menu

Сайн мэдээ тараа, Ариун Сүнс чамд тусална

Паулын хувьд Ефес хотод түүнд учирсан гай зовлон болон өөр бусад хот бүрт очоод амсан байсан хавчлага зовлон бүрийн дунд мэргэн ухаантай байсан. Зарим үед нутаг бүрт буй хуулийг сахигч Иудейчүүдийн зүгээс түүнийг хавчин алах гэж оролдох үед Ромын засаг түүнийг хамгаалж байсан юм. Паул өөрөө ч үүнийгээ мэдэн зарим үед өөрийнхөө Ромын иргэн гэх давуу байдлаа мэргэн ухаантайгаар ашигладаг байжээ. Түүний Ромын эзэн хаан Цезарт давж заалдана гэж хэлсэн нь Ромд очиж Христийг тунхаглах сайхан боломж гаргахын тулд байсан юм. "Ромд хүрч ирсэн бөгөөд энэ аялал түүний төсөөлж байснаас хавьгүй хүнд байсан юм. Түүнд харгалзагч цэргийнхээ хамт өөрийн хөлсний байрандаа амьдрахыг нь зөвшөөрсөн байдаг. Тэгээд хоёр жилийн турш Тэрээр Бурханы амласны дагуу Эзэнт гүрний төвд Есүсийг гэрчилжээ.[1] Энэ талаар "Могой шиг хурц ухаантай тагтаа шиг гэм зэмгүй бай (Мат. 10:16)” гэж Есүс хэлсэн байдаг. Гэхдээ гэм зэмгүйгээр үйлдэж байсан ба алив нөхцөл байдалд дунд Христийн дотор хорогдохыг урьтал болгож байсан нь түүний нэг сайн зан чанар юм. Тэр Ромын шүүх хуралд ч бай, Иудейчүүдийн захирагчдын хуралд ч бай өөрийгөө өмгөөлөх үгийг хэлж байсан юм. "Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх  тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яриг ч нь та нар биш, харин Ариун Сүнс юм (Марк 13:11)” гэж хэлсэн байдаг. Паул Есүсийн хэлсэн энэ үгтэй адил тухайн үед өгөгдсөн зүйлийг, Ариун Сүнсний сануулсан зүйлийг л ярьж байлаа. Энэ нь л түүнийг аливаа нөхцөл байдалд яг Эзэний хүслээр удирдуулахад тусалсан ба нэгэнт Эзэний удирдамж доор явж байгаа тулд ямар ч үед Эзэний хамгаалалт байгаа гэдэгт тэр итгэж байлаа. Энэ түүнд Ариун Сүнсээр дамжуулан хийгдсэн бас нэгэн төрлийн зан чанарын өөрчлөлт юм.

Паул явсан газар бүртээ Христийн үгийг тунхаглахаа зогсоодоггүй байжээ. Тэр ямар ч нөхцөл байдалд байсан Христийн сайн мэдээг хэн нэгэн хүнд ч болох хүргэх хүсэлтэй нэгэн байсан. Тэрээр хоригдол болон явсан ч, усан онгоцоор далайд явсан ч, шоронд байсан ч, гадаа гудамжинд байсан ч, синагог эсвэл шүүлтийн танхимд байсан ч өөрийгөө сонсож буй хүн бүрт тэрхүү үнэний сайн мэдээг дамжуулан чин хүсэлтэй нэгэн байсан юм. Учир нь түүний өөрийнх нь теологи, зан чанар нь тийм байжээ. Тэрээр энэ талаар өөрийн Тимотод бичсэн захидалдаа "Тэр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг. (1Ти. 2:4)” гэж бичсэн байдаг. Тэгэхлээр түүний урьтал болгодог хамгийн сайн зан чанар бол хаана ч байсан хэнд ч байсан Христийн үнэнийг тунхаглах явдал байв. "Хоригдол Паул ер бусын эрх мэдэл гарган тушаахдаа усан онгоцон дээр байсан бүх 276 хүнд итгэл найдвар, эр зоригийг хайрласан юм. Бурхан тэднийг бүгдийг нь эсэн мэнд үлдээж, өөрийгөө Цезарын өмнө заавал очих болно гэдгийг амлаж байна.[2] Энэ нь гэсэн Ариун Сүнсний ажлаар түүний дотор суулгагдсан үр жимс юм. Бид Ариун Сүнсээр удирдуулан явах үед Ариун Сүнс Өөрөө бидний дотор тэдгээр сайн зан чанаруудыг суулгасан байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эдгээр зан чанаруудыг олж авсан байдаг. Энэ бүх сайн чанарууд Ариун Сүнстэй нөхөрлөгч, түүний үгэнд дуулгаварлаж амьдарч чаддаг хүний амьдралд боломжтой юм.


[1] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь, Арслан хэлэлийн газар, х669

[2] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь, Арслан хэлэлийн газар, х668

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2014-01-15)
Views: 767 | Tags: Сайн мэдээ тараа, Ариун Сүнс чамд тусална | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: