menu

Езекиел номын тухай

99999


    МЭӨ593 онд Езекиел Вавилонд эш үзүүлэгчээр дуудагджээ. Тэрбээр нэгэн үзэгдэл үзсэн нь асар том үүлэн дундаас Вавилон уран баримал ба бичээсүүд дээр дүрслэгддэг тус бүр дөрвөн далавчтай дөрвөн амьтан хөлөглөсөн тэрэг байлаа (1:4-28). Энэ тэргэн дээр нэгэн хаан ширээ байх ба түүний дээр Израилийн Бурхан ЯАВЭ заларсан байв. Езекиел энд Иерусалимын ард түмний ёс суртахуун, сүнсний доройтлыг өөрөө Вавилонд байгаагүй хэрнээ маш тодорхой дүрсэлсэн. Эрдэмтэд үүнийг хоёр янзаар тайлбарладаг. Зарим нь Езекиелийн өөрийн биеэр тэнд очиж үзсэн байж болох юм гэдэг. Харин зарим нь Езекиел нь биеэрээ очиж нөхцөл байдлыг харж үзээгүй Экстатик (ecstatic) байдалаар буюу оюун санаагаараа очсон гэж үздэг.[1]  

    Тус ном нь Вавилоны цөллөгийн эхэн үед (МЭӨ 593-571 он) бичигдсэн. Хуучин Гэрээний түүхийн хамгийн харанхуй цаг үеийг хамарсан буюу МЭӨ 586 онд болсон сүйрлийн өмнөх 7 жил, мөн түүний дараах 15 жил, ойролцоогоор МЭӨ 570 онд бүрэн бичигдэж дууссан байна.  Езекиел нь Иеремиатай бараг нэг цаг үед эш үзүүлж байсан бөгөөд удам судар, цаг үеээ маш сайн мэддэг, Бурханы сүмд онцгой анхаарлаа хандуулдаг нэгэн байжээ.

 Вавилоны хаан Небухаднезар хаан Иудаг гурван удаа дотлон цөллөгт бүр мөсөн авч явсан бөгөөд үүний хоёрдах удаагийн цөллөгөөр нь 10000 хүнийг Вавилонд аваачсан ба тэдний дотор Езекиел байсан.

 Түүний дамжуулсан эш үзүүллэгийн онцлог нь цаг хугацааг маш тодорхой өгүүлсэн байдагт оршдог. Езекиелийн эш үзүүллэгийг гол зүйлс дараах үндсэн дөрвөн хэсэгт багтдаг.

1.      МЭӨ 586 онд Иерусалимыг сүйрэхээс өмнө тэнд амьдрач байсан ард түмний тухай эш үзүүллэг (1:1-24:27).

2.      Харь үндэстнүүдийн эсрэг зөнгүүд (25:1-32:32).

3.      Вавилонд дамжуулсан эш үзүүллэг. Энэ эш үзүүллэгийн дийлэнх нь тэнд цөллөгт байсан хүмүүсийн Иуда уруу буцахтай холбоотой (33:1-39:29).

4.      Ирээдүйд дахин байгуулагдах Иудейн улс төрийн тухай өгүүлсэн тахилчийн тойм зураглал (40:1-48:35).

    Иудагийн хаадуудын хувьд зарим нь Бурхан уруу эргэж сайныг үйлдсэн ч үндсээрээ бохирдсон үндэстнийг бүр мөсөн цэвэрлэж чадахгүй байлаа. Ихэнхи хаад нь бузар мууг үйлдэж, Бурхан итгэлгүй хандаж өөр бусад үндэстнүүдээс тусламж хүсэж, өөрсдийн Бурхан Эзэнийг үл эрэлхийлж байсан юм. Эдгээр хаадын хувьд сул дорой, Иудаг мөхөл уруу удирдсан ч Езекиелийн эш үүллэг нь ЭЗЭН өөр нэг шинэ Хааныг тэдэнд өгөх талаар хэлдэг. Тэрээр шударга зөвөөр хаанчилч Израильд сайн сайхныг сэргээнэ гэдгийг хэлдэг. Тэдний чулуун зүрхийг авч махан зүрхийг өгнө. Тэгээд тэд Бурханы ард түмэн болж ЭЗЭН тэдний Бурхан болно (36:26-28) хэмээн итгэл найдварыг амалдаг. Езекиел номоос хоёр онцлог шинжийг бид анхаарахгүй өнгөрч болохгүй.

1.        Давид хааны удмын хүү Израилийн хаант улсыг сэргээн байгуулахыг хүлээж байсан Езекиел энэ үйл явдлыг зүгээр нэг улс гэрийг эмхлэн байгуулахаас илүү агуу хэрэг хэмээн дүрслэн өгүүлж байна. Иудагийн элсэн цөлийг ер бусын үржил шимтэй газар болгон хувиргаж байгаа тухай Езекиелийн дүрслэлд мөн хэрэглэгдсэн байдаг (47:1-12).

2.      Езекиелийн эш үзүүлэгт Иерусалим дахь шинэчлэгдсэн сүмд зориулсан нарийвчилсан төлөвлөгөө багтдаг (40:1-48:35). Эдгээр зүйл нь Израилийн итгэл үнэмшлийн төвлөрлийн байнгын бэлэгдэл болж байдаг.


 Ном зүй:

1.      Бялхам Амь Судлал Библи. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг. 2006 он.

2.      Жон Дрейн. Хуучин Гэрээг танилцуулхуйд. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль. 2006 он.

3.      Давид Александр. Библийн Зурагт Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, 2006 он.

 



[1] Ecstatic "Хөөрөлд автсан”хүмүүс. Эртний Израилийн түүхэнд гардаг. 

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2012-10-03)
Views: 996 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: