.

This HTML caption with a link.
Home » Articles » Номлол

Христийн НОЁРХОЛ

ХРИСТИЙН НОЁРХОЛ

(Supremacy of Christ)

 

Христийн ноёрхол гэж юу болохыг чамайг үнэхээр мэдэх болтугай гэж залбирч байна.

Түүний ноёрхол Эцэг Бурхантай эн тэнцүү бөгөөд Христ Эцэгийнхээ цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл юм.

Түүний мөнхийн ноёрхол нь “Есүс Христ эхэнд байгаагүй” хэмээдэг хөнгөн хийсвэр үзэл санааг бут ниргэж, харин Тэр маргаангүй оршин байсан бөгөөд бүрэн дүүрэн юм гэдгийг батлан харуулдаг.  

Бид Түүний мөнхийн ноёрхлыг мэдэх ёстой. Бүх Ертөнц дэх байшин барилга, бидний бие махбодь, энэ дэлхийн юмс, гараг эрхэс бүгд мөнх бус бөгөөд Есүс Христтэй харьцуулахад зүгээр л сүүдэр мэт юм.

Бид Түүний хувиршгүй байдлын ноёрхлыг мэдэх ёстой. Түүний давуу байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй ба Түүний мөн чанар өчигдөр ч өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. 

Бид Түүний хувиршгүй үнэнч байдлын ноёрхлыг мэдэх ёстой. Мөн бид Түүний мэдлэгийн ноёрхлыг мэдэх ёстой. Түүний мэдлэгийн ноёрхлын дэргэд Конгрессийн номын сан яг л шүдэнзний хайрцаг мэт өчүүхэн, Түүний мэдлэгийн ноёрхлын дэргэд интернэт дэх бүх мэдээллүүд яг л 1940-д оны үеийн тариачны гарын авлага мэт өрөвдөлтэй. Түүний мэдлэгийн ноёрхлын дэргэд Стивен Хокингийн өдөр бүр мөрөөдөж байсан квант физик болон бусад бүх онолууд уншихдаа үсэглэж буй нэгдүгээр ангийн сурагч мэт балчир юм. Бид өөрсдийн Эзэний мэдлэгийн ноёрхлыг мэдэх учиртай.  Бид Түүний мэргэн ухааны ноёрхол ямар нэг асуудалд хэзээ ч мухардахгүй бөгөөд энэ ертөнц дэх хэн нэгэн хэзээ ч Түүнд заавар зөвлөгөө өгч чадахгүй гэдгийг бид  мэдэх ёстой. 

Бид Түүний “Тэнгэр газар дахь бүх эрх мэдэл Минийх” гэснийг мэдэх ёстой. Энэ эрх мэдэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр бүх үе улирал ба цаг хугацааг захирч, хаадыг сэнтийд залах ба зайлуулах, тэнгэр дээрх дайчид  ба газар дээрх оршин суугчдыг Өөрийн хүслээр болгох эрхтэй. Хэн ч Түүний сунгасан мутраас зуурч “Та юу хийнэ вэ?” гэж Түүнд хэлж чадахгүй. 

Бид Түүний авралын ноёрхолгүйгээр Амазоны өргөн шугуйд дахь аль нэг модны мөчир дээрээс нэг ч бяцхан шувуу унаж үрэгдэхгүй. Түүний зөвшөөрөлгүйгээр нэг ширхэг үс ч цагаан эсвэл хар болохгүй. Бид Есүсийн авралын ноёрхлыг мэдэх ёстой.

Бид дэлхий ертөнцийг тогтоон барьсан Түүний хүч чадалт Үгийн ноёрхлыг мэдэх ёстой. Бүх гараг эрхэс, молекул, атом, мөн хэний ч энэ тухай зүүдэлж байгаагүй,  хэний ч урьд өмнө харж үзэж байгаагүй “хагас атомын бөөм” ч Түүний Үгийн ноёрхлоор бий болсон.  

Бид Түүний хүч чадлын ноёрхлыг мэдэх ёстой.. Тэр усан дээр алхаж, уяманг цэвэршүүлж, доголонг эдгээж, сохрын нүдийг нээж, дүлийг сонсголтой болгож, шуургыг намдаасан. Мөн хоёрхон үгээр үхдэлийг амилуулж “Лазар, гараад ир” эсвэл нэг үгээр үхлээс босгож цусан дундаа хэвтэж байхад нь “Амьдар” гэв. (Езекиел 16:6)

Бид Түүний хүч чадлын ноёрхолыг мэдэх ёстой. Мөн Бид Түүний ариун байдлын ноёрхолыг мэдэх ёстой. Тэр хэзээ ч гэм үйлдээгүй. Тэр ариунаас ариун. Тэр нэг секундийг мянга хуваасантай тэнцэх хугацаанд ч муу муухай хандлага эсвэл гэмт хуял тачаал хэзээ ч гаргаагүй. Бид Түүний итгэмжит байдлын ноёрхолыг мэдэх ёстой. Тэр хэзээ ч амлалтаа зөрчөөгүй. Тэр Өөрийн Үгийг огтхон ч хөсөрдүүлэлгүй бүрэн дүүрэн биелүүлдэг.

Бид Түүний шударга байдлын ноёрхлыг мэдэх ёстой. Тэр энэ ертөнцийн төгсгөлд бүх тооцоог бодох болно. Тиймээс одоо загалмай эсвэл там гэсэн сонголт л байна. Христ Өөрийн шударга байдлын ноёрхлоо тогтоох үед ямар ч шударга бус явдал үлдэж чадахгүй.

Бид Түүний тэвчээрийн ноёрхолыг мэдэх ёстой. Тэр чиний миний амьдралд хэдэн арван жилийг нэмж, Тэр энэ хотод өглөө бүр нарыг мандуулдаг. Чи өглөө яагаад энэ хотод нар мандсаныг хэлж чадах уу? Бузар муу хот, бидний есөн жорын гэмээр дүүрсэн энэ харанхуй дэлхийд Тэр диваажин мэт нарыг авчирдаг. Ямар их тэвчээрийг бид энд хүртэнэ вэ!

Бид Түүний дээд дуулгаварлалын ноёрхолыг мэдэх ёстой. Тэр Өөрийн Эцэгийн тушаалыг төгс сахиж, загалмайн үхэлд хүртэл бүх талаар дуулгавартай байсан.

Бид Түүний дөлгөөн, даруу, энэрэнгүй байдлын ноёрхлыг мэдэх ёстой. Тэр бяцарсан зэгсийг хугалахгүй, бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. (Мат 12:20)

Бид Түүний уур хилэнгийн ноёрхлыг мэдэх ёстой. Нэг өдөр энэ дэлхий устгагдах болно. Тийнхүү Түүнээс татгалзагсад буюу өнөөх зоригтнууд Хурганы уур хилэнтэй нүүр тулахдаа чичирч салганах болно.  Бид үүнийг мэдэх ёстой. Хэн нэгэн намайг цаазын давцан дээр зогсоогоод “Тэр ноёрхогч Христ чинь хаана байна?” гэж асуувал, миний хариулт маш амархан “Тэр тэнгэрт гэмтнүүдийн дээрээс асгахаар аадар мэт асар их уур хилэн оргилуулан байгаа. Тиймээ Тэр тэнд оршин байгаа! Тиймээс чи Түүний өмнө зөвийг үйлдэн гэмш эс бөгөөс бусдын адил мөхнө” гэх болно. Библийн дагуу бол энэ тийм ч хэцүү асуулт биш.  

Бид Түүний нигүүлслийн ноёрхлыг мэдэх ёстой. Тэр бидний адил сүнсээр үхэгсдэд амь өгдөг. Бурханы уур хилэнг хүртэх хүмүүст, тамд хэвтэх учиртай хувхай яснуудад итгэл өгч сэрээдэг. Тэр Өөрийн зөвт байдлаар бурхангүйчуудад өршөөл үзүүлдэг. Бид Түүний хайрын ноёрхлыг мэдэх ёстой.  Биднийг гэмтэн байхад түүнчлэн Түүний баяр хөөрийг амсаж мэдэх өчүүхэн ч төдий хувьгүй байхад Тэр биднийг хайраараа хучин авсан. 

Мөн бид Түүний баяр хөөрийн ноёрхлыг мэдэх ёстой. Гурвалын нэгдэл болох хязгааргүй хүч чадал, хязгааргүй цог жавхлан, хязгааргүй их баяр хөөр ертөнц даяар, чамд ч хальтал асгаж, золиостой амьдрагч бүх итгэгчдэд нэг л өдөр өв өмч нь өгөгдөх болно.  

Бид мэдэх ёстой. Бид юу хийх ёстойгоо! Эзэнийг мэд. Бид Христийг мэдэх учиртай. Бид тэдгээр өчүүхэн, хоосон зүйлсийн хойноос хөөцөлдөх бус, харин бид тэрхүү асар том Христийг мэдэх ёстой. Энэ дэлхий, энэ өчүүхэн дэлхий хоёр секундийн дотор л хуваагдаж үгүй болно, тэгээд Христтэй хамт үлдэх эсвэл үүрд үгүй. Энэ бол бид юуны төлөө бүтээгдсэн, яах гэж бүтээгдсэн, цаашид хэрхэх тухай юм. Бид үүнчлэн Түүний ноёрхлыг зах зухаас нь мэдэж эхэлнэ.

Түүний бүх ноёрхлын тухай ярихад цаг хүрэлцэхгүй. Тэдгээр нь Түүний нягт нямбай байдал, яндашгүй байдал, сүр хүчит байдал , энгийн байдал, цогц бүрэн байдал, шийдэмгий байдал, тайван байдал, гүн гүнзгий байдал, эрэлхэг байдлын ноёрхол юм. Энэ ертөнцөд сүрдмээр ямар нэгэн зүйл байна гэвэл, биширмээр ямар нэгэн зүйл байна гэвэл, тэр бүх зүйлийн нийлбэр Есүс Христэд байна. Тэр үргэлж хэмжээлшгүй ба бүх зүйлд сүрдмээр биширмээр, Тэр бүх зүйлд ноёрхдог.

Тэрээр бүх галактик, огторгуйн уудам орон зайд ноёрхдог. Тэрээр дэлхийн хамгийн өндөр цэг 8848 метр өндөр Эврист уулаас хамгийн нам цэг Номхон далайн гүн дэх 10994 метр гүн Марианы хотгор хүртэл ноёрхдог.

Тэрээр бүх eртөнцөд, бүх амьтад ба аварга хөх халимаас эхлээд бичил биет вируст хүртэл ноёрхдог. Тэр бүх дэлхийн цаг агаар, газрын гүнд ноёрхдог. Тайфун, Торнадо, Муссон, газар хөдлөлт, цасны нуралт, үер, цас, бороо, мөндөр зэрэгт ноёрхдог.

Тэр устгах ба амь өгөх химийн бүх процеcт ноёрхдог.  Хорт хавдар, ДОХ, чичрэг өвчин, ханиад томуу, мөн эмчилгээний антибиотик бидний мэдэх эсвэл нээж илрүүлээгүй хэдэн мянган эдгээх эмийн зүйлд ноёрхдог. Тэр бүх улс үндэстэн, бүх засаг захиргаа, бүх цэрэг армийн дээгүүр ноёрхдог. Тэр Аль-Каида, терористууд, хүний наймаачид, амиа хорлон бөмбөг дэлбэлэгчид, толгой таслагчдаас дээгүүр ноёрхдог. Тэр Бин Ладен, Ал Заркавиас дээгүүр ноёрхдог. Тэр үй олноор хөнөөх цөмийн зэвсэгт орон Иран, Орос, Хойд Солонгосоос илүү дээгүүр ноёрхдог.

Тэр улс төр, сонгууль, мэтгэлцээний дээгүүр ноёрхдог. Тэр бүх медиа, мэдээ, үзвэр үйлчилгээ, спорт, амралт зугаалгын дээгүүр ноёрхдог.  Тэр бүх их сургуулийн боловсролын системээс дээгүүр ноёрхдог, тэдний юу заах нь огт хамаагүй, Тэр бүх эрдмийн ажил, шинжлэх ухаан, судалгааны дээгүүр ноёрхдог. Тэр бүх төрлийн бизнес, санхүүжилт, үйлдвэрлэл, тээвэрлэлтээс дээгүүр ноёрхдог.

Тэр интернэт, харилцаа холбооны бүх системээс дээгүүр ноёрхдог. Нэрт Абрахам Куипер хэлсэнчлэн “Дахин Амилсан Христ МИНИЙХ гэж хэлээгүй нэг ч инч талбай дэлхий ертөнцөд байхгүй. Би үүнийг захирдаг, Би үүний дээгүүр ноёрхдог.” Гэсэн. Бид энэ Христийг мэдэх ёстой. Хэдийгээр Тэр чиний нүдэнд харагдахгүй байвч  Тэр одоо ч захирч ноёрхож байна. Түүний дахин ирэхэд маш бага хугацаа үлдсэнд анхаар. Тэр Эцэгийнхээ алдартайгаар, дүрэлзсэн гал доторх тэнгэр элч нарынхаа хамт Өөрт нь итгэсэн хүмүүсийн төлөө илчлэгдэх болно. Мөн Түүнээс татгалзсан хүмүүсийг тэр нэг мөсөн сүйрүүлж, мөнхийн тарчлалд хаяхаар ирнэ. Учир нь тэд хэлэхдээ “Чиний Бурхан хаана байна?” гэсэн юм.

 

John Piper-ийн номлолоос хэсэгчлэн орчуулав.

 

Category: Номлол | Added by: Uuriinshuuder (2015-10-30)
Views: 297 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar