menu

Цөлийн амьдралаас суралцацгаая
2013-09-24, 1:40 AM
99999
"Ах дүү нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.” Иаков 1:2

Дэлхий дээр Мосе шиг гайхамшигтай амьдарсан хүн байхгүй. Тэрээр эхний 40 жил Египетийн хааны ордонд амьдрав. Дараагийн 40 жилд буюу 80 нас хүртлээ Медианы цөлд суралцсан. Сүүлийн 40 жилдээ буюу 120 нас хүртлээ Израильчуудыг канаан нутаг уруу удирдсан юм. Тэр бидэнтэй адил нэгэн атлаа яаж ийм гайхамшигтай зүйлийг хийж чадав. Бэлтгэл хийж байж сайн тамирчин болдог. Цөлд идэх хоол, уух ус, өвс ургамал, мод, хорогдох газар ч байхгүй, хүн амьтан ч амьдрах боломжгүй, аймшигтай махчин араатан олон байдаг ба маш хортой хурц нар гардаг учраас амьдрахад маш хэцүү. Үүнтэй адил өнөөдөр бидний амьдрал хүнд хэцүү ядуу байж болно. Харин Эзэн ийм нөхцөл биднийг Өөрийн ажилд бэлтгэдэг. Тэр Өөрт нь итгэгч хүмүүстэй хамт байдаг. Цөлд Мосегийн сурсан зүйлсийг харуулбал:

1.      - Аливаа зүйлд хүлээцтэй хандаж сурсан.

2.      - Ганцаардалд биеэ дасгахыг суралцсан.

3.     -  Бурханы дуу хоолойг сонсохыг суралцсан.

4.      - Залбирал болон Эзэний үгийг мэдэхэд суралцсан.

5.      - Өөрийгөө үгүйсгэхэд суралцсан.

6.     - Хүнийг хүндэтгэх хүмүүжилд суралцсан. 

Хэцүү бэрхшээлтэй асуудал тулгарсан бол магадгүй Эзэн таныг ямар нэгэн зүйлд бэлтгэж байж сургаж байж болох юм. Хэрвээ таны амьдралд ямар нэгэн асуудал байгаа бол Эзэнээс асуугаарай.

Эх сурвалж:   Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглагтун, Улаанбаатар, 2010



Дээрх хэсгийг та дараахтай адил үзүүлэн байдлаар уншиж болох ба гүйлгэх товчийг дарснаар хуудсыг солиж үзнэ. 


 

Category: ГЭРЧЛЭЛ | Added by: Uuriinshuuder
Views: 683 | Downloads: 0 | Rating: 0.0/0


Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: