.

This HTML caption with a link.
Home » 2011 » 12 сар » 27 » Үнэт зүйлс
8:19 PM
Үнэт зүйлс


1. Бид Бурхантай харилцах харилцааг эрхэмлэнэ. Бид бүтээгч Бурхан (Эцэг, Хүү, Ариун Сүнс) - д итгэдэг. Бид зөвхөн Есүс Христээр дамжуулан Түүнд хүрдэг. /Эхлэл 1:26, Иохан 14:6/ 


2. Бид Бурханы үгийг эрхэмлэнэ. Бидний амьдралд Бурханы үг эрх мэдэлтэйгээр, бодитоор удирдан чиглүүлдэг. /2 Тимот 3:16/ 


3. Бид залбирлыг эрхэмлэнэ. Бид итгэлээр сульдахгүйн тулд, ах дүүсээ батжуулахын тулд, сүнслэг амьдралаар явахын тулд залбирлыг байнга өргөдөг. /Лук 22:32, 1 Тимот 2:1/

4. Бид итгэгчдийн үйлчлэлийг эрхэмлэнэ. Бид Христийн биеийг байгуулахын тулд болон Христ доторх дуудлагадаа хүрэхийн тулд хичээл зүтгэлээр, үлгэр дуурайл болон үйлчилдэг. /Ефес 4:11-13, 1 Петр 5:2-4/ 


5. Бид Христийн сайн мэдээг эрхэмлэнэ. Бид Эзэний агуу захирамжийн дагуу Түүний тухай мэдээг хүн бүрт хүргэж Есүс Христийн авралыг агуу үйлийг тунхагладаг. /Матай 28:18-20/ 


6. Бид Христийн нэр дээрх цугларалтыг эрхэмлэнэ. Бид Бурханы өгсөн нигүүлслийг санахдаа Түүнийг магтаж бие биенээ урамшуулан нөхөрлөдөг. /Еврей 10:25, Үйлс 2:46-47/ 


7. Бид Бурханы дээд эрх мэдлийг эрхэмлэнэ. Үүрийн шүүдэр чуулган бид Монголын дээд эрх мэдэлтнүүдэд захирагдаж, Бурханы үгийн дагуу зөвт шударгаар хандаж, Бурханы эрх мэдлийн дор дуулгавартай амьдардаг. /Тит 3:1/ 




Category: Бидний Тухай | Views: 517 | Added by: Uuriinshuuder | Rating: 0.0/0
Total comments: 0