menu

Итгэлийн аялал

Итгэлийн аялал гэдэг бол та хаашаа явахыг хүсэж байгаа тухай биш харин Есүс Христ таныг хаана байлгахыг хүсэж байгаа тухай юм. Есүс Христийг дагана гэдэг нь та өөрийн алхам бүрээ Түүгээр удирдуулахыг хэлдэг. Христ Есүс тантай хэсэг хугацаанд л хамт байхыг хүсдэггүй, харин амьдралын тань туршид хамт байхыг хүсдэг. Тэр таныг Өөртөө бүх цаг үед бүрэн дуулгавартай байгаасай гэж хүсдэг.

Та одоо Түүний удирдлагыг ойлгохгүй байж магадгүй. Гэвч та нэг өдөр Бурхан таны сайн сайхны төлөө тэрхүү замаар удирдаж байсныг ойлгох болно. Битгий амар хялбар замыг сонго, битгий өөрийн хүслийг эр, битгий зөрүүдэлж алх. Харин Есүс Христийг дага.  
Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2012-09-20)
Views: 658 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: