.

This HTML caption with a link.
Home » Мэдээлэл
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012


ҮҮРИЙН ШҮҮДЭР ЧУУЛГАН

МИКРО АВТОБУСТАЙ БОЛОХ НЭГ ЖИЛИЙН АЯН

"Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.” Сургаалт үгс 16:9

Ямар зорилготой вэ?

"Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун” гэсэн Эзэний тушаал нь зөвхөн ганц нэг чуулганы алсын хараа биш. Энэ бол бүх чуулганд өгөгдсөн агуу захирамж юм. Үүрийн шүүдэр чуулган үүсгэн байгуулагдсан цагаас хойш хот хөдөөгийн олон илгээлтийн ажлыг тасралтгүй хийсээр байгаа нь Эзэний захирамжид дуулгавартай буй сайн хэрэг юм. Харин бодит байдлыг харвал өнөөдрийг хүртэл бид сайн мэдээг дамжуулахаар замд гарах бүртээ хөлсний унаа хэрэглэсээр ирсэн нь чуулганы санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Хэрвээ чуулган өөрийн унаатай болбол бид тэрхүү унааны хөлсөнд зориулагдаж буй зардлыг үйлчлэлдээ илүү зориулах боломжтой. Мөн чуулганы сайн мэдээний тархац хурдсах, үйлчлэлийн хил хязгаар өргөсөх ба энэ нь цаашдаа чуулганы өсөлтөд ч нөлөөлөх сайн талтай. Бид хамтдаа сэтгэл нэгдээд хэрэгжүүлбэл Эзэн бидний алхаа гишгээг чиглүүлэх болно. Бид энэхүү аяныг чуулгандаа эхлүүлснээр хамтдаа хөгжих, өөрсдийн гараар бүтээн байгуулах, залбиран нэгдэх, тэгээд итгэлээс итгэлд хүрэх сайн үр дүнд хүрнэ. 

Та тус аянд хандив өргөхийг хүсвэл: Дээрх дансаар эсвэл бэлнээр чуулганы байранд авчирж болно.