.

This HTML caption with a link.
Home » 2011 » 12 сар » 27 » Мэндчилгээ
6:10 PM
Мэндчилгээ

Монголд Христийн дагалдагчид олноор төрж чуулган бүр өсөж байгаад би Бурханд талархаж явдаг. Чуулган хүнийхээ тоогоор сэтгэл ханаад Бурханы хаанчлалын хил хязгаар өргөслөө гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болно. Монголын христитгэлийн хойч үе, үнэт өвийг бий болгох түүхэн цаг үед амьдарч байгаа бидний хувьд хариуцлагатай байхыг хичээж байгаа. Чуулган бүр адил боловч Бурханы өгсөн илчлэлтийн дагуу өөр өөрийн гэсэн онцгой хэлбэрээр Бурханы хаанчлалд хувь нэмрээ оруулж байна. Бидний чуулган ч "үүрийн шүүдэр мэт залуус" - ыг тал бүрээс Бурханд авчрахын төлөө залбирч бас үйлчилж байна. "Үүрийн шүүдэр мэт залуус" гэдэгт зөвхөн насны хувьд залуучууд биш, харин Бурханы хувьд хүүхэд, залуу мэт хүн бүрийг хэлж байгааг итгэгчид маань мэдэж байгаа. Үүний тулд бид байгаа бүхий л боломж бүрийг ашигладаг. Паул "заримыг нь аврахын тулд би бүх хүнд бүх юм болж байлаа. Би сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг" (1 Коринт 9:23) гэж хэлсэн. Өнөөдөр интернэт сүлжээг ч гэсэн сайн мэдээний төлөө ашиглах нь сүлжээгээр орж гарч байдаг мянга мянган залууст хүрэх сайхан боломжийн нэг. Үүрийн шүүдэр цуглааны итгэгчдэд зориулсан вэб хуудсыг нээж ажиллуулж байгаад талархаж байна. Өдөр бүрийг христэч амьдралаар өнгөрөөж, Эзэн Бурханаа болон эргэн тойрны хүмүүсээ бүхий л боломжоо ашиглан хайрлаж амьдрахыг итгэгч та бүхэндээ уриалж байна.

                                                                  "Үүрийн Шүүдэр" Христийн Чуулганы ахлагч: 

                                                                                                                  Баатарын Баярхүү                                                                                     

Category: Бидний Тухай | Views: 761 | Added by: Uuriinshuuder | Rating: 5.0/10
Total comments: 0