menu

Бурхан хаана оршихийг хүсдэг вэ?

Бурхан хүний гараар хийгдсэнд оршдоггүй. Бурхан Өөрийн гараар хийгдсэнд оршихыг хүсдэг. Бид Бурханы гараар бүтээгдсэн бүтээлүүд бөгөөд Бурхан байшин барилгын дотор биш бидний дотор оршихыг хүсдэг. 

 

Хуучин гэрээн дэх Бурханы сүмийн тухай ойлголт:

Бурханы хууль ба зарлиг нь чулуун хавтан дээр бичигдсэн. Чулуун хавтан нь гэрээний авдар дотор байрласан. Гэрээний авдар нь сүмийн ариунаас ариун газарт байрласан. Хүмүүс Бурхантай уулзахын тулд зөвхөн сүмд ирдэг. 

 

Езекиел 36:26-27

Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, таныг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно.

 

Шинэ гэрээн дэх Бурханы сүмийн тухай ойлголт:

Бурханы хууль ба зарлиг нь махан зүрхэнд бичигдсэн. Есүс Христийг хүлээн авсан цагаас бидний дотор Ариун Сүнс байрласан. Одоо Бурханы сүм бол бид юм.

 

1Коринт 3:16-17

Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн. 

 


Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-03-01)
Views: 563 | Tags: Бурхан хаана оршихийг хүсдэг вэ? | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: