menu

Бурханы хууль амь авардаг.

"Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно. 

Иошуа 1:8

"Бурханы хууль” гэж яривал хатуу ширүүн дүрэм журмын тухай яриа гэж шууд бодогддог. Бид хуулийн сайн тал, хууль юуны төлөө өгөгдсөн болохыг судалж ойлгоогүй л байдаг. Үнэндээ Бурханы хуульд заагдсан бүхий л зүйл нь хүн бүрийн зөвт сайн амьдрал, цаашлаад тэдний амийг хамгаалахын төлөө байдаг. Хууль нь гэм нүгэлтэй шууд холбоотой бөгөөд гэм нүгэл байгаа учраас хууль байдаг гэж тодорхойлж болохгүй. Учир гэм нүгэл бий болохоос өмнө болох болохгүйн зааг, хийх хийгүйн зааг, дагах дагахгүйн заагийг Бурхан тогтоож өгсөн. Тэгэхлээр хууль нь биднийг дарамтлахын тулд бус харин биднийг аварч хамгаалахын төлөө байдаг нь тодорхой. Тэнгэрийн хаанчлал ч бас хуулийн тогтоц, бүтэцтэй нь гарцаагүй. Дуулал 40:8-д Давид "Таны хүсэл” гэсэн хэллэгтэй "Таны хууль” гэдгийг зэрэгцүүлэн тавьсан байдаг. Үүнтэй адилаар элч Паул Бурханы хуулийг мэдэх нь Бурханы хүслийг мэдэхтэй утга нэгэн хэмээн үздэг байжээ (Ром 2:17-18). "Бурханы хууль” гэдэг нь "Бурханы хүсэл” гэдэгтэй утга нэгэн хэмээх тодорхойлолт нь зүйтэй юм. Итгэгч бидний хувьд Бурханы хуулийг Бурханы хүсэл хэмээн ойлгож хандах нь чухал.

 

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2013-06-30)
Views: 771 | Rating: 3.0/2
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: