menu

Христ доторх үйлчлэл нь нийгэм дээрх үйлчлэлийн талаарх ойлголтоос өөр.

99999

Христийн хайраар бие биедээ үйлчилье. Бид ямар үйлдлийг үйлчлэх гэх вэ? Бидний хувьд Есүсийн хайраар бусдад бүх талаараа үйлчлэхийг үйлчлэх гэдэг бол харин нийгэмд үйлчлэх гэдгийг ямар байдлаар хүлээж авдаг юм бол оо?

Намайг 10 жилийн сургуульд сурч байхад сурагч нараас заримдаа эцэг эхийн талаар судалгаа авч сурагч нар бие биедээ хэний аав ийм ч юм хийдэг, хэний аав цагдаагийн дарга, хэний ээж хуулийн мундаг дарга гэнэ гээд л ярьж гарна. Тэгээд надаас асуух юм бол манай аав театрт ажилдаг. Юу хийдэг вэ? гэвэл, хөгжимчин гээд төвөггүй хариулчихна. Тэгвэл ээж чинь? гэж асууна. Аан манай ээж үү? юулдаа. Сургуульд ажилладаг л даа. Өө тийм үү багш уу гэвэл? үгүйлдээ. Тэгвэл нийгмийн ажилтан уу? гэвэл, үгүйлдээ, сургуулийн номын санч уу гэвэл, үгүйлдээ, аан тэгвэл эд аж ахуйн ажилтан уу гэвэл, үгүйлдээ, юулдаа үйлчлэгч хийдэг л дээ гээд итгэлгүйхэн хариулдаг байлаа. Энэ мэтчилэн нийгэмд бол үйлчлэгч гэвэл нилээн дорд байдлаар ойлгож хүлээж авдаг. Тийм учраас бид заримдаа үйлчлэх гэдэг энэ үгнээс зайлсхийх тохиолдол гардаг. Гэтэл үйлчлэх гэдэг үг маань өөрөө наанаас нь харахад маш дорой зүйл мэт үнэлэгддэг боловч энэ нь цаанаа маш том хүчийг агуулсан, Бурханаас бидэнд өгсөн агуу гайхамшигтай ивээлүүдийн нэг юм. Бурхан бидэнд өөрийн хүүг өгч, түүнд бидний бүх гэм нүглийг үүрүүлсэн нь энэ дэлхийд байж болох хамгийн гайхамшигтай үйлчлэл юм. Тийм учраас Түүнд итгэгсэн бид бусдад үйлчлэх нь Түүний нэрийг алдаршуулах, Түүний хайрыг амьдрал дээр харуулах бодит боломж юм. 

Б.Баярхүү

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2012-12-15)
Views: 502 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: