.

This HTML caption with a link.
Home » Articles » Ном сэтгүүл

Иохан ном дахь эцсийн үеийн тухай үзэл

Иохан номон дахь эцсийн үеийн теологи

Иохан номын гол сэдвүүдийн нэг чухал сэдэв бол мөнх амь ба мөнхийн амьдрал юм. Ирээдүйн тухай зөгнөсөн номууд буюу Исаиа, Даниел, Езекеил, Зехариа зэрэг хуучин гэрээний номуудтайхамгийн ойр, дөхүү бичигдсэн сайн мэдээний ном бол Иохан ном юм. 

Иохан мөнх амийн талаар тодорхойлж хэлэхдээ Бурханы хүүд итгэгч нэгэнд мөнх амь байх ба энэ нь эцсийн өдөрт үхлээс амилуулагдснаар илэрхийлэгдэх болно гэжээ (Иохан ). Есүс Өөрөө энэ талаар тодорхойлж хэлэхдээ “Үнэнээр үнэнээр би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй (Иохан 8:51)” гэж хэлсэн нь өөрт нь итгэгчид үхсэн ч үхлээс дахин амилуулагдах болно гэсэн утгатай юм. Энэ талаар Есүс ба Марта хоёрын Лазарын үхлийн талаар ярилцсан ярианаас илүү тодорхой харагддаг (Иохан 11:21-29). Есүс түүний ах Лазарыг одоо амилна гэж хэлдэг (11:23). Харин Марта түүний ах Лазар эцсийн өдөрт амилах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлдэг (11:24). Харин Есүс энэ хоёр амилалтын алнийх нь тухай ярьж байсан юм. Тийнхүү үүгээр дамжуулан Есүс өөрт нь итгэгч нэгэнд амь тэр өдрөөс нь эхэлж байгааг илэрхийлж байна. Бид амийг зөвхөн эцсийн өдөр болоход хүлээж авах юм биш харин Есүст итгэсэн тэр өдрөөс л эхлэн тэрхүү амь нь бидний дотор аль хэдийн ирсэн гэдгийг үхсэн Лазарын амилалтын түүхээр дамжуулан бидэнд илчилж байна.

Мөн мөнх амийн талаар 17:3 дээр хэлэхдээ Бурхан илгээсэн нэгэн Есүс Христийг мэдэх нь мөнх амь гэж тодорхойлжээ. Мөн 8:21-24 Есүс өөрийг нь хүлээж аваагүй Фарисайчуудад “та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж хэлсэн нь хэрэв Есүсийг хүлээж аваагүй ба түүнд итгээгүй хүмүүс нь үхэх буюу мөнхөд үхнэ гэдгийг тодорхойлж байна.

Иохан номын Хуучин Гэрээний эцсийн үеийн талаар ярьсан номуудтай холбогдсон ишлэлүүд:

 

Даниел 12:2-3

2 Газрыншороондбулагдсаннойрсогчдоосолонньсэрж, нэгхэсэгньмөнхамьуруу, хариннөгөөхэсэгньичгүүрболонмөнхийнжигшилурууявна.
3 Хэрсүүухаантайньтэнгэрийнмандлынгэрэлшигтуяарч, олныгзөвшударгабайдалдавчрагчидньодмэтүүрдмөнхгэрэлтэхболно.

Иохан 5:28-29

Үүндбүүгайхагтун. УчирньбулшиндбайгчидбүгдээрээТүүнийдуугсонсон,
29 гарчирэхцагиржбайна. Сайнүйлийгүйлдсэнхүмүүсньамийнамилалтуруу, мууүйлийгүйлдсэнхүмүүсньялынамилалтуруугарчирнэ.

 

Исаиа 27:12-13

Иохан 4:36

 

Амос 9:13

 

Иоел 3:13

 

 

 

Иохан номын эцсийн үетэй холбоотой хэрэглсэн үг хэллэгүүд:

Мөнх амь

Иохан 5:24, 6:68

Амилалт

Иохан 5:28-29

Эцсийн өдөр

Иохан 6:39,40б, 44б, 54б, 12:48

Шүүлт

Иохан 5:27, 12:48

Цаг нь ирэх

Иохан 5:25

Үхэл ба мөнх үхэл

8:21-24

Дахин ирэлт

12:48, 14:3, 21:22-23

 

Иохан ном эцсийн үеийн талаар бичихдээ нэг үйл явдлаар нөгөө үйл явдлыг баталсан байдаг буюу дотоод биелэлтийг харуулсан байдаг.

Иохан номын эцсийн үетэй холбоотой дотоод биелэлтүүд:

11:27Есүс Мартагаас “Би бол амь бөгөөд надад итгэгч хүн хэзээ ч үхэхгүй гэдэгт итгэж байна уу” гэж асуусанд Марта “Би итгэсэн” гэж хариулсан

20:31 Иохан номынхоо төгсгөлд хэлэхдээ энэ ном нь Есүсийг Бурханы хүү гэдэгт итгүүлэхийн тулд ба амь өгөхийн тулд бичигдсэн  гэж хэлжээ.

5:24-25 Үхэгсэд Бурханы хүүг сонсох цаг ирж байгаа бөгөөд ирчихээд байна.

11:43-44 Есүс Лазар гараад ир гэж хашхирсан ба үхсэн лазар Есүсийн дууг сонсоод гарч ирсэн.

5:26 Хүүд мөнх амь байлгахын Бурхан соёрхов

6:68 Петр Есүст мөнх амь бий гэж хэлэв.

 

 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2014-05-15)
Views: 439 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar