Өнөөдөр нийгэмд бөө мөргөл газар авч олон Монгол хүмүүсийг шахалт дарамт дор амьдруулж байна. Энэ нь христитгэгчдийг ч тойрсонгүй. Итгэгчдийн хувьд Библийн үнэн сургаалийг судалж мэдээгүйгээсээ болоод хууртан мэхлэгддэг. Олон хүмүүсийн эрх чөлөөтэй амьдралыг хулгайлж, сэтгэл санаа болон эд хөрөнгийн дарамтанд байлгаж, хүлээстэй амьдруулдаг энэхүү сатаны ажлыг бид илрүүлэн, эсэргүүцэхээс гадна өөрсдийн итгэлийг өмгөөлөх хэрэгтэй гэж бодож энэхүү бяцхан нийтлэлийг бичлээ. Монгол дахь Бөөгийн шашин 1. Бөөгийн шашны гол номлол: Аль ч шашны хувьд амьдралын утга учрыг эрэлхийлэн ертөнцийн үүсэл, төгсгөлийг ухаж ойлгох гэж ямар нэгэн далдын хүч, үзэл сурталд итгэсэн байдаг. Шашинд итгэж байгаа хүмүүсийн ихэнх нь үнэнийг эрж хайсандаа биш харин хэн нэгний хамгаалалтад байхыг хүссэн, аюулгүй байдал ба сэтгэл ханамжийн баталгаатай байхыг хүссэндээ итгэсэн байдаг. Үүнчлөн өнөө үед хүмүүс анимизм буюу бөө мөргөлд олноор сүсэглэсээр байна. Бөө бол байгаль дэлхийг шүтдэг шашин юм. Анимизм нь гол дөрвөн гол үзэл номлолтой. А. Пантизмын хэлбэр. /Үл үзэгдэх юмс ба үзэгдэх юмс нь хоорондоо холбоотой байдаг. Хамгийн дээд нэгэн гэж байдаг. Гэхдээ энэ бурхан нь хүн төрөлхтөнтэй холбоогүй байдаг./ Б. Сүнс шүтдэг. /Хүн бурхан хоёрын хооронд зууч болсон сүнснүүд байдаг. Сүнснүүд бол биетэй, харин хүчнүүд бол биегүй/ В. Өвөг дээдсийн сүнсийг шүтдэг. /Махан бие үхдэг ч сүнс мөнх оршдог. Нас барсан хүний сүнс гэртээ 40-49 хоногийн дараа эргэж ирдэг./ Г. Муу ёрын атгар сүнснүүд байдаг. /Зовж төрсөн хүмүүс, оршуулгыг нь зүй зохистой хийгээгүй хүмүүсийн сүнснүүд буг чөтгөр болж төрдөг./ 2. Библийн харьцуулал: Яахав зарим нэг талаараа Библийн онолтой төстэй мэт харагдаж байна. Жишээлбэл: махан бие үхдэг, сүнс мөнх. Гэвч Библийн дагуу харвал тэдний сүнсний талаарх ойлголт нь маш гажигтай байна. Библи "Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу (Номлогчийн үгс 12:7).” гэж хэлсний дагуу хүн үхсэний дараа сүнс нь Бурханд очдог юм. Гэтэл бөөгийн шашны үзлээр хүн яаж үхсэнээс нь шалтгаалаад сүнс нь өөр өөр зүг явдаг гэнэ. Зарим сүнснүүд нь буг чөтгөр болж байхад, зарим нь ямар үхлээр үхсэн болоод хүн бурхан хоёрын хооронд зууч болоод явж байдаг билээ. Тэд бас эцэг дээдсийн сүнс хүний биед орж бидэнтэй ярьдаг гэж хэлдэг. Үнэндээ бол муу сүнс л жүжиг тавьж байгаа нь тэр. Учир нь Библид "Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга (2 Коринт 11:14).” гэж хэлдэг. 3. Бид итгэлээ хэрхэн өмгөөлөх вэ? Христитгэлт бидний хувьд Есүс Христээр зөвхөн хамгаалуулахын тулд итгэж найдаагүй. Мэдээж Тэр биднийг өөрийн хамгаалалтад байлгаж бидэнд амар тайванг өгдөг ч бид жинхэнэ цор үнэн нэгэн бол Есүс учраас тэр үнэнд нь л итгэсэн. Есүс өөрийгөө "Би бол зам үнэн амь мөн. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй (Иохан 14:6)” гэж хэлсэн. Есүс Христээс өөр Бурханд хүрэх зам байхгүй учир бид бөөгийн шашны ямар ч сургаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Бөө шашин олон янзын гайхамшигтай зүйлс үйлдэж болох юм. Бурхан хүсэх аваас илүү сүр хүчтэйг үйлдэн Өөрийгөө батлан харуулж чадна. Гэвч Бурхан ийм арга замаар ажилладаггүйг бид сайн мэднэ. Ямартай ч бөөгийн шашны энэхүү хүний анхаарал татаад байгаа зүйлсийн цаана бузар муу сүнс ажиллаж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдсэн тохиолдолд бид түүний уриханд орж ангайж алмайрах хэрэггүй болно. Үүний тулд бид итгэлээ өмгөөлөх хэдэн алхамыг сурах хэрэгтэй. 1. Хамгийн түрүүнд бөөгийн цаана сатан өөрийгөө хувирган ажиллаж байгааг нь мэдэх 2. Түүнийг Эзэн Есүс Христийн хүч чадлаар зайлуулах, хүчгүй болгох 3. Тухайн сүнсэнд эзэмдүүлсэн хүнийг үнэний амьд үгээр номлож сэнхрүүлэх 4. Хамгийн сүүлд нь итгэлээр барьж байгуулах Б.Баярхүү | |||
| |||
Views: 770 | |
Total comments: 0 | |