menu

Өөрийгөө олж харах нь

 

 

Нүгэл гэмийг мэдэлгүй

Санаан зоргоор аяглан явсан үе минь

Нүдэнд харагдах гэмийг

Үзээгүй юм шиг өнгөрсөн

Бузар гэмийн хүлээсэнд

Хүлэгдэж автсанаа мэддэггүй

Бие болоод сэтгэлээ анзаарч нэгэн бододгүй

Гэнэн томоогүй нас

Гэмшихийг мэддэггүй зүрх минь

Ертөнцийн Эзэний сургаалийг сонсож мэдсэн цагаас

Есүс Христийн гэрлийг тусгаж авсан мөчөөс

Өөрийгөө би олж харлаа

Өрөөлийг бас хайрладаг боллоо.

Хүн бүхэн гэм хийдэгийг

Хэлж өглөө Бурхан минь

Өөрийн хийсэн гэмээ

Өмөөрч зөвтгөж явсан

Харалган тэр үе минь

Харанхуй зүрхтэй явснаа

Аврагч Бурханы сургааль

Ариун библиэс суралцаж

Алдаа гэмээ ухаарах

Ариусгалыг би авлаа

Зүрхэндээ шархалсан нэгэн

Сайныг ерөөх нь үгүй

Зөвийн замыг заагч

Зөвтийг Бурханаа сонсоорой. 

 

Намжмаагийн Адъяа \Аршанд Авралын зар чуулган\

Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-11-29)
Views: 692 | Tags: Өөрийгөө олж харах нь | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: