.

This HTML caption with a link.
Home » Бидний Үйлчлэл
111
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2012

"Цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, хайр, итгэл ба амар тайвныг мөрдөцгөөе.” II Тимот 2:22

... Read more »
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
1. СЭЛЭНГЭ ҮҮРИЙН ШҮҮДЭР ЧУУЛГАН

2. ЗҮҮН САЛАА ҮҮРИЙН ШҮҮДЭР ЧУУЛГАН

3. МОНЕЛ-УУЛ ҮҮРИЙН ШҮҮДЭР ГЭР ЧУУЛГАН

4. ЖАМСРАНГИЙН ЭНГЭР ҮҮРИЙН ШҮҮДЭР ГЭР ЧУУЛГАН


Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
мэдээлэл байхгүй
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

"Учир нь та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хорогдох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.” Исаиа 25:4

Үүрийн Шүүдэр чуулганы итгэгчид бид Эзэнд тааламжтай нэгэн үйлчлэлийг хийж байна. 2011 оны намраас эхлэн өнөөг хүртэл эмзэг бүлгийн арван айлыг сонгон тухайн айлууддаа хагас сайн өдөр бүр талх тараах үйлчлэл хийсээр байна. Итгэгчид маань хоёр багт хуваагдан ээлжээр үйлчилж байна. Цуглааны ахан дүүс та бүхнийг Бурханыг баярлуулсан энэхүү баяр хөөрийн үйлчлэлд идэвхтэйгээр оролцохыг уриалж байна. Хэрвээ та хамтран үйлчлэх болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх хаягаар мэйл бичээрэй.

Uuriinshuuder@Hotmail.com 



















































Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
мэдээлэл байхгүй байна. 
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012
Харагтун, Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Дуулал 133:1

Чуулганы дотроо 6 эсийн бүлэгт хуваагдаж байгаа. Эсийн бүлгүүд 7 хоногт 1-2 удаа уулзаж библи судлал, нөхөрлөл, залбирлын цагуудыг гаргаснаар бие биетэйгээ илүү ойр дотно болж амьдралын зарим асуудлуудад туслах, сүнслэг өсөлтөд анхаарах зэргээр чухал цагуудыг хийдэг. Эсийн бүлэгт хамрагдаагүй эсвэл тодруулах зүйлээ тухайн бүлгийн ахлагчаас доорх хаягаар нь асууж тодруулна уу!

 

 

1-р эсийн бүлгийн ахлагч    Бясгалан 










2-р эсийн  бүлгийн ахлагч      Долгорсүрэн   









3-р эсийн  бүлгийн ахлагч      Энхцэцэг 











4-р эсийн  бүлгийн ахлагч      Цэцэгээ 










5-р эсийн  бүлгийн ахлагч      Б.Дэлгэрмаа 








6-р эсийн  бүлгийн ахлагч      Энэрэл 









Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.

Төлөвшилт уруу жинхэнэ итгэлээр хүрсэн ах эгч нар бидэнд байгаад бид үргэлж талархдаг. Тэд бол бидний урамшуулагчид, дэмжигчид, чуулган дотор эцэг эхтэй маань адил хүмүүс юм. Есүс Христийн хаанчлалд өөрсдийгөө болон өрөөл бусдыг хөтлөн дагуулагчид байх нь тэдний үүрэг юм.



Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахьснаар ... 
Дуулал 119:9

 

Залуучуудын талаар ярихад яах ч аргагүй Үүрийн шүүдэр цуглааны үүсгэн байгуулалт, анхны үеийг дурьдахгүй өнгөрч чадахгүй. Охид хөвгүүдийн байранд өсвөр наснаасаа эхлэн айлын эхнэр нөхөр болтлоо амьдарч чуулганыхаа залуу үеийг бүрдүүлдэг олон залуучууд манай чуулганд байдаг. Бид нэг л алсын хараа зорилгоор нэгдэн хайртай багшийнхаа хамт итгэл дотор алхсан. Одоо ч бид Христ дотор алхаж байна. 



БАХАРХАЛ
Бид Христийн дагалдагчид гэдгээрээ үргэлж бахархдаг.




99999

ТЭМҮҮЛЭЛ
Ирээдүйд Христийн олон агуу үйл биднээр илэрхийлэгдэхийг бид хүс
эж тэмүүлдэг.




99999

ИТГЭЛ
Бидний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол итгэлээр эхлэх, тэгээд дараа нь итгэлээр дуусгахыг зорьдог.




99999

ТАЛАРХАЛ
Бие биеийнхээ төлөө Бурханд талархал өргөх нь бидний хийх дуртай зүйлсийн нэг.




99999

УРАМ ЗОРИГ
Хаана ч, хэзээ ч, хэнийг ч Христийн дотор урамшуулан зоригжуулахаа бид мартдаггүй.




99999







Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Ефес 5:8

 

Одоо үед өсвөр залуучууд ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл найз нөхдөөрөө өнгөрөөдөг болсон. Үүнийг дагаад бие биенээ уруу татан элдэв хорт зуршлыг үйлдэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд багагүй гарч байна. Сүм чуулганы зүгээс үүнд хэрхэн хандах вэ? Тэдгээр залуучууд бол Монголын ирээдүйн эзэд, тэдний ямар байхаас бидний ирээдүй шалтгаалах болно. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд чуулганд олноороо хамрагддаг байдал нь сайн талтай. Гэвч чуулган тэдэнд тулгарч буй эдгээр асуудалд хариу нөлөө үзүүлэхгүй бол тэднийг энэ аюулд алдах болно. Манай чуулганы хувьд өсвөрийн цуглаан шинэ, туршлага багатай хэдий ч Бурханы өгсөн дуудлагаар өсвөр залуучуудыг уриалан зөв, үнэний замаар чиглүүлэхийг зорьдог. Бидний чуулганы ирээдүй төдийгүй Монголын ирээдүйн эзэд болох өсвөр насныхан маань Христ дотор төлөвшин өсөхийн төлөө бид хамтдаа үйлчилдэг. 





ӨСВӨРИЙН ЦУГЛААНЫ АХЛАГЧ
Ц.Мөнхбуян



ЦУГЛААНЫ ЦАГ
Лхагва гараг бүр 17 цагаас


99999
НӨХӨРЛӨЛ
Бидний нөхөрлөл бол Христ доторх хайрын нөхөрлөл юм. 




Өсвөрийн хүүхдүүд маань саяхан Магтаал бүжгийн наадамд оролцсон байна. 
1 2 »