Зөвт амьдралыг Бурхантай харилцах харилцаанаас салгах боломжгүй. Бодитоор
оршигч амьд Бурхан бол ёс суртахууны үндсэн суурийн эхлэл юм. Хуучин Гэрээ нь ёс зүйн гүн ухаан биш ба хүнээр
тогтоогдоогүй. Хуучин Гэрээ ёс суртахууныг тодорхойлохдоо 3 үгийг байнга
хэрэглэсэн байдаг. 1.
Шударга ёс Ард түмэнд тогтвортой, сэтгэл хангалуун амьдрах боломж олгохын тулд
удирдагчдийн зүгээс хэрэгжүүлж байгаа зүйл. 2.
Өршөөл Бурхан хайраараа хүмүүстэй харилцдаг бөгөөд хуулиар хязгаарлагддаггүй,
хувьчилсан хайр, найдвар дотор ажилладаг. Хосеа 11:8-9 3.
Үнэн Еврейчүүдийн хувьд үнэн гэдэг нь онол биш харин төлөвшсөн хүмүүсийн онцлог
байдлыг хэлдэг. Хуучин Гэрээнд Бурханыг бүрэн найдаж болохуйц Нэгэн гэдгийг
дүрэслэдэг. Тиймээс хүмүүс айдасгүйгээр Бурханд найдаж болно. Харин Шинэ Гэрээнд бол ёс суртахуун нь сайн мэдээний номуудгүйгээр ойлгогдохгүй.
Түүнчлэн Сайн мэдээний номууд нь Христгүйгээр ойлгогдохгүй. Шинэ гэрээний
номууд нь сайн мэдээний номууд дээр суурилдаг бол сайн мэдээний номууд нь ёс
суртахууныг танилцуулдаг. Есүс хүний амьдралд энгийн өөрчлөлтийг авчирдаг
бөгөөд шинэ хүнийг хэлбэржүүлэн барьдаг. Есүсийн ёс суртахууны сургаалиуд нь
хуулийн утга учир болон ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Христчин ёс зүй бол бусад ёс зүйн системтэй харьцуулахад алдаа мадаггүй
бичээс дээр тулгуурлагдагаараа онцллог юм. Өөрөөр хэлбэл юу нь зөв, буруу
гэдгийг Бурханы илчилснээр олж харж чадна. | |||
| |||
Views: 1036 | | |
Total comments: 0 | |