1 Петр 3:19-20 багцийн талаарх ялгаатай үзлүүд
|
Үзэл
|
Тайлал
|
Давуу тал
|
Сул тал
|
1. Ноагаар дамжуулан завхарсан дэлхийн хүмүүст тунхагласан
|
Христ, Ариун Сүнсээр Ноагийн үед түүгээр дамжуулан үл итгэгч дэлхийд тунхагласан.
|
Христ Хуучин Гэрээнд Сүнсээр ажиллаж байсан гэдэг нь 1 Петр 1:10-11-тэй нийцдэг.
|
“Сүнс” гэдэг үг хүний сүнсний талаар бус, харин бурханлаг сүнсийталаар илүү дөхүү илэрхийлдэг.
|
Шинэчлэгчдийн олонх нь үүнтэй санал нэг байсан.
|
Энэхүү үзэл тухайн багцийг уншигч олонх энгийн хүмүүсийн санал нийлдэг үзэл биш.
|
Энэ үзэл бол Аугустины байр суурь байв.
|
2 Петр 2:5-д Ноаг зөвт байдлын тунхаглагч гэсэн.
|
Энэ үзэл “явж” хэмээх үгийн талаар тайлбарладаггүй бөгөөд хэрэв Ноагаар дамжуулан сүнсээр номолсон бол Христ хаашаа ч яваагүй болж таарч байна.
|
Энэхүү үзэл 1 Петр номын хүлээн авагчдын нөхцөл байдалтай нийцдэг. Тэд мөн Ноагийн адил бурханлаг бус хүмүүсийн гарт зовлон эдэлж байсан юм.
|
22-р ишлэл нь амилалтын дараах үйл явдал бөгөөд биежилтийн өмнөх үйл явдал биш.
|
2. Эхлэл 6-р бүлэг дэх Бруханы хөвгүүдэд тунхагласан.
|
Христ амилуулагдаад тэнгэрт одох үе хүртлэх хугацаанд Эхлэл 6-р бүлэгт гардаг завхарсан сүнснүүдэд (Бурханы хөвгүүд) Өөрийн ялалтыг тунхагласан. Тэгдээр сүнснүүд нь Миссаиагийн ирэлтийн талаарх үйл хэрэгт сөрөг үйлдэл үзүүлсэн юм.
|
Энэхүү үзэл нь Иудейн уламжлалт үзэлтэй нийцдэг. Дэд каноны I Енох номын дагуу Эхлэл 6-р бүлэг дэх завхарсан сүнснүүдэд ялалтыг тунхаглахаар Енох илгээгдсэн.
|
Чуулганы эцгүүд ба шинэчлэгчдээс энэ үзлийн тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй.
|
Тухайн багцынхаа хам сэдэвтэй буюу Христ тэнгэрт очоод бүх тэнгэр элч нар Түүнд захирагдаж байгаатай зураглалтай нийцдэг (22и).
|
Эхлэл ном дахь тэдгээр “Бурханы хөвгүүд” хэмээн нэрлэгдэгсэд нь хүн биш харин завхарсан сүнснүүд гэж энэхүү үзэл үздэг. Гэтэл яагаад тэд сүнсээр завхраагүй, энгийн хүн байсан байж болохгүй гэж?
|
“Сүнс” хэмээх үгийг хүний талаар илэрхийлэхэд ашиглах нь ховор харин ихэвчлэн тэнгэрлэг нэгэн эсвэл завхарсан сүнсний талаар илэрхийлэхэд илүү ашигладаг.
|
Библиэс 2 Петр 2:4-5, Иуда 5-7 зэрэг хэсгүүд энэ үзлийг дэмждэг.
|
Өнөө үед олон судлаачид энэхүү үзлийг дэмждэг.
|
3. Хадест дахь үхэгсэдэд тунхагласан
|
Христ гэм нүглийг ялсан Өөрийн ялалтын Хадест хоригдож буй хүмүүст тунахласан хэмээх үзэл нь энэхүү үзлийн гол санаа юм. Харин зарим нь Христ зөвт ба зөвт бус бүх хүмүүст тунхагласан гэх ба мөн зарим нь Тэрээр Хадест хоригдож буй Хуучин Гэрээний үеийн ариун хүмүүст тунхагласан гэж үзэх нь ч бий.
|
Нэлээд хэдэн чуулганы эцгүүд үүнчлэн үзэж байв.
|
“Тэрээр Хадест очсон” хэмээх хэсэг нь Элч нарын итгэлийн тунхагийн эх бичвэрт байгаагүй ба бүр сүүл хэсэгт нэмэгдэж орсон байдаг. Ник
|
Элч нарын итгэлийн тунхагт энэ хэсгийг дэмжсэн санаа харагддаг.
|
Энэ үзэл дэх Христ Хадест (эсвэл тамд) очиж тунхагласан тухай Библийн талаас ямар нэгэн баталгаа байхгүй.
|
4. Авралын тухайд хоёр дахь боломжийг олгосон
|
Христ гэм нүгэл дотороо үхсэн хүмүүс дээр очиж хоёр дахь боломжийг олгохоор тунхагласан.
|
|
Библийн сургаал номлолтой зөрчилддөг. Учир нь Авралд хоёр дахь боломж гэж огт байхгүй (Лук 16:26, Евр 10:26-27).
|
Тэгвэл яагаад Ноагийн үеийн гэм нүгэлтэй хүмүүст эсвэл бүх хүмүүст хоёр боломж өгөгдөөгүй вэ?
|
“Сүнс” гэдэг үг хүний сүнсний талаар бус, харин бурханлаг сүнсий талаар илүү дөхүү илэрхийлдэг.
|
Тухайн багц өөрөө зөвхөн найм л аврагдсан харин бүгд биш гэж хэлдэг (20и).
|
1 дэх үзэл “Христ Ноагаар дамжуулан, завхарсан дэлхийн хүмүүст тунхагласан” хэмээх эхний үзэлд Аугустин, Беде, Акуинас, Ерасмус, Беза, Лейнгтон мөн өөр бусад олон шинэчлэгчид зогссон байдаг. “Ноа хөвөгч авдрыг 120 жил барьсан. Түүний хөвөгч авдар барих энэ хугацаанд тухайн үеийн хүмүүс харж эргэх боломж байсан. Тэгээд дээрээс нь Ноа энэ хугацаанд авдраа бариад зогсохгүй бас хүмүүст тунхаглаж байсан. Бурхан дэлхийг гэнэт шийтгээгүй, Тэрээр 120 жил тэдний тэрслэлтийг тэвчиж, боломж олгосон юм.”[1]
Гэвч энэхүү дөрвөн өөр үзлийн аль нь зөв гэх аргагүй ч ийм гүн гүнзгий утга агуулгатай тухайн багцлал өөрөө ямар гайхалтай болохыг бид хардаг. Лютер энэ талаар хэлэхдээ “Энэхүү хэсэг бол өөрөө гайхалтай, магадгүй Шинэ Гэрээн дэх бусад хэсгүүдээс хамгийн тодорхой бус хэсэг байх, Петр энд яг юуг илэрхийлэн хэлж байгааг би хэлж мэдэхгүй” гэжээ.[2]
2 дахь үзэлд орчин үеийн судлаачдын олноор нэгддэгийн учир нь гэвэл энэхүү үзлийн гол нотолгоог дэд каноны (Апокрифа) 1 Енох номоос авдагт байгаа юм. “Юуны түрүүнд Апокрифа бол Бичээстэй энэ зэрэгцэх эрх мэдэлтэй ном биш бөгөөд түүнийг онолын хувьд эрх мэдэл бүхий баталгаа болгон ашиглах ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.”[3]
3 дахь үзэл буюу “Хадест очиж, түүн дэх үхэгсэдэд тунхагласан” хэмээх үзлийн хувьд бас Библийн нотолгоо байхгүй ба энэ үзлийн гол барьц бол Элч нарын итгэлийн тунхаг юм.
Никиагийн итгэлийн тунхаг, Калседоний итгэлийн тунхагаас ялгаатай нь юу гэвэл Элч нарын итгэлийн тунхгийг ямар нэгэн чуулганы зөвлөл тодорхой цаг үед бичсэн эсвэл зөвшөөрсөн юм байхгүй. Харин үүнийг МЭ 200-750 онд бага багаар боловсруулан гаргажээ. МЭ 650 онд “там (хадес) руу буусан” гэх энэ хэллэг уг тунхгийн МЭ 390 онд Руфинусын үйлдсэн цорын ганц хувилбарт гарсан. Түүгээр зогсохгүй Руфинус энэхүү хэллэгийг зүгээр л Христ “оршуулагдсан” гэж ойлгож байжээ.[4]
Христ хадест (там) очоогүй гэх Библийн баталгаа
|
Өнөөдөр чи Надтай хамт диваажинд байх болно
|
Луз 23:43
|
Төгслөө
|
Иохан 19:30
|
Аав аа, Таны гарт Би Сүнсээ даатгая
|
Лук 23:46
|
4 дэх үзэл буюу “Аварлын тухайд хоёр дахь боломжийг олгосон” хэмээх үзлийн хувьд би өөрийн хувийн бодол, судалгаанаас үндэслэн тооцвол ямар ч ор үндэс байхгүй. Энэ бол ямар ч баталгаа байхгүй төдийгүй, Библийн эсрэг үзэл юм.
[1] The Bible Knowledge Commentary дахь Ром 2:4 ишлэлийн тайлбар
[2] Schreiner, 184 –д иш татагдсан хэсэг.
[3] Вэйн Грудемын Systematic Theology (Системчилсэн теологи, Лейкестер: Иннер-Варсити Пресс, Гранд Рапидс: Зондерван, 1994) номын Апокрифагийн тухай 3-р бүлэг, х. 57-59 –с үз.
[4] Вэйн Грудем, Библийн онол сургаал. Библийн Сургалтын Төв, х258
|