menu

Ариун Сүнс бидний амьдралд

Паулын амьдрал, үйлчлэл дэх Ариун Сүнсний ажил

Үйлс 13:1-16:5, 21:27-28:31

Чуулганы итгэмжит гишүүн Барнаб чуулганыг хавчигч байсан Саулыг (Паулын анхны нэр) элч нар болоод ахлагчдын бүлэгт дагуулан ирж, танилцуулсан тэр цагаас хойш Бурхан Саулийг олон газарт илгээсэн юм. Анх Сирийн Антиох чуулганыхан Эзэнд үйлчлэн мацаг барин залбирч байх үед өөрсдийн дундаас Барнаб ба Саул нарыг томилон илгээхийг Ариун Сүнс тэдэнд илчилсэн юм. Тэд Ариун Сүнсний илчлэлтэд дуулгаварлаж Барнаб Саул нарт гар тавин томилж илгээсэн. Энэ үед Антиох чуулган Эзэнд үйлчлэн мацаг барин залирцгааж байсан байна. Антиох чуулган Ариун Сүнсээр удирдуулахад үргэлж бэлэн байдаг байжээ. Анх петекостын өдөр Ариун Сүнс бууж ирсэн ч дагалдагчид Ариун Сүнсний дуу хоолойг хэрхэн дагах ба хэрхэн дуулгаварлах талаар сайн суралцаагүй байсан. Харин маш олон удаа хүнд сорилт, зовлон эсвэл үйлчлэлийн үеэр Ариун Сүнсний ажлыг хийснээрээ Антиох чуулган Ариун Сүнсний дуу хоолойд илүү мэдрэмжтэй хандаж чаддаг болсон. Энэ бол маш том өөрчлөлт бөгөөд өнөөгийн итгэгчид бидний хувьд өдөр бүр хэрхэн Ариун Сүнсний үгэнд дуулгаварлаж амьдрах тухай сургамж болдог. Ариун Сүнс бидний дунд ингэж л энгийн арга замаар ажилладаг. Паул явсан газар бүртээ Христийн үгийг тунхаглахаа зогсоодоггүй байжээ. "Хоригдол Паул ер бусын эрх мэдэл гарган тушаахдаа усан онгоцон дээр байсан бүх 276 хүнд итгэл найдвар, эр зоригийг хайрласан юм. Бурхан тэднийг бүгдийг нь эсэн мэнд үлдээж, Паул өөрийгөө Цезарийн өмнө заавал очих болно гэдгийг амлаж байна.[1] Бид Ариун Сүнсээр удирдуулан явах үед Ариун Сүнс Өөрөө бидний дотор сайн зан чанаруудыг суулгасан байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр тэдгээр зан чанаруудыг олж авсан байдаг. Энэ бүх сайн чанарууд Ариун Сүнстэй нөхөрлөгч, түүний үгэнд дуулгаварлан амьдарч чаддаг хүний амьдралд боломжтой юм.

Танд удахгүй 5.19нд болох Пентекост баярын (Ариун Сүнсний баяр) мэнд хүргье.


[1] Пат Александр, Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь, Арслан хэлэлийн газар, х668

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2013-05-01)
Views: 729 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: