menu

Хонины бэлчээрээс хааны ширээ хүртэл


Давид МЭӨ 1040 онд Бетлехем хотод Иессийн отгон хүү болон төрсөн. Хөдөө хонь хариулдаг байх үеэсээ эхлээд хүч чадал эр зоригтой нэгэн болон өсжээ. Хорь хүрээгүй насандаа Давид Голиаттай тулалдан ялалт байгуулснаар ард түмний дунд алдар хүндэтгэлийг олж эхэлсэн юм. Давид Израилийн хамгийн агуу үндэсний баатар болж чадсан. Түүхээс харвал өмнө хоньчин байгаад дараа нь хаан болсон хүн бараг байдаггүй. Давидад баатарлаг үйлс олон байсантай адил алдаа, дутагдал ч их байсан юм.  Давидын гэм нүглийн уналтаас харвал тэр онцгой тэнгэрлэг нэгэн биш харин ердийн л хүн байжээ. Давидын амьдрал ялалт ялагдлаар дүүрэн байлаа. Гэвч Бурхан түүнийг өөрийн зүрх сэтгэлийн дагуух хүн хэмээсэн байдаг (1См. 13:14, Үйл. 13:22). Бурханд ямар ч алдаа дутагдалгүй төгс хүн хэрэгтэй юу? Үгүй Бурханд Түүний зүрх сэтгэлийг ухаарч ойлгодог хүн л хэрэгтэй. Түүний бичсэн Дуулал номоос харвал маш олон ухаарлын дуунууд байдаг. Тэр Бурхантай яг ийм л энгийн бөгөөд бас дотно харилцаатай байжээ. Бурхан Давидын удмаас Аврагчийг төрүүлнэ гэж амлажээ. Давид ямар ч гай гамшиг дунд Бурханд итгэж сурсан нэгэн байжээ. Түүний хаанчлалын жилүүдийг Израилийн алтан үе ч гэж нэрийддэг. Давид улс төрийн сайн удирдагч байгаад зогсохгүй ард түмэндээ Бурханыг дагаж амьдрахын үлгэр жишээ болсон итгэл бишрэлийнх нь ч хаан байлаа. Давид өсвөр наснаасаа эхлэн Бурхан дотор суралцаж төлөвшсөн нэгэн байсан нь насан туршдаа Бурханыг хүндэтгэн амьдрахад нь тус болсон юм. Давидын адил олон залуучууд өсвөр насандаа Бурханы хүслийн дагуух амжилтад хүрэхээр алхацгааж байна. Давидын хонины бэлчээрээс хаан ширээ хүртэлх амжилтын амьдралын 6 гол үйл явдал байдаг. Эдгээр зургааг бид Давидын амжилтад хүрсэн зургаан алхам хэмээн нэрлэж болно.

Тосолгоо. 1См. 16                                                     А нхны дуудлагаа мэдэж авах

Голиатыг ялсан нь. 1См. 17                                     М өнх Бурхантай хамт байх

Ионатантай нөхөрлөсөн нь. 1См. 20                      Ж инхэнэ найз нөхөдтэй болох

Давид бүслэлтэд орсон нь. 1См. 23, 24, 26            И тгэл найдвар дотроо байнга зогсох

Саулын төлөө гашуудсан нь. 2См. 1                       Л уужин мэт үргэлж зөв чигт алхах

Бурханы амлалт 2См. 7                                             Т өгс амлалтад итгэж амьдрах

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2012-10-03)
Views: 798 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: