menu

Цаг хугацааны яриа

 

99999  

Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх байдлаар урсах цаг хугацааг бид хос талт цаг хугацаа гэж нэрлэдэг. Хүмүүс бүгд урсаж буй цаг хугацаан дотор төрж, өсөж, хөгширч, шороонд эргэн шингэдэг. Нас суух тусмаа хүмүүс өөрт өгөгдсөн цаг хугацааг өдөр бүр бага багаар алга болж байгааг илүү тодорхой мэдэрч эхэлдэг. Мөн үүнээс гадна өөрийн амьдралаа эргэн харж сэтгэл хангалуун байх юмуу эсвэл харамсдаг.

Библи бидэнд өгөгдсөн цаг хугацааг зугаатай өнгөрүүлэх талаар хэлдэг. Харин бидэнд мартаж болохгүй нэг зүйл байгааг сануулдаг. Тэр нь бидэнд өгөгдсөн цаг хугацааг дууссаны дараа бүтээгч Бурханы өмнө очин өөрийн өнгөрүүлсэн цаг хугацааныхаа талаар хариуцлага хүлээх ёстой явдал юм.

"Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй” Номлогчийн үгс 11:19

Христитгэлт эрдэмтдийн дотор Августинус (Augustinus) цаг хугацааг маш сайн ойлгосон хүн байв. Тэрээр цаг хугацааг оршхуйн хувьд (existential), сэтгэл зүйн хувьд ойлгосон байсан. Тухайлбал бидний амьдарч буй одоо гэх цаг хугацаа үргэлж урсах байдалтай хөдөлгөөн дунд байдаг бөгөөд ирээдүй гэдэг нь арай бий болоогүй байхгүй зүйл ба өнгөрсөн гэдэг нь аль хэдийн байхгүй болсон зүйл учраас цаг хугацаа зөвхөн одоо л оршин байдаг хэмээн сэтгэсэн.

Таны цаг хугацаа бол одоо. Та одоо юу хийж байна вэ?

 

 

 

 

Хуан Сон Гуг, "Эктус”, Миссион Фиелд, 2009, х246

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2013-11-18)
Views: 841 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: