menu

Миний Бурхан
<yle="font-family: Arial, sans-serif; font-size: 12pt; line-height: 115%;">Миний Бурхан ариун Бурхан

Миний Бурхан ухаарлын гэрэл

Ариун Бурхан минь үнэнийг сургана

Авралыг өгсөн сургаал нь

Алдаа гэмээс чөлөөлнө

Амьд бүхнийг хайрлах

Ариун хайрыг бидэнд өгсөн юм.

Хайраар бүхнийг бүтээсэн боловч

Хараал хаанаас ирвээ гэвэл

Чөтгөр гэдэг муу сүнс

Чимээгүйхэн биднийг хөтөлдөг юм.

Ариун үнэнийг сургаалыг

Анзаарч сонсож авбал

Аврал нь болноо өөрт чинь

Алибан чөтгөр зайлнаа.

Бурханы ариун сургаалийг

Чих тавин сонсоорой

Бузар гэмийн хүлээсийг

Бурханы сургааль таслана шүү.

Бусдыг хайрлах хайрыг

Бурханы сургаал заадаг юм.

Бусдын хайрыг хүлээн авах

Буяныг Бурхан бидэнд өгдөг юм. 

Category: Шүлэг, яруу найраг | Added by: Uuriinshuuder (2013-12-26)
Views: 1166 | Tags: Миний Бурхан | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: