэлд) зовж (үхэж), зөвт нь зөвт бусын төлөө, та нар Бурханд ойртохын тулд махан биед үхэж харин сүнсэнд амилсан. Монгол Библи (МБОХ) Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав.[1]
Агуулга: Христ амьдралаас харвал тэрээр хэзээ ч тэрхүү ял шийтгэлийг авах амьдралаар амьдраагүй. Харин ч Түүний амьдрал зөвт, шударга амьдрал байсан юм. Тийм учраас тэрхүү ял шийтгэл ба зовлонг Өөртөө хүлээж авахаас татгалзах бүрэн боломж Христэд байсан боловч Тэрээр үүнийг хүмүүсийн өмнөөс Өөртөө хүлээж авахаар шийдсэн юм. Тийнхүү хэдий Христ хувь хүний хувьд зөвт нэгэн байсан боловч Түүний хүлээн авсан ял шийтгэл нь гэм нүглийн улмаас байсан юм. Энэ гэм нүгэл нь Түүний хийсэн гэм нүгэл бус, харин хүмүүсийнх байсан. Харин Христ гэм нүглийн шийтгэл байхгүйгээр зөвтгөл байхгүй гэдгийг мэдэж, бусдын өмнөөс Өөрийгөө золиосолсон. Түүнчлэн олны гэм нүглийг шийдвэрлэх Христийн нэг удаагийн бүрэн төгс тахил хангалттай байсан юм. Христ нэг удаа зовлон эдэлж, нүглийн төлөөсөнд үхсэн. Учир нь Түүний нэг удаагийн бүрэн төгс тахил хангалттай. Өмнө нь жилээс жилд, сараас сард, долоо хоногоос долоо хоногт нүглийн төлөөх тахилыг өргөх шаардлагатай байсан ч Христ зөвхөн нэг л удаа бүрэн төгс тахил болгогдсоноороо нүглийн асуудлыг нэг мөр шийдсэн юм (Евр 7:27, 9:26, 28, 10:10,12,14). Түүгээр зогсохгүй хамгийн ерөөлтэй нь энэ үйл явдлаар дамжуулан бид Бурханд очсон юм. Бурхан биднийг Христ дотор хүлээн авч бид Бурханыг Эцэг (Аав) хэмээн дуудаж, Түүний алдарт үргэлж хамт байх боломжтой болсон (Ефс 2:13,18, 3:12, Евр 10:21,22). Христ хүний алдраар (махан биеэр) нас барж, Бурханы алдраар (сүнсээр) амилсан.
Хэрэгжүүлэлт ба ач холбогдол: Хэрэв Христ бидний төлөө зовлон эдэлсэн юм бол бид өөрсдийн зовлон тэвчихгүй байх юм гэж үү? Хэрэв Христ зөвт хэрнээ зөвт бусын төлөө зовсон юм бол бид зовлонгоос зайлсхийх юм гэж үү? Хэрэв Христ нэг удаа зовлон дотор үхэж, алдрыг хүртсэн юм бол бид мөнхийн баяр баясалд ортлоо өнөөдрийн түр зуурын зовлонг эдлэхгүй байх юм гэж үү? Хэрэв Христ биднийг Бурханд аваачихын төлөө зовсон юм бол бид энэхүү зовлонг туулаад ирэх үед Бурханд очихгүй байх юм гэж үү? 19-р ишлэл Орчуулга: Грек Библи (BGT) evn w-| kai. toi/j evn fulakh/| pneu,masin poreuqei.j evkh,ruxen( Орчуулга Тэр үүний дотор (сүнс) мөн явж шорон дахь сүнснүүдэд тунхаглав. Монгол Библи (МБОХ) Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Агуулга: Энэхүү ишлэл нь 4:6, Ефес 4:8-10 ишлэлүүдийн гэрэл дотор тайлагдах шаардлагатай. Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхагласан гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ талаар Христ Ноагаар дамжуулан тунхагласан, Христ Ноагийн үерт үхсэн хүмүүст тунхагласан гэж үзэх үзэл, эсвэл бүр дэлхийжүүлэн Христ Өөрт нь итгээгүй үхсэн хүмүүст хоёр дахь боломжийг олгохоор тунхагласан, Христ тамд очиж алдраа гайхуулан тунхагласан гэх зэрэг олон янзын үзлүүд бий. Мэдээж эдгээр үзэл тус бүрт өөрийн гэсэн их бага дэмжлэг байдаг ч бид яг энэ нь зөв гэж хэлэх үндэслэл байдаггүй. Тэгвэл шоронд хоригдож буй сүнснүүд гэж хэн байв? Энэ талаарх илүү дэлгэрэнгүй тайлбарыг 20-р ишлэлийн тайлалд өгнө. Хэрэгжүүлэлт ба ач холбогдол: Христ Өөрийн ялалтаа шоронд буй сүнснүүдэд тунхагласан гэдгээс бид хэрэгжүүлэлт ач холбогдол гаргаж ирэхэд бэрх ч бид ямар сүнснүүд, ямар шоронд гэдэгт төвлөрөхөөс илүү Христийн ялалт, ялгуулалтад төвлөрөх нь зүйтэй. Христ үхлийг ялан амилсан нь бид ч мөн үхлийг үзэх болов ч Түүнтэй адил амилуулагдах болно гэсэн баталгааг өгдөг. 20-р ишлэл Орчуулга: Грек Библи (BGT) avpeiqh,sasi,n pote o[te avpexede,ceto h` tou/ qeou/ makroqumi,a evn h`me,raij Nw/e kataskeuazome,nhj kibwtou/ eivj h]n ovli,goi( tou/tV e;stin ovktw. yucai,( diesw,qhsan diV u[datojÅ Орчуулга (Тэд) нэгэн цагт (урьд) Ноагийн өдрүүдэд хөвөгч авдар бэлдүүлсэн Бурханы тэвчээр хүлээлтэд дуулгаваргүй байгсад (юм). Хөвөгч авдар дотор цөөн хэд буюу амьд найм усаар дамжин аврагдсан. Монгол Библи (МБОХ) Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр хөвөгч авдар баригдаж байх үед буюу Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ. Агуулга: Тухайн ишлэл дэх Бурханд дуулгаваргүй сүнснүүдийн талаарх ялгаатай үзлүүдийг энэ хэсэгт дэлгэрэнгүй авч үзэх болно. Эдгээр үзэл тус бүрийн давуу ба сул талыг харуулах байдлаар харьцуулж аль алийг нь таниулах байдлаар доор хүснэгтээр харуулж байна.[2] Гэвч зарим нэг үзэлд огт ор үндэслэл байхгүй болохыг бид ялгаж харах нь зүйтэй.
Хэрэгжүүлэлт ба ач холбогдол: 1 дэх үзэл “Христ Ноагаар дамжуулан, завхарсан дэлхийн хүмүүст тунхагласан” хэмээх эхний үзэлд Аугустин, Беде, Акуинас, Ерасмус, Беза, Лейнгтон мөн өөр бусад олон шинэчлэгчид зогссон байдаг. “Ноа хөвөгч авдрыг 120 жил барьсан. Түүний хөвөгч авдар барих энэ хугацаанд тухайн үеийн хүмүүс харж эргэх боломж байсан. Тэгээд дээрээс нь Ноа энэ хугацаанд авдраа бариад зогсохгүй бас хүмүүст тунхаглаж байсан. Бурхан дэлхийг гэнэт шийтгээгүй, Тэрээр 120 жил тэдний тэрслэлтийг тэвчиж, боломж олгосон юм.”[3] Гэвч энэхүү дөрвөн өөр үзлийн аль нь зөв гэх аргагүй ч ийм гүн гүнзгий утга агуулгатай тухайн багцлал өөрөө ямар гайхалтай болохыг бид хардаг. Лютер энэ талаар хэлэхдээ “Энэхүү хэсэг бол өөрөө гайхалтай, магадгүй Шинэ Гэрээн дэх бусад хэсгүүдээс хамгийн тодорхой бус хэсэг байх, Петр энд яг юуг илэрхийлэн хэлж байгааг би хэлж мэдэхгүй” гэжээ.[4] 2 дахь үзэлд орчин үеийн судлаачдын олноор нэгддэгийн учир нь гэвэл энэхүү үзлийн гол нотолгоог дэд каноны (Апокрифа) 1 Енох номоос авдагт байгаа юм. “Юуны түрүүнд Апокрифа бол Бичээстэй энэ зэрэгцэх эрх мэдэлтэй ном биш бөгөөд түүнийг онолын хувьд эрх мэдэл бүхий баталгаа болгон ашиглах ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.”[5] 3 дахь үзэл буюу “Хадест очиж, түүн дэх үхэгсэдэд тунхагласан” хэмээх үзлийн хувьд бас Библийн нотолгоо байхгүй ба энэ үзлийн гол барьц бол Элч нарын итгэлийн тунхаг юм. Никиагийн итгэлийн тунхаг, Калседоний итгэлийн тунхагаас ялгаатай нь юу гэвэл Элч нарын итгэлийн тунхгийг ямар нэгэн чуулганы зөвлөл тодорхой цаг үед бичсэн эсвэл зөвшөөрсөн юм байхгүй. Харин үүнийг МЭ 200-750 онд бага багаар боловсруулан гаргажээ. МЭ 650 онд “там (хадес) руу буусан” гэх энэ хэллэг уг тунхгийн МЭ 390 онд Руфинусын үйлдсэн цорын ганц хувилбарт гарсан. Түүгээр зогсохгүй Руфинус энэхүү хэллэгийг зүгээр л Христ “оршуулагдсан” гэж ойлгож байжээ.[6]
4 дэх үзэл буюу “Авралын тухайд хоёр дахь боломжийг олгосон” хэмээх үзлийн хувьд би өөрийн хувийн бодол, судалгаанаас үндэслэн тооцвол ямар ч ор үндэс байхгүй. Энэ бол ямар ч баталгаа байхгүй төдийгүй, Библийн эсрэг үзэл юм. 21-р ишлэл Орчуулга: Грек Библи (BGT) o] kai. u`ma/j avnti,tupon nu/n sw,|zei ba,ptisma( ouv sarko.j avpo,qesij r`u,pou avlla. suneidh,sewj avgaqh/j evperw,thma eivj qeo,n( diV avnasta,sewj VIhsou/ Cristou/( Орчуулга Тэр нь (ус, усаар дамжуулан аврагдсан нь) мөн одоо та нарыг аварсан баптисмтай нийцдэг. (Энэ нь) махан биеийн бузрыг арилгагч биш харин Христийн амилалын дамжуулан Бурханд хандах сайн сүсэглэл юм. Монгол Библи (МБОХ) Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг биш харин сайн мөс чанараар Бурханд хандан өргөх амлалт юм. Агуулга: Ромын Католик чуулган баптисмыг авралд шаардлагатай бөгөөд баптисм нь дахин төрөлтийг бий болгодог гэж үздэг. Тийм учраас энэ үзлийн дагуу баптисм нь чуулганаас хүмүүст авралын нигүүлслийг өгөх хэрэгсэл болгодог. Хэрэв энэ нь авралын нигүүлслийг өгөх суваг юм бол үүнийг бүх хүнд өгөх хэрэгтэй. Энэхүү Ромын Католик сургаалын хариуд бид Шинэчлэл энэ асуудал дээр төвлөрч байсан гэдгийг санах хэрэгтэй. Мартин Лютерийн хамгийн их ач холбогдол өгч байсан зүйл бол аврал зөвхөн итгэлээс хамаардаг болохоос итгэл дээр үйлс нэмэх ёсгүй гэж сургах явдал байлаа. Гэтэл энэхүү 21-р ишлэлд Петр “Та нарыг аврах ... баптисм” гэж юу хэлсэн бэ? Энд баптисм өөрөө хүнд авралын нигүүлсэл өгдөг гэх Ромын Католик үзлийг илэрхий нотолж байгаа биш үү? Үгүй, яагаад гэвэл Петр энэ хэллэгийг ашиглаад цааш нь яг энэ өгүүлбэрт үүгээр юу илэрхийлснээ тайлбарладаг. Тэрээр хэлэхдээ баптисм та нарыг аврахдаа “махан биеийн бузрыг арилгагч биш” (өөрөөр хэлбэл, махан биеийн бузрыг арилгадаг гадаад биеийн үйлдэл биш энэ нь та нарыг аварч байгаа зүйл биш), харин “Бурханд хандах сайн сүсэглэл” (өөрөөр хэлбэл, Бурхан ба тухайн хувь хүн хоёрын хооронд дотоод сүнсний харилцаа үүсэж, тэрхүү харилцааг баптисмын гадаад ёслол бэлэгддэг). Үүнийг дүгнэхэд, аврагдахад баптисмын үйлдэл авралын нигүүлсэл өгдөг ба ийм учраас баптисмыг нялх хүүхдэд хүртээх хэрэгтэй гэдэг Ромын Католик сургаал Шинэ Гэрээний сургаалын үндсэн дээр үзэхэд үндэслэлгүй байна. Хэрэгжүүлэлт ба ач холбогдол: Библийн дагуу Христитгэлт баптисм бол тухайн итгэгчийн амьдралын дотор, зүрх сэтгэлд нь бий болсон зүйлийг гадаад байдлаараа гэрчилж буй үйлдэл юм. Христитгэлт баптисм итгэгчдийг Христийн үхэл, оршуулагдалт, дахин амилалттай хамт байсан гэсэн дүрслэл өгдөг. Библи “Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм”(Ром 6:3-4) гэж хэлсэн.Христитгэлт баптисмын хувьд уг үйлдлийг сахих хүн хоёр чухал шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй. Үүнд: (1) тухайн хүн Есүс Христийг Аврагч гэдэгт бат итгэсэн байх ёстой бөгөөд (2) баптисмын чухал байдлыг ойлгосон байх хэрэгтэй. Библийн дагуу харвал Христитгэлт баптисм гэдэг нь Христ л зөвхөн аварна гэж итгэсэн итгэлээ олон нийтийн өмнө тунхаглаж буй, итгэл дуулгавартай байдлын шийдвэртэй, энгийн алхам юм. Итгэл, дуулгавартай байдлаа илэрхийлсэн алхам, Христэд итгэж, Түүнд өөрийгөө зориулан Түүний үхэл, оршуулагдалт, дахин амилалтай нэгдэж байгаагаа олон хүний өмнө тунхаглаж байгаагийн хувьд баптисм гэдэг бол бэлэгдлийн шинжтэй юм боловч нөгөө талаар Агаа захирамжийн (Мат 28:19-20) дагуу чухал бэлэгдэл юм. эсрэг үзэл юм. 22-р ишлэл Орчуулга: Грек Библи (BGT) o[j evstin evn dexia/| Îtou/Ð qeou/ poreuqei.j eivj ouvrano,n u`potage,ntwn auvtw/| avgge,lwn kai. evxousiw/n kai. duna,mewnÅ Орчуулга Тэр (Христ) тэнгэрт хүргэгдээд Бурханы баруун талд, Өөртөө тэнгэр элчүүд, эрх мэдлүүд ба хүчнүүдийг авсан билээ. Монгол Библи (МБОХ) Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ. Агуулга: Энэхүү ишлэлд Дээш өргөдөлт (Ascension), Эрх мэдэл ба хүч (Session), Захиргаа (Ruling) гэх зэрэг теологийн ач холбогдол бүхий үгс олон байдаг. Тийм учраас Библи дэх зарим холбогдох ишлэлүүдийг дараах хүснэгтээр харуулж байна.
Христ Бурхан ба хүн мөн чанарыг хоёуланг нь агуулсан Нэгэний хувьд тэнгэрт очихдоо урьд нь авч байгаагүй алдар, хүндлэл, эрх мэдлийг хүлээн авсан. Есүс үхэхийнхээ өмнө “Одоо, Аав аа ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач” (Иох 17:5) гэж залбирч байсан. Паул “Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн” (Флп 2:9) гэсэн бол Бибилийн энэхүү хэсгийг бичигч Петр Пентекостын өдөр заасан номлолдоо Есүсийг “Бурханы баруун гар талд өргөмжлөгдсөн” (Үйл 2:33) гэжээ. Хэрэгжүүлэлт ба ач холбогдол: Христийн үхлээс амилсан нь бидний хувьд гүн гүнзгий утга учрыг агуулдаг шиг Христийн дээш өргөгдөлт нь ч мөн адил юм. Юуны түрүүнд Христийн золилтын ажлаар Түүнтэй тал бүрээр нэгдсэн бидний хувьд Христийн дээш одсон нь ирээдүйд бид Түүнтэй хамт тэнгэр өөд очно гэдгийг урьдчилан илэрхийлдэг. Есүс Өөрөө ч биднийг нэгэн өдөр дээш Өөр дээрээ авахаа хэлсэн (Иох 14:3). Есүсийн дээш одсон явдал бидний эцсийн гэр маань тэнгэрт Түүнтэй хамт юм гэдгийн баталгаа болдог (Иох 14:2-3).
Ашигласан ном материал: Брюс Милн. Үнэнийг мэд: Христитгэлийн гарын авлага. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, Улаанбаатар, 2005. Бялхам Амь Судлал Библи. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг. Лайф Паблишерс Интернэшиналь Хэвлэлийн газар, 2006. Томас Хэйл. Шинэ Гэрээний Хэрэглээний Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, 2007. Вейн Грудем. Библийн Онол Сургаал. Библийн Сургалтын Төв, Улаанбаатар, 2008. Bo Reicke. The Anchor Bible: The Epistles of Peter. Publisher: Doubleday and Company, Garden City, New York, 1980 Exegetical Notes for 1 Peter
[1] Грек Библиэс орчуулах явцад Монгол Библийн орчуулга дахь үг ба утгын хувьд эх хэлтэйгээ нийцэхгүй эсвэл эргэлзээтэй үгсийн доогуур зурж тэмдэглэв. [2]Тонни Бартоллусси “1 Петр 3:19-20-ийн тайлал” [3] The Bible Knowledge Commentary дахь Ром 2:4 ишлэлийн тайлбар [4] Schreiner, 184 –д иш татагдсан хэсэг. [5] Вэйн Грудемын Systematic Theology (Системчилсэн теологи, Лейкестер: Иннер-Варсити Пресс, Гранд Рапидс: Зондерван, 1994) номын Апокрифагийн тухай 3-р бүлэг, х. 57-59 –с үз. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Views: 2063 | |
Total comments: 0 | |