menu

Марк номын танилцуулга

Åñ¿ñ òýäýíä

-Åëèà ýõëýýä èðæ, á¿õ ç¿éëñèéã ñýðãýýõ ¸ñòîé. Õàðèí ÿàãààä Õ¿íèé Õ¿¿ãèéí òóõàé Òýð èõ çîâæ, áàñàìæëàãäàõ ¸ñòîé ãýæ áè÷èãäñýí áèëýý?

(Марк 9:12)

 

ЗОХИОГЧ –  Марк              БИЧИГДСЭН ОН – МЭ 55-65 он.

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ – Папиас (МЭ 130 он) ба хоёрдугаар зууны чуулганы бусад эцгүүдийн өгүүлснээр Марк сайн мэдээнийхээ номын гол агуулгыг Петртэй хамт үйлчилж байхдаа түүний гэрчлэлээс олж авсан бөгөөд үүнийгээ Ромд байхдаа Ромын итгэгч нарт зориулан бичсэн байна.  

 ТҮҮХЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ – Иохан Марк энэ номыг бичсэн бөгөөд тэрээр Иерусалимд өсөж торнисон хамгийн анхны итгэгчдийн нэг байлаа (Үйлс 12:12). Түүнд шинэ гэрээний элчүүд болох Паул, Барнаб, Петр нартай хамтран ажиллах гайхалтай боломж олдсон байдаг.   

 БИЧИГДСЭН ЗОРИЛГО – Нэгдүгээр зууны үед Ромд байсан итгэгч нарыг Неро хаан тамлан зовоож тэднээс олон хүнийг алсан байдаг. Эдгээр жилүүдэд тэрхүү хавчлагаар Неро хааны гарт амиа алдагсдын дотор Петр болон Паул байсан гэж үздэг. Иохан Марк Ромын чуулганы ахлагч болохынхоо хувьд Ариун Сүнсээр хөтлөгдөн хавчлагт тэрхүү цаг үеийн талаарх эш үзүүллэгийн зөгнөл бөгөөд хоньчлолын хариулт болох энэхүү сайн мэдээний номоо бичжээ. Түүний санаа нь Ромд дахь итгэгчдийн итгэлийн үндсийг нь хүчирхэгжүүлэх, хэрэв шаардлагатай бол Эзэн Есүс Христийн үхэл амилалт, зовлон амьдралыг нь дэлгэн харуулснаар сайн мэдээний төлөө идэвхтэйгээр зовохыг хөхүүлэн дэмжихийн төлөө байлаа.

ТҮЛХҮҮР ҮГ – Есүс Христийн хийсэн үйлдлүүдийг нь чухалчлан харуулдаг. Үүгээр дамжуулан итгэгчдэд хүчтэй урам зориг өгөх болно.

ОНЦЛОГ ШИНЖ – Маркийн сайн мэдээн нь дөрвөн томоохон шинжийг агуулдаг.

1.      Энэхүү сайн мэдээ нь Есүс Христийн хэлснээс нь илүү хийснийг нь авч бичсэн үйл явдлын сайн мэдээ юм.

2.      Латин нэр томьёо ашигласан Ромчуудад зориулагдсан онцгой сайн мэдээ юм.

3.      "Тэр даруй” хэмээх Грек дайвар үгийг нилээд олон удаа (42) ашиглаж нэг үйл явдлаас нөгөөд түргэн шилжиж ордог.

4.      Энэ бол Есүсийн амьдралд болсон үйл явдлуудыг тод томруунаар харуулсан сайн мэдээ юм.

ТОЙМ –

I.        Христийн үйлчлэлийн бэлтгэл (1:1-13)

А. Баптисм хүртээгч Иохан

Б. Есүс Баптисм хүртсэн нь ба Есүс соригдсон нь

II.     Есүсийн Галилд хийсэн үйлчлэл  (1:14-10:52)

А. Анхны шавь нараа дуудсан нь

Б. Капернумд хийсэн анхны үйлчлэл

В. Эсэргүүцэл эхэлсэн нь

Г. Арван хоёр шавь нарыг томилсон нь

Д. Есүсийг эсэргүүцсэн нь

Е. Сургаалт зүйрлэлүүд

Ё. Агуу ажлууд

Ж. Галил болон түүнээс гадагш үйлдсэн гайхамшгууд болон сургаал

З. Мессиагийн эрх, зовлон ба хоригдох тухай яриа

И. Иерусалим орох замд заасан сургаалууд

III.   Есүсийн Иерусалимд хийсэн үйлчлэл (11:1-13:37)

IV.  Христийн зовлон ба амилалт (14:1-16:20)

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2012-04-15)
Views: 1046 | Rating: 1.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: