Оршил Ойролцоогоор 3400 жилийн өмнө Бурхан хүн төрөлхтөнд өөрийн хуулийг арван жагсаалтад оруулан өгсөн байдаг. “Энэхүү жагсаалтыг Израилийн түүхийн бүр эхэн үед гаргасан байж таарна гэсэн таамаглалтай ихэнх эрдэмтэд санал нэгддэг ба зарим хүмүүс үүнийг Мосегийн үеэс ч улбаатай гэж үздэг.”[1] Энэ нь зүгээр хуулиуд биш харин Бурхан хүнтэй болон хүмүүс хоорондын харилцааны талаар Бурханаас Өөрөөс нь өгөгдсөн гайхалтай зарчмууд юм. Бурхан төгс хуулийг өгсөн боловч гэмт чанарынхаа улмаас нэг ч хүн тэрхүү хуулийг бүрэн төгс биелүүлэх боломжгүй байсан юм. Энэ нь хууль хүмүүсийн мөхөс дорой байдлыг илтгэхээс гадна үүнийг шийдвэрлэх төгс нэгэн хэрэгтэйг хүн төрөлхтөнд сануулахад нөлөөлсөн. Үүгээр дамжуулан Бурхан Өөрийн авралыг бидэнд харуулсан нь хожим авралыг гүйцэлдүүлэх цорын ганц гэм зэмгүй төгс төгөлдөр Есүс Христ байсан юм. Христ хуулийг бүхэлд нь биелүүлж, мөн үхлийг ялан дийлсэн. Гэхдээ Есүс хуулийг хэрэгсэхгүй болгохоор бус харин гүйцэлдүүлэхээр ирсэн юм (Мат. 5:17,18). Ингээд Есүс нэгэнт хуулийг гүйцэд биелүүлсэн тул Өөрөө хуулийн төгсгөл болсон юм (Ром 10:4,5). Тэгвэл тэдгээр хууль нь ялангуяа арван хууль өнөөдөр ямар ч үр нөлөөгүй зүйл болсон гэж үү? Өнөөдрийн итгэгчид бид арван хуулийг сахих хэрэгтэй юу? Хуулийн биелэлт нь хүчин төгөлдөр хэвээр үү? гэх зэрэг олон асуултууд өнөөг хүртэл бидний дунд байсаар байна. Энэхүү судалгааны ажлаараа дамжуулан эдгээр асуултуудад хариулт өгөхийг хичээлээ. Мөн тэрхүү аран хууль миний амьдралд бас сүм чуулганд маань хэрхэн нөлөөлж байгаа болон нөлөөлөхийг тодорхойлох юм. Арван хууль анх өгөгдөж байсан тухайн нөхцөлдөө чухам ямар утга санааг илэрхийлж байсныг тайлбарлах Шинэ Гэрээний илэрхийлэлтээс эсвэл өнөөгийн үзэл бодлоос салангад байдлаар эхлээд олж мэдэх, дараа нь Шинэ Гэрээний гэрэлд дахин харж, теологичдын үзэл бодолд тулгуурлаж, тэгээд сүүлд нь миний хувийн дүгнэлтийг гаргаж ирэхийг зорьсон. Дикалоги (10 хууль) Библид арван хуулийг тухай Египетээс гарсан нь 20:1-17; Дэд хууль 5:1-21 зэрэг ишлэлүүдэд тодорхой жагсаан харуулсан байдаг. Хамгийн түрүүнд Егр. 20:1-17-д хэлэгдэж үүний дараагаар дараа нь Дху. 5:1-21-д дахин давтан хэлэгдсэн. Арван хууль (Егр. 34:28, Дху. 4:13, 10:4) гэх үг нь Еврей хэлнээ Асерет Хаддебарим гэж хэлэгддэг байсан ба сүүлд септагентын орчуулгаар Хой Дика Логой болж улмаар судлагдахууны үг хэллэг нь Дикалоги болсон байна. “Хуучин Гэрээнд арван хуулийг “арван үг” буюу Декалоги (Егр 34:28, Дху 4:13, 10:4) хэмээн үгчлэн хөрвүүлсэн хэсэг байдаг.”[2] Заримдаа Дху. 5:1-21 ыг ёс суртахууны дикалоги ч гэж нэрлэх нь бий. Арван хуулийг хүмүүс олон янзаар илэрхийлж хэлсэн байдаг. Жишээлбэл: “арван хууль бол гэм нүглийн толь болдог”, “арван хууль нь христчин амьдрал ба бичээсийн гол түлхүүр юм”, Жон Калвин арван хуулийг тодорхойлохдоо “Арван хууль нь өөртөө хүний амьдралын бүх л журмыг багтаасан байдаг” гэсэн. Арван хуулийг ерөнхий хоёр хэсэгт хувааж үздэг. Ингэхдээ эхний дөрвөн тушаал нь “Хүн Бурхантай харилцах харилцаа”-г харуулсан байхад үлдсэн зургаан тушаал нь “Хүн хүнтэйгээ харилцах харилцаа”-г харуулсан байдаг. Үүнийг Есүс Христ хоёр хуульд багтааж хэлсэн байдаг нь эхний дөрвөн тушаалыг “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнийг хайрла (Мат 22:38).” гэж хэлээд, сүүлийн зургаан тушаалыг “Чи хөршөө өөрийн адил хайрла (Мат 22:39).” гэж хэлсэн байдаг. Арван хуулийг харвал эерэг биш харин үргэлж сөрөг талаар тушааж бичсэн байдаг. Жишээлбэл: бүү ал, бүү завхайр, бүү хулайл гэх мэт. Энэ нь ихэнхи эртний шашны болоод ёс суртахууны хуулиуд ч мөн үүнчлэн сөрөг талаар бичигдсэн байдагтай холбоотой. Анх Мосе Синаи ууланд гарч Бурханы гараар бичигдсэн хоёр чулуун хавтан бүхий арван хуулийг авчирсан (Дху. 4:13). Үүний нэг хавтан дээр нь эхний таван хууль нийт 146 Еврей үгээр бичигдсэн байхад үлдсэн хавтан дээр нь сүүлийн таван хууль нийт 26 Еврей үгээр бичигдсэн байдаг нь зүгээр л сонирхолтой. “Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг арван хууль байгаа нь арвын тоо бүрэн төгс байдлыг бэлэгддэгтэй холбоотой.”[3] Гэвч Мосег Бурханаа энэхүү хуулийг авч Синаи уулаас бууж ирэхэд Аарон болон ард түмэн тугал дүрстэй алтан бурханыг шүтээн болгон байв. Мосе уурлан хоёр хавтанг хаданд цохиж буталсан байдаг. Ингээд хоёр дахь удаагаа Синаи уруу гарч хуулийг дахин бичүүлэн авсан. Харин энэ удаагийн чулуун хавтан дээр бичигдсэн арван хуулийг гэрээний авдарт хийж хадгалсан байдаг. Гэрээний авдар нь майхан сүмд байрлаж байгаад сүүлд Соломоны барьсан сүмд байршиж улмаар МЭӨ 586 онд Вавилончууд сүмийг устгах үед хамт устгагдан алга болсон түүхтэй. Ингээд арван хууль нь Тора буюу хуулийн таван номонд зөвхөн бичмэл хэлбэрээр өнөөдрийг хүртэл үлдсэн байдаг. Энэ нь арван хууль нь зөвхөн чулуун хавтан дээр бичигдсэн зүйл биш, харин хүний зүрх сэтгэлд бичигдэх учиртай болохыг илтгэн харуулж байна. Паул энэ талаар “Христ бол хуулийн төгсгөл мөн (Ром 10:4)” гэж хэлсэн байдаг. Мөн “Тэр биднийг үгсээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ (2Кор 3:6)” гэж хэлжээ. Арван хууль Есүс Христийн сайн мэдээний тусгал болсон гэж олон хүмүүс үздэг бас ярих дуртай байдаг. Мэдээж тийм боловч чухам арван хууль нь тухайн үедээ яг ямар утга санааг илэрхийлж байсныг нь олж мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арван хуулийн оригнал утга нь юу байсан нь их сонирхол татаж байна. Үүнийг мэдэхийн тулд тухайн үеийн түүхэн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. “Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж буй зэрэг үйл явдлуудад тодорхой харагддаг хүмүүсийн хүртэх зохисгүй байсан Бурханы агуу хайр нь Хуучин Гэрээний хуулиудын үндэс юм.”[4] гэж хэлсэнтэй адил арван хууль ямар цаг үед хэлэгдсэнийг мэдэж авбал энэ нь түүний анхны утгыг олоход тусална. Товч түүхэн нөхцөл байдал: Египетэд боолчлолд байсан Израильчууд Мосегоор удирдуулан Египетээс зугтан гарч Синаи ууланд дөнгөж хүрч ирсэн үе байлаа. Ингээд цөлд Бурхан тэднийг хамгаалж, тэжээж, тэдний Бурхан болсон юм. Израильчууд цөлд сахил хүртэцгээн зөвхөн Бурханд тахил өргөж, Түүнийг дагах болсон нь ард түмэн зөвхөн ЭЗЭНийг Бурхан хэмээн шүтнэ гэсэн шийдвэртэй байгааг нь харуулдаг. Гэвч Мосег Синаи ууланд гарсан үед ард түмэн сэтгэл тун хялбархан Бурханаас эргэж Түүний оронд халааснаасаа алт мөнгөө цуглуулан алтан бурхан хийж түүндээ мөргөцгөөсөн. Энэ үйлдэл болон дараа дараагийн хэд хэдэн энэ мэт дуулгаваргүй байдлаас болоод Египетийн нутгаас гарч ирсэн хориос дээш насны бүх хүмүүс амлагдсан Канаан газарт орж чадахгүй болдог. Тухайн үеийн насанд хүрсэн Израиль хүмүүсийн хувьд дөчин жил цөлд тэнүүчлэн дуусгавар болж харин тэр үед хүүхэд байсан дараа үеийнхний хувьд шинэ газарт шинэ эхлэлийг тавихаар болсон байлаа. Арван хууль ба Дэд хуулиудын хоорондын хамаарал
Арван хуулийн дэс дарааллын тухай: Арван хуулийг дэс дарааллаар байрлуулахад хэцүү байдаг. Учир нь Египетээс гарсан нь болон Дэд хууль номууд хоорондын зарим ялгаатай байдлаас болоод арван хуулийг дугаарлан тэмдэглэхэд өөр өөр үзэл бодолд хуваагддаг. Олон янзаар дугаарладаг ч ерөнхий гурван дугаарлалтыг доор харууллаа .
Арван хуулийн зорилго ба хэрэгжилт: Арван хуулиар дамжуулан Бурхан өөрийн хүмүүсийн амьдралд маш чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжийг өгсөн байдаг. Үүнд:
Арван хуулийг Мосе (Мосегийн дамжуулсан хууль)-тэй харьцуулсан нь[6]
Арван хуулийн тухай шинэ гэрээнд: Есүс “хуулийг хэрэгсэхгүй болгохын тулд бус, гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм (Мат. 5:17).” гэж хэлсэн. Матай 19:18, Марк 10:19 зэрэг ишлэлүүдэд нэгэн залуу Есүсээс мөнх аминд орохын тулд юу хийх талаар асуухад, Есүс арван хуулийг сахь гэж хэлсэн байдаг. Паул энэ талаар “Христ бол хуулийн төгсгөл мөн (Ром 10:4)” гэж хэлсэн байдаг. Христээр ирсэн шинэ амьдралыг бүх хүн хүлээн авах боломжтой ч ийнхүү хүлээн авсан Бурханы хүмүүс Түүний таалалд нийцэж амьдрах шаардлагатай болдог. Есүс дагалдагчдадаа “Та нар миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно” гэж хэлсэн байдаг.
Арван хууль нь Эхлэл номын түүхүүдээр батлагдсан байдаг:
Арван хуультай адил төстэй дэлхийн хуулиуд: Арван хуулийг Библи дээр тушаал эсвэл хууль гэж хэлсэн байдаг ч сүүлийн үед зарим Библийн эрдэмтэд үүнийг Израилийн ард түмэн болон Бурхан хоорондын гэрээ хэлэлцээр байсан гэж үзэж байгаа бололтой. Энэ нь ойрх Дорнодын соёлд хаан ба түүний доор байх ард түмний хоорондын буюу улс төрийн гэрээ хэлэлцээрийн загвартай адилхан байдаг аж. Арван хууль нь тэрхүү гэрээ хэлэлцээртэй зарим талаараа адил зүйлсийг өөртөө багтаасан байх юм.
“Библийн хуулиуд болон Израилийн хөрш улсуудад мөрдөж байсан хуулиудын хооронд ижил төстэй зүйлс байдаг.”[7]
Дүгнэлт: Маркус Максвел хэлэхдээ “Бурхан Өөрийн ард түмнийг аврахын өмнө биш, харин дараа нь хуулийг өгсөн. Израиль аврагдахын тулд хуулийг мөрдөөгүй. Христитгэгчид диваажинд очихын тулд сайн хүн байхыг хичээдэг юм биш. Бурхан тэднийг аврах ажлаа хэдийн хийсэн.” гэжээ. Тиймээ бид хуулийн дор дарамтлуулан хуулийг сахидаг юм биш, харин эрх чөлөөний хуулийг сахидаг. Есүс Христийн дотор мөнх найдвар уруу харахдаа ч мөн Түүний тушаалд дуулгавартай ханддаг. Бурханы бидэнд өгсөн хууль нь зүгээр нэг дагаж мөрдүүлэхийн тулд бус харин бидэнд амьдрах арга замыг зааж өгдөг. Арван хууль арван хуруунд тоологдох төдий цөөн хэдхэн ч түүний хамрах цар хүрээ нь бидний амьдралд өв тэгш зарчмуудыг бий болгодог нь гайхалтай юм. Эдгээр хуулиуд нь тухайн үед байсан шигээ зуун хувь хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж би бодож байна. Гэхдээ зарим нэг заалтын хувьд Есүсийн дахин хэлсний дагуу анхны утгаасаа өөр утгаар хэлэгдэж болно. Арван хуулийн товч агуулга: Хууль 1 ба 2: Энэ бол үндсэн хууль бөгөөд үүнээс үндэслэн бусад бүх хууль тушаалууд нь үндэслэн гардаг. 2-р хууль нь 1-р хуультай шууд холбоотой байдаг. Энэ нь ноцтой гэм нүгэл болох итгэлгүй байдал, бурхангүй үзэл, хуурамч шүтээнд мөргөх мөн Бурханыг бодитоор оршин байгааг үгүйсгэх явдлыг хориглодог. Хууль 3: Энэ хууль нь Бурханаас эмээх ба хүндэтгэл үзүүлэхийг заадаг. Яагаад гэвэл Түүний нэр ариун учраас юм. Энэ хууль нь биднээс Бурханы нэр ба өргөмжлөлд ариун нандин, хүндэтгэлтэйгээр хандахыг шаарддаг. Түүний нэрд хамаатай бүхнийг дэмий хоосон, бодлогогүйгээр хэрэглэхийг хориглодог. Хууль 4: Бурханы заасны дагуу тогтоосон цаг өдрийг сахихыг тушаадаг. “Түүнчлэн ариун нандин бүхнийг харааж зүхэхийг хориглодог байсан бөгөөд Бурханы тогтоосон амралтын өдрийг ариунаар сахин ёстой байжээ.”[8] Энэ өдрийг бусад өдрөөс чухалчлан сануулахын тулд “үүнийг санагтун” хэмээн айлдсан нь бусад өгөгдсөн хуулиудаас ялгаатай болохыг харуулдаг. Хууль 5: Энэ хууль нь Бурханы тогтоож өгсөн эрх мэдэлд хүлцэнгүй байж захирагдахыг биднээс шаарддаг. Бид зөвхөн эцэг эх төдийгүй ахимаг настай, эрх мэдэлтэй, бусад бүхий л хүмүүст хүндэтгэл хүлээлгэдэг байхыг заадаг. Хууль 6: Бурханы амьсгалаар бидэнд өгөгдсөн амийг бид үргэлж хайрлаж хамгаалдаг байх нь эрүүл сайн амьдрал юм. Хүн бүү ал гэдэгт зөвхөн бусдын аминд хүрэхийг хэлээгүй болохыг бид мэддэг. Өөрийн амийг хорлох нь энэ хуулийг зөрчсөнд тооцогддог. Хууль 7: Энэ хууль гэрлэлтийг ариунаар сахиж, цэвэр ариун байдлаа хадгалахыг тушаадаг. Завхайрлын аюул нь хүнд зориулсан Бурханы нандин төлөвлөгөө болох эр эмийн нэгдмэл байдлыг сүйтгэдэг. Хууль 8: Бусдын өмчийг зөвшөөрөлгүйгээр өөртөө өмчилж авах, хөршөө үл хайрлах нь энэ хуулийг зөрчсөнд тооцогддог. Энэ хууль нь хүн хувийн өмчтэй байх эрхийг хамгаалдаг. Хууль 9: Худал бол үнэний дайсан. Бүх төрлийн худал хуурмаг нь ялгаагүй гэм нүгэл юм. Худал хуурмагаас ангид байж, хүмүүсийн хоорондын харилцаанд үнэнч шударга байдлыг тогтоон сахихыг шаарддаг. Хууль 10: Ямар ч аргаар хамаагүй баяжихыг хүсэх, бусдын эд хөрөнгөд шунах, түүнд атаархах, хөршөө үл хайрлах зэрэг зохисгүй хүсэл эрмэлзлийг буруушаадаг. Энэ хууль нь байгаа байдалдаа бүрэн сэтгэл хангалуун байхыг хөхүүлэн дэмждэг.
Б.Баярхүү
[1] Жон Дрэйн. Хуучин Гэрээг Танилцуулахуйд. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, х310 [2] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, Арслан Хэвлэлийн газар, х170 [3] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, Арслан Хэвлэлийн газар, х171 [4] Жон Дрэйн. Хуучин Гэрээг Танилцуулахуйд. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, х308 [5] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х782 [6] Ekkehard Mueller, BRI. The Law and the Gospel.pg3 [7] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, Арслан Хэвлэлийн газар, х171 [8] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х782 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Views: 1572 | |
Total comments: 0 | |