.

This HTML caption with a link.
Home » 2012 » 5 сар » 30 » Оюун санааны дөрвөн зарчим
0:03 AM
Оюун санааны дөрвөн зарчим

1. ЕРТЄНЦИЙН ЭЗЭН ТАНД ХАЙРТАЙ БЄГЄЄД

ЄЄРИЙГЄЄ БИЕЧЛЭН ТАНИЛЦУУЛАХЫН ТУЛД ТАНЫГ БҮТЭЭСЭН.

(Энэ товхимолд орсон ишлэлүүдийг Библээс олж уншихыг зєвлєе.)

Библийн ишлэлүүдийг Олон Улсын Нэгдсэн Нийгэмлэгийн (ОУБНН) орчуулгаас авсан болно.

Ертєнцийн Эзэний хайр

"Ертєнцийн Эзэн хїн тєрєлхтєнд үнэхээр хайртай учраас ганц Хүүгээ илгээсэн юм. Учир нь, мєнхийн зовлонд орох ёстой хүмүүс Хүү Есүст нь итгэвэл мєнхийн амьдралд орж чадна." (Иоган 3:16)

Ертєнцийн Эзэний танд зориулсан Агуу тєлєвлєгєє (Та онцгой хувь тавилантай!)

"Орчлон Ертєнцийн цорын ганц Эзэн таныг болон таны илгээсэн Аврагчийг таньж мэдэх нь хїн тєрєлхтєний хувьд ер бусын мєнхийн амьдрал мєн."

Ертєнцийн Эзэнтэй биечлэн танилцахад бидэнд юу саад болдог вэ?

2. ХҮН ГЭМТ ЧАНАРААСАА БОЛЖ ЕРТЄНЦИЙН ЭЗЭНЭЭС ТУСГААРЛАГДСАН ЮМ.

ХАРИН БИД ТҮҮНТЭЙ ОЙРТОЖ, ХАЙР ЭНЭРЭЛ НЬ ХИР ЗЭРЭГ ИХ БОЛОХЫГ АМЬДРАЛ ДЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ.

Хүн бүр гэмтэй
"Иймээс бүх хүн гэмтэй бєгєєд тїїний хувьд гэм бүр адилхан утгатай" (Ром 3:23)

Хүн Ертєнцийн Эзэнтэй харилцаатай байхаар бүтээгдсэн боловч, зєрүүд бардам зангаасаа болж єєрийн замыг сонгож авсан билээ. Тиймээс ч Ертєнцийн Эзэн ба хүний хоорондох холбоо тасарчээ. Зєрүүдлэн эсэргүүцэх эсвэл үл ойшоох байдлаар илэрхийлэгддэг энэхүү бардам зан, хүсэл нь Библийн гэм гэдэг ойлголтыг илэрхийлдэг.

"Гэм хийснийхээ үр дүнд хүн мєнхийн зовлонгийн шийтгэл авах ёстой ..." (Хүн Ертєнцийн Эзэнээс сүнсээрээ үүрд тусгаарлагдана гэсэн үг) (Ром 6:23)

Ертєнцийн Эзэн ариун чанар болон хїний гэмт зан зураг дээр дүрслэгджээ. Иймээс тэдний хооронд ойртохын аргагүй асар их зай бий. Хүн үргэлж Ертєнцийн Эзэн рүү тэмүүлэн єєрийн хүчин чармайлтаар, сайн үйлсээр, гүн ухааны онол болон шашны сургаалаар дамжуулан түүнтэй ойртож, холбоо тогтоохыг эрмэлзэж байдгийг энэ сумаар дүрслэв.

Энэ зайг гэтлэх цорын ганц зам чухам юу болохыг гуравдугаар зарчим тайлбарлаж байна ...

3. ХҮНИЙ ГЭМТ ЧАНАРЫГ УСТГАХ ЦОРЫН ГАНЦ ХҮЧ БОЛ ЕСҮС ХРИСТ МЄН. ЗЄВХЄН ТҮҮГЭЭР ДАМЖИН БИД ЕРТЄНЦИЙН ЭЗЭНТЭЙ ОЙРТОЖ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ НЬ АМЬДРАЛ ДЭЭР ХАРЖ, ОЙЛГОЖ ЧАДНА.

Есүс Христ бидний тєлєє амиа єгсєн
"Гэтэл гэмт бидний тєлєє Есүс Христ ирж алагдсан нь Ертєнцийн Эзэний хайр хир зэрэг их болохыг харуулж байна." (Ром 5:8)

Есүс Христ үхлээс дахин амилсан
"... Ертєнцийн Эзэний сургаалд бичсэн зєгнєл ёсоор Есїс Христ энэ дэлхийд ирж, бидний гэмийн ялыг єєртєє тохоож, амь биеэрээ цагаатгав. Алагдсаных нь дараа хүмүүс Түүний шарилыг хадан булшинд хийж оршуулсан боловч бас л тэр сургаалд зєгнєсєн ёсоор гурав хоногийн дотор Ертєнцийн Эзэн дахин амилуулсан байна. Ингээд дахин амь орсон Есүс-Христ Петр болон бусад тєлєєлєгчидтэйгээ уулзаж, улмаар таван зуугаад дагалдагчид нь тїїнийг зэрэг харсан удаа бий." (1 Коринф 15:3-)

ЕСҮС ХРИСТ БОЛ ЕРТЄНЦИЙН ЭЗЭНД ХҮРЭХ ЦОРЫН ГАНЦ ЗАМ МЄН
Есүс, "Би бол Ертєнцийн Эзэн тийш очих ганцхан зам мєн. Хүний амьдралын цорын ганц үнэн зам бол би мєн. Хүн зєвхєн надаар дамжин Ертєнцийн Эзэн-Эцгийг минь таньж чадна." гэсэн. (Иоган 14:6)

Ертєнцийн Эзэн хүүгээ бидэнд илгээж биднийг тїїнээс тусгаарлаж байсан гэтлэхийн аргагүй зайг холбож єгєхєєр шийдлээ. Ийнхүү Есүс Христ энэ дэлхийд ирж, бидний хийсэн гэмийн тєлєєс болж яллагдан, загалмай дээр нас барсныг энэ зургаар дүрслэв.

Зєвхєн ємнєх 3 зарчмыг мэдэх нь бидний хувьд хараахан хангалттай бишээ ...

4. ЕСҮС ХРИСТИЙГ АВРАГЧ ЭЗЭНЭЭ БОЛОХЫГ ХҮЛЭЭН ЗЄВШЄЄРСЄН ЦАГТАА Л БИД ЕРТЄНЦИЙН ЭЗЭНИЙГ ТАНИН МЭДЭЖ, ХАЙРЫГ НЬ АМЬДРАЛ ДЭЭР ХАРЖ ЧАДНА.

Бид Есүс Христэд итгэх хэрэгтэй
"Єєрийг нь хүлээн зєвшєєрч итгэсэн хэнийг боловч тэр зууч Ертєнцийн Эзэний хїїхэд болгох эрхтэй байлаа." (Иоган 1:12)

Бид итгэлээрээ Есүс Христийг хүлээн авдаг
"Та нарыг шийтгэлээс аварсан нь зєвхєн түүний хайрын үр дүн мєн. Та нар Есүс Христэд итгэсэн учраас  энэ авралыг хүлээн авч чадсан. Гэвч энэ бол та нарын хийсэн ажлын үр дүн биш бєгєєд зєвхєн Ертєнцийн Эзэний єгсєн бэлэг билээ! Хожим хэнд ч сайрхах боломж єгєхгүйн тулд энэ авралыг Ертєнцийн Эзэн биднээр буян бүтээлгэх замаар олгосонгїй." (Эфэс 2:8,9)

Христийг бид єєрсдийн амьдралд урьж хүлээн авдаг
(Христ ийн хэлсэн) "Сонсогтун! Үүдийг чинь тогшин зогсож байгаа хүн бол би билээ... Би та нарын амьдралд орохыг хүсэж хаалгыг чинь тогшиж байна." (Үзэгдэл 3:20)

Христийг хїлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Єєрсдєє гэмт амьдралаа гэмшин орхиж, Ертєнцийн Эзэнээс уучлалт гуйгаарай. Тэгээд Христийг амьдралдаа оруулж бүх гэмээ уучлуулж, амьдралаа Түүний хүссэн ёсоор єєрчлєн захируулахаар шийд. Ертєнцийн Эзэний Хүү Есүс Христ бидний ємнєєс шийтгүүлэн загалмай дээр нас барсныг зєвхєн оюун ухаандаа хүлээн зєвшєєрєх нь хангалттай бишээ. Мєн үүнийг сэтгэлийн хєдєлгєєнєєр илэрхийлэх нь ч хангалттай биш юм. Харин итгэлээрээ л бид Есүс Христийг хүлээн авдаг.

Дараах тойргоор хоёр ялгаатай амьдралыг дүрсэллээ


ЄЄРЄЄ УДИРДДАГ АМЬДРАЛ
- Би - Амьдралы суудалд єєрєє байна
- Христ амьдралын гадна
- Амьдралаа єєрєє удирддаг учраас їргэлж зєрчил гарч тайван биш болно.


ХРИСТЭЭР УДИРДУУЛСАН АМЬДРАЛ
- Христ амьдралын суудалд байна
- Би- Христэд амьдралын суудлаа тавьж єгдєг
- Амьдралыг чинь Христ Ертєнцийн Эзэний тєлєвлєгєєгєєр зохицуулж чадна

Аль тойрог нь таны амьдралыг дїрсэлж байна вэ?

Тэгвэл та одоо алийг нь сонгомоор байна?

Ингээд Есүс Христийг хэрхэн амьдралдаа урьж оруулах талаар ярилцъя...

ТА ХРИСТЭД ИТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЭН ГУЙВАЛ ОДОО Ч ХҮЛЭЭН АВЧ БОЛНО

(Гуйлт гэдэг нь Ертєнцийн Эзэнтэй ярихыг хэлнэ.)

Таны сэтгэл зүрхийг Ертєнцийн Эзэн сайн мэднэ. Тиймээс хэлэх үгийг тань бус зүрх сэтгэлийг тань илүү анхаарна. Тэгвэл та доорх байдлаар гуйж болох юм:

"Их Эзэн Есүс, би тантай биечлэн танилцахыг хүсч байна. Миний гэмийн тєлєє загалмай дээр нас барсанд тань баярлалаа. Би сэтгэл зүрхээ нээж таныг Аврагч Их Эзэнээ болгон хїлээн авъя. Миний бүх гэмийг уучилж надад мєнх амийг єгсєнд тань баярлалаа. Амьдралыг минь удирдан захирч, хүссэн ёсоороо намайг єєрчлєєч."

Энэ гуйлт таны зүрх сэтгэлийн чинь хүслийг илэрхийлж чадаж байна уу?

Хэрэв тийм бол та яг одоо Түүнтэй гуйн яриарай. Тэгвэл Есүс Христ амалсан ёсоороо амьдралд тань орж ирнэ.

Христ амьдралд тань байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

ТА ОДОО ХРИСТТЭЙ БИЕЧЛЭН ХОЛБОО ТОГТООЛОО

Таныг хүслийнхээ дагуу мєн итгэлээрээ Христийг хїлээн авсан мєчид олон үйл явдал болж єнгєрсєн. Үүнд:

  • Христ амьдралд тань орсон. (Үзэгдэл 3:20, Холосас 1:27)
  • Таны бүх гэм уучлагдсан. (Холосас 1:14)
  • Та Ертєнцийн Эзэний хүүхэд болсон. (Иоган 1:12)
  • Та мєнх амийг хүлээн авсан. (Иоган 5:24)
  • Ертєнцийн Эзэний танд тєлєвлєсєн гайхамшигт амьдрал эхэлсэн. (Иоган 10:10, 2 Коринф 5:17, Тесалоник 5:18)

Та Есүс Христтэй биечлэн холбоо тогтоохоос илүү гайхамшигтай зүйлийг тєсєєлж чадна гэж үү? Танд зориулсан бүхнийх нь тєлєє та одоо Ертєнцийн Эзэнд талархаж буйгаа хэлэхийг хүсэж байна уу? Түүнд талархлаа илэрхийлэх нь итгэлийн тань нэг илрэл мєн.

ХРИСТЭД ИТГЭГЧДИЙН ИТГЭЛЭЭРЭЭ ЄСЄХЄД ЧУХАЛ ЗЇЙЛС

Есүс Христэд итгэсний үр дүн нь итгэлээрээ єсєх байдал юм. Зєв хүн итгэлээрээ амьдардаг. (Галат 3:11) Итгэл дээр үндэслэсэн амьдрал биднийг Ертєнцийн Эзэнд улам ойртуулж дараах зүйлсийг амьдралд маань хэрэгжїїлдэг.

  • Ертєнцийн Эзэнтэй єдєр бүр ярьж байх (Иоган 15:7)
  • Ертєнцийн Эзэний үгийг єдєр бүр уншиж судлах (Иоганы бичсэн номноос эхэлбэл ойлгомжтой) (Үйл явдал 17:11)
  • Алхам тутамдаа Ертєнцийн Эзэний үгийг дагаж байх (14:21)
  • Үйл амьдрал, үг хэлээрээ Есүс Христийг гэрчлэгч байх (Матай 4:19, Иоган 15:8)
  • Амьдралын бүхий л зүйл дээр Ертєнцийн Эзэнд найдаж байх (1 Петр 5:7)
  • Ариун Сүнсээр амьдралаа удирдуулж, түүний хүч чадлыг єдєр тутмынхаа амьдралд оруулж, сайн гэрчлэгч байх (Галат 5:16, 17; Үйл явдал 1:8)

Ертєнцийн Эзэний Үг бидэнд "єєр хоорондоо нэгдэж нийлэх” хэрэгтэйг сануулж байна (Еврейчїїд 10:25). Олон мод дїрзтэл асах тул нэгэн цучлыг унтарсан тулганд хүргэвэл тэнд ч мєн гал дүрэлзэн асна. Яг ийм зүйл бусад Христэд итгэгч нєхєдтэйгєє харилцах харилцаанд тань бий болно. 

Эрхэм таныг дээрх зүйлийг сайн уншсан гэж бодож байна. Есүс танд Маш их Хайртай. Бид бас танд хайртай. Хараагүй хэдий ч Есүс бидэнд бусдыг чин сэтгэлээсээ хайрлахыг зааж байдаг.

 

Category: Медиа | Views: 1029 | Added by: Uuriinshuuder | Rating: 0.0/0
Total comments: 0
ComForm">
avatar