menu

Танд хэлэх үг

Ертөнцийн Эзэн биднийг

Хайраараа бүтээсэн болохоор

Бусдыг хайрлан хүндэл

Бие болоод сэтгэлээ ариусга

Өндөр тэнгэртээ залбирч

Өрөөл бусдыг хайрла

Өглөг болоод тусыг

Өгөөмөр сэтгэлээрээ дээдлэ

Буруу зүйлийг мэдсээр байж

Бүү түүнийг үйлд

Бие болоод сэтгэлийг чинь

Бузар сүнс эзлэнэ шүү

Бодол ухаан хоёр оо

Бурханаас ирсэнийг ухаараарай

Ирсэн мөч байхад

Буцах цаг ирнэ шүү

Бурханаас өгсөн амийг

Бузар сүнсээр солих вий таминь ээ

Ариун ариуны дээд

Ачлал төгс хайраар

Өөрийн сүнсийг хайрла

Өрөөлийг хайрлах хайр

Өөрөөсөө эхтэй байдаг юм

Өрнөөс унасан үр чинь

Өнөө л биений чинь тасархай

Өрлөг удмын минь үргэлжлэл

Өөрийгөө хайрлах тэгээд

Үргэлж мөнхийн хэлхээ

Үеийн үед өвлөгдөх

Үр удмын минь ерөөл

Өнө мөнхөд дуудагдах

Өндөр дээдсийн минь буян

Ариун үнэнийг дагаж

Амьдрал юугаа жаргаая

Алдар нэрийг унагах

Аврал үгүй хараалаас

Цэвэрлэж зүрхээ амраая

Цэгц сайхан амьдралаар

Жаргаж хорвоод элээцгээе

 

Ариун библийн сургаалийг

Авралаа болгон итгэсэн бид

Ариун сүнсний хүч чадлаар

Ахин амилсан сүнстэй

Ертөнцийн Эзэний Хүү

Есүс Христийн хүүхдүүд бид

Бүхнийг бүтээгч Эзэнийг

Бурханаа гэж хүндэлсэн юм

Гэм нүглийн хүлээснээс

Гэмшиж, ухаарч чөлөөлөгдөн

Хайр гэдэгийн ариуныг

Хайж эрэлхийлж олсон

Бурхан биднийг сонгож

Бусдыг дагуулах илч болгосоныг

Библийн судраа дэлгэн байж

Бодол ухаанаа цэнэглэн

Өөрчлөг дсөн зүрх сэтгэлээр

Ахин төрсөн амьтай болгосон

Аврагч Бурхандаа хайртай бид

 

 

Бүтээгч Эзэнээ магтан дуулж алдаршуулан бүжсэн

Багачууд залуучуул та нарыг минь

Бүтээсэн Эзэн маань харж байгаа

Баярлан бахархан ерөөж суугаа

Сэнтийд залрагч Бурхан минь

Сүнс сэтгэлийн эмч билээ

Сургааль бүхнээрээ ерөөж

Саруулхан замаараа дагуулсан юм.

Өвдсөн биеийг эдгээх

Эм хэрэгтэй байдгийн адил

Гэмтэй зүрхийг ариусгахаар

Гайхамшигт өөрчлөлтийг хийх

Ариун библийн сургаалийг

Авралаа болгон итгэсэн бид

Ариун сүнсний хүч чадлаар

Ахин амилсан сүнстэй бид

Хүний төрлийг өгсөн

Эзэн Бурхан минь алдаршиг

 

Хүн төрлөхтнийг тэгээд хайрын Бурхан ивээг. 

Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2014-01-15)
Views: 854 | Tags: Танд хэлэх үг | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: