menu

Иошуа номын тухай

Номыг ойлгох нь:

Мосегоор удирдуулсан Израилийн ард түмэн Египетээс гарч явсны дараа олон жил цөлд тэнүүчилсний эцэст амлалтын газарт орохын өмнөхөн Мосе нас барж түүний байр сууринд Иошуа томилогдон канаан нутгыг эзлэн авахад Израилийг удирдаж, газар нутгийг ард түмэнд хуваарилаж, дараа нь энэ үйл явдал хэрхэн өрнөж байгаа тухай Иошуа номонд өгүүлдэг. Эцэг өвгөдөд нь амлагдсан газар нутгийг ард түмэн өвлөн авч байгаа тухай сэдвийг ном маань голчлон өгүүлдэг. Энэ үйл явдалд тухайн үеийн удирдагч Иошуа маш чухал үүрэг гүйцэтгэсэн ба энэхүү чухал баатрын нэрээр ном нэрлэгдсэн билээ. Мосегийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы сонгосон хүний хувьд Иошуагийн тэмдэглүүштэй амьдарлын талаар гүн ойлголтыг энэ ном өгдөг. Түүний ажил үүрэг нь амлагдсан газарт Израильчуудыг гэрээний хүмүүс болгон суурьшуулах явдал байв.

Библи дээрх байр суурь:

Иошуа ном Дэд хууль номын дуусгасан зүйлээр эхэлдэг ба Хуучин Гэрээний түүхэн номуудын хамгийн эхнийх нь юм. Бурхан Гэрээний хүмүүстэйгээ харьцах харилцааны хувьд энэ ном гурван үндсэн үнэнийг онцлон тэмдэглэдэг. Эдгээр нь Бурханы Итгэмжит байдал, Ариун байдал, Аврал юм зэрэг юм. Энэ ном хүмүүсийнхээ төлөө хийж буй Бурханы авралын үйл ажиллагааны өвийг амьдаар нь хадгалж, тэр өвийг нэг үеэс дараагийн өв хүртэл мөнхөд үргэлжлүүлэхийн ач холбогдлыг нэн түрүүнд тавьдаг.

Номын бичээч болон хүлээн авагчид:

Еврей заншил (Талмуд) ёсоор бол энэхүү номын бичигч нь Иошуа гэж үздэг. Энэхүү номонд бичих үйлдэл нь Иошуагийн нэртэй холбоотойгоор хоёр удаа гарсан байдаг (18:9, 24:26). Бичигч нь эзлэн авалтыг нүдээрээ харж гэрчилсэн гэдгийг нарийн баримт нотолгоонууд маш тодорхой үзүүлдэг (5:6, 6:25). Уг номын зарим хэсгийг Иошуа нас барсны дараа бичжээ . Тухайлбал 24:29-33 зэргийг түүнээс хойш амьд байсан ахмадуудын нэг нь бичсэн байж магадгүй (24:31). Иошуа МЭӨ 1375 онд 110 настайдаа нас эцэслэсэн. Энэхүү номыг хянан тохиолдуулагч нь "өнөөг хүртэл” хэмээн олонтаа давтан хэлснээс үзвэл эдгээр түүхэн үйл явдлаас нэлээд нь эмхтгэгдэн цэгцлэгдэж, одоогийн энэ хэлбэрт орох хүртлээ бүр эрт дээр үеэс ам дамжин яригдаж ирсэн байна (4:9). Археологийн болон бусад баримтуудаас харвал булаан эзлэлт ойролцоогоор МЭӨ 1240 онд эхэлсэн юм шиг байна. Харин энэ үйл явдлыг Израилийн анхны хаадын үед (1045), өөрөөр хэлбэл Самуелыг амьд сэрүүн байхад, Давидыг Иерусалим хотыг эзэлж авахаас өмнө цаасан дээр бичиж тэмдэглэсэн бололтой (15:63). Тэгэхлээр номыг хүлээн авагчдын хувьд хоёр өөр цаг үед хуваагдаж болох юм. Иошуагийн бичиж тэмдэглэснийг ам дамжин ярьж байсан тэдгээр хүмүүс бол номыг анхлан хүлээн авагчид буюу Иошуагийн үе болон түүний амьдралын дараа үед амьдарч байсан хүмүүс юм. Хоёрдогч номыг хүлээн авагчид бол Израилийн анхы хаадын үеийн хүмүүс бөгөөд тэд энэхүү номыг бүрэн эмхтгэгдэж гүйцсэний дараа хүлээн авсан хүмүүс юм. Номыг хүлээн авагчид нь хэн ч байсан Бурханд итгэх итгэлээ тууштай хадгалах нь ямар чухал болохыг ухаарч ойлгох нь номын гол зорилго юм. Учир нь энэ үеийн Израилийн ард түмэн Бурханыг дуулгавартай дагасан учраас Иошуагийн удирдлага доор ялалт байгуулж чадсан юм. 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2013-12-13)
Views: 3385 | Tags: Иошуа номын тухай | Rating: 5.0/4
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: