menu

Хоёр талаасаа шатаж буй лаа мэт

Хэрвээ бид амьдралынхаа төвөө алив дэлхийлэг зүйлээс эргүүлж Есүс Христ уруу чиглүүлж амьдрахгүй бол яг л хоёр талаасаа шатаж буй лаа мэт маш хурдан урсаж эхэлдэг. Эцэстээ бид шатаж дуусдаг бөгөөд амьдрах тэнхэлгүй хүсэлгүй болдог. Энэ аюул ямарч хүч чадалтай, урам зоригтой хүнийг мөн адилхан байдалд оруулж чаддаг. Харин бид Есүс Христ төвтэй амьдарснаар энэ аюулыг зайлуулж чадах төдийгүй улам илүү баяр хөөр, урам зоригийг амьдралдаа дүүргэдэг.

"Эзэн унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог.” Дуулал 145:14

Урам хугарч унасан бол, амьдралын шуурганд сульдаж ядарсан бол дахин нэг Эзэний үгээр өөрийгөө босгоорой, дахин нэг бүхнийг шинээр эхлээрэй. Одоо би өөрөө амьдралынхаа хүч болох бус харин Эзэнийг амьдралынхаа хүч болгоорой. Энэ үед та дахин шатахгүй бөгөөд харин хөгжин цэцэглэх болно.

Өнөөдөр та Исаиа 40:27-31 уншаад ажил амьдралаа эхлүүлээрэй.  

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2012-09-21)
Views: 710 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: