.

This HTML caption with a link.
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Ефес 5:8

 

Одоо үед өсвөр залуучууд ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл найз нөхдөөрөө өнгөрөөдөг болсон. Үүнийг дагаад бие биенээ уруу татан элдэв хорт зуршлыг үйлдэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд багагүй гарч байна. Сүм чуулганы зүгээс үүнд хэрхэн хандах вэ? Тэдгээр залуучууд бол Монголын ирээдүйн эзэд, тэдний ямар байхаас бидний ирээдүй шалтгаалах болно. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд чуулганд олноороо хамрагддаг байдал нь сайн талтай. Гэвч чуулган тэдэнд тулгарч буй эдгээр асуудалд хариу нөлөө үзүүлэхгүй бол тэднийг энэ аюулд алдах болно. Манай чуулганы хувьд өсвөрийн цуглаан шинэ, туршлага багатай хэдий ч Бурханы өгсөн дуудлагаар өсвөр залуучуудыг уриалан зөв, үнэний замаар чиглүүлэхийг зорьдог. Бидний чуулганы ирээдүй төдийгүй Монголын ирээдүйн эзэд болох өсвөр насныхан маань Христ дотор төлөвшин өсөхийн төлөө бид хамтдаа үйлчилдэг. 





ӨСВӨРИЙН ЦУГЛААНЫ АХЛАГЧ
Ц.Мөнхбуян



ЦУГЛААНЫ ЦАГ
Лхагва гараг бүр 17 цагаас


99999
НӨХӨРЛӨЛ
Бидний нөхөрлөл бол Христ доторх хайрын нөхөрлөл юм. 




Өсвөрийн хүүхдүүд маань саяхан Магтаал бүжгийн наадамд оролцсон байна. 
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав. Марк 9:37

Үүрийн шүүдэр чуулган үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хүүхдийн цуглааныг тасралтгүй хийсээр ирсэн. Энэ хооронд олон билэг авьяастай багш үйлчлэгчид бяцхан итгэгчдээ чин сэтгэлээсээ хайрлан үйлчилсээр байна. Хүүхдүүд маань өсөн том болж үүний үр дүнд өсвөрийн цуглаан ч шинээр байгуулагдсан. Бид өөрсдийн бяцхан итгэгчдээ манай чуулганы ирээдүй гэж харж тэднийг бага гэж үзэлгүй Христ доторх бидний биеийн нэг хэсэг хэмээн үзэж үйлчилдэг. Өнөөг хүртэл хүүхдийн цуглаанд үйлчилж байсан бүх багш, үйлчлэгч нартаа баярлалаа. Мөн одоо томилогдон үйлчилж байгаа үйлчлэлийн багт амжилт хүсэхийн зэрэгцээ Бурханы удирдлага, хүч чадал, ивээл дүүрэн байхын төлөө залбирч байна. 



ХҮҮХДИЙН ЦУГЛААНЫ АХЛАГЧ

С.Баясгалан




ЦУГЛААНЫ ЦАГ
Бүтэн сайн өдөр бүр 14 цагт










Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

И-мейл хаяг: uuriinshuuder@hotmail.com
Утас: 70157077
Хаяг: БЗД


Гэрчлэлээ байршуулах


энд дар

Залбиралаа байршуулах


энд дар

Санал хүсэлтээ илэрхийлэх


энд дар

Талархалаа илэрхийлэх


энд дар

Зөвлөгөө авах


энд дар

Нийтлэлээ байршуулах


энд дар
Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012


1. Бид Бурхантай харилцах харилцааг эрхэмлэнэ. Бид бүтээгч Бурхан (Эцэг, Хүү, Ариун Сүнс) - д итгэдэг. Бид зөвхөн Есүс Христээр дамжуулан Түүнд хүрдэг. /Эхлэл 1:26, Иохан 14:6/ 


2. Бид Бурханы үгийг эрхэмлэнэ. Бидний амьдралд Бурханы үг эрх мэдэлтэйгээр, бодитоор удирдан чиглүүлдэг. /2 Тимот 3:16/ 


3. Бид залбирлыг эрхэмлэнэ. Бид итгэлээр сульдахгүйн тулд, ах дүүсээ батжуулахын тулд, сүнслэг амьдралаар явахын тулд залбирлыг байнга өргөдөг. /Лук 22:32, 1 Тимот 2:1/

4. Бид итгэгчдийн үйлчлэлийг эрхэмлэнэ. Бид Христийн биеийг байгуулахын тулд болон Христ доторх дуудлагадаа хүрэхийн тулд хичээл зүтгэлээр, үлгэр дуурайл болон үйлчилдэг. /Ефес 4:11-13, 1 Петр 5:2-4/ 


5. Бид Христийн сайн мэдээг эрхэмлэнэ. Бид Эзэний агуу захирамжийн дагуу Түүний тухай мэдээг хүн бүрт хүргэж Есүс Христийн авралыг агуу үйлийг тунхагладаг. /Матай 28:18-20/ 


6. Бид Христийн нэр дээрх цугларалтыг эрхэмлэнэ. Бид Бурханы өгсөн нигүүлслийг санахдаа Түүнийг магтаж бие биенээ урамшуулан нөхөрлөдөг. /Еврей 10:25, Үйлс 2:46-47/ 


7. Бид Бурханы дээд эрх мэдлийг эрхэмлэнэ. Үүрийн шүүдэр чуулган бид Монголын дээд эрх мэдэлтнүүдэд захирагдаж, Бурханы үгийн дагуу зөвт шударгаар хандаж, Бурханы эрх мэдлийн дор дуулгавартай амьдардаг. /Тит 3:1/ 




Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Бид тэнгэр газрыг бүтээгч аугаа хүчирхэг Ертөнцийн Эзэн Эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон Мариас мэндэлсэн, Понти Пилат захирагчийн үед зовж явсан, цовдлогдон нас барж оршуулагдаад гурав хоногийн дотор үхлээс дахин амь орсон тэгээд тэнгэрт одож, аугаа хүчирхэг Ертөнцийн Эзэн Эцгийнхээ баруун гарын хүндэт суудалд заларсан, дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх Түүний цорын ганц Хүү бидний Их Эзэн Есүс Христэд бид итгэдэг. Бид ариун Сүнсэнд итгэдэг. Бид ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амилалт болон мөнхийн амьдралд бид итгэдэг.

 

Амен.

Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.
Дуулал 110:3







Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

Монголд Христийн дагалдагчид олноор төрж чуулган бүр өсөж байгаад би Бурханд талархаж явдаг. Чуулган хүнийхээ тоогоор сэтгэл ханаад Бурханы хаанчлалын хил хязгаар өргөслөө гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болно. Монголын христитгэлийн хойч үе, үнэт өвийг бий болгох түүхэн цаг үед амьдарч байгаа бидний хувьд хариуцлагатай байхыг хичээж байгаа. Чуулган бүр адил боловч Бурханы өгсөн илчлэлтийн дагуу өөр өөрийн гэсэн онцгой хэлбэрээр Бурханы хаанчлалд хувь нэмрээ оруулж байна. Бидний чуулган ч "үүрийн шүүдэр мэт залуус" - ыг тал бүрээс Бурханд авчрахын төлөө залбирч бас үйлчилж байна. "Үүрийн шүүдэр мэт залуус" гэдэгт зөвхөн насны хувьд залуучууд биш, харин Бурханы хувьд хүүхэд, залуу мэт хүн бүрийг хэлж байгааг итгэгчид маань мэдэж байгаа. Үүний тулд бид байгаа бүхий л боломж бүрийг ашигладаг. Паул "заримыг нь аврахын тулд би бүх хүнд бүх юм болж байлаа. Би сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг" (1 Коринт 9:23) гэж хэлсэн. Өнөөдөр интернэт сүлжээг ч гэсэн сайн мэдээний төлөө ашиглах нь сүлжээгээр орж гарч байдаг мянга мянган залууст хүрэх сайхан боломжийн нэг. Үүрийн шүүдэр цуглааны итгэгчдэд зориулсан вэб хуудсыг нээж ажиллуулж байгаад талархаж байна. Өдөр бүрийг христэч амьдралаар өнгөрөөж, Эзэн Бурханаа болон эргэн тойрны хүмүүсээ бүхий л боломжоо ашиглан хайрлаж амьдрахыг итгэгч та бүхэндээ уриалж байна.

                                                                  "Үүрийн Шүүдэр" Христийн Чуулганы ахлагч: 

                                                                                                                  Баатарын Баярхүү                                                                                     

Added by: Uuriinshuuder / Date: 15.01.2012

 

 

           
Мэндчилгээ Алсын Хараа    
           
           
           
Итгэлийн Тунхаг Үнэт Зүйлс    
           
           
Түүх бббббб              Холбогдох      
           
           
Санал Хүсэлт Самарын-Бэлэг      
           

 

 

 

 

 

Бидний Үйлчлэл
 
Хүүхдийн Цуглаан Өсвөрийн Цуглаан    
           
           
Залуучууд Дунд Насныхан    
           
           
Эсийн Бүлэг Үйчлэлийн Баг    
           
           
Нийгмийн Үйлчлэл Хуанлибёёёёёёёб    
           
           
Дүү Цуглаан        
           
           
           

 

 

 

 

 

« 1 2 3