menu

Амос номын танилцуулга

 

Амос жирийн нэг хоньчин, бас инжрийн жимс хураагч байжээ. Иудейн цөлийн захад, Иерусалимаас өмнө зүгт 20км зайтай орших Текоа хотын уугуул иргэн байв (1:1). Гэвч Бурхан түүнийг умардын хаант улс Израиль уруу эш үзүүлэгчээр илгээжээ (7:14-15).

Амос бо МЭӨ VIII зууны үед Иудад Исаиа, Мика нартай, Израильд Иона, Хосеа нартай нэгэн цаг үед амьдарч байсан эш үзүүлэгч юм. Тэрээр 1:1-т өөрийнхөө талаар дөрвөн чухал зүйлийг мэдэгдсэн байдаг.

  1. Тэрээр Текогийн хоньчин байсан.
  2. Тэрээр Инжрийн жимс хураагч байсан.
  3. Тэрээр Израилийн талаар эш үзүүлэгийн үзэгдлүүд үзсэн.
  4. Тэрээр Уззиаг Иудагийн хаан, II Иеробоамыг Израилийн хаан байхад эш үзүүлсэн.

Амосыг МЭӨ VIII зууны дундуур умард хаант улсад хандан эш үзүүлж байх үед энэ үндэстэн гадна талаасаа бол газар нутгийн хувьд өргөжин тэлсэн, улс төрийн хувьд амар тайван, улс үндэстний хувьд хөгжин цэцэглэсэн байсан боловч дотор талаасаа завхарч ялзарсан нийгэм байлаа. Худал хуурмаг байдал, шашны завхрал хэрээс хэтэрсэн, нийгэм нь чамин тансаг байдлыг эрхэмлэн, завхайрал хавтгайрсан, шүүх тогтолцоо ялзарсан, дорд ядуусыг дээрэлхэх явдал хэвийн үзэгдэл болсон байлаа. Бетел нь тухайн үед мөргөлчдийн хуран цугласан шашны төв байсан эжээ. Тэнд Амос Эзэний өөрсдөд нь хандан айлдаж байгаа үгсийг сонсох дургүй хүмүүст хандан нүглийн гэсгээлт буух гэж байгааг, зөвт байдал ба шударга ёсны мэдээг зоригтойгоор тунхаглаж байлаа. Тухайн үеийн шашин мөргөлийн төв Бетелд байрлаж байсан ба Израиль үндэстэн хоорондоо өрсөлдөгч хоёр хаант улс болон задрах үед I Иеробоам хаан тугалын дүрстэй шүтээнийг энд босгож байжээ.  Израиль улс хөгжин цэцэглэж, хүчинрхэг байсан II Иеробоам хааны үед МЭӨ (793-753) Амос амьдарч байжээ. Хэдийгээр улс гүрэн чинээлэг байсан ч цаагуураа ялзарч доройтсон байлаа. Нийгэм болон шашны завхралыг зэмлэн буруушааж, Бурханы шийтгэл удахгүй ирэх гэж байгааг сануулахын тулд Амос илгээгдсэн байв. Гэвч хүмүүс Хосеаг сонсоогүй шигээ түүнийг ч бас сонсоогүй юм. Хааны тахилч түүнийг Иуда уруугаа буцахыг сануулсан байдаг (7:10).

Израилийн хөгжил цэцэглэл нь зөвхөн улам бүр завхралд л хүргэж байлаа. Бурхан Амосыг Бетел уруу “гэмш, эс бөгөөс мөхнө” гэсэн мэдээг тунхаглуулахаар, өршөөнгүйгээр илгээсэн боловч, хотынхон түүнийг хотоосоо хөөж гаргаад, (Ионагийн мэдээг сонсоод Ниневе хотынхны үйлдсэнээс эсрэгээр) түүнийг дахин эш үзүүлэхийг хориглосон байна. Сүүлд Амос Иудад гэртээ буцан ирээд, өөрийн дамжуулсан мэдээг бичиж эхэлжээ.

  1. Амос өөрийн дамжуулсан эш үзүүлэгийн сануулгыг бичгээр үйлдсэн хувийг II Иеробоам хаанд гардуулах
  2. Израиль ба хавь ойрын үндэстнүүд нь шүтээн шүтэх, завхайрал, шударга бус байдлаасаа гэмшиж эргэхгүй бол Бурхан шийтгэх нь гарцаагүй болсон тухай мэдээгээ Израильд (ба Иудад) өргөн тараах зорилгоор ийнхүү үйлджээ.   

Иеробоам таалал төгссөнөөс хойш гучин жилийн дараа МЭӨ 722 онд умард зүгээс Ассирчууд довтолж, Самари хотыг сүйтгэн, ард иргэдийг нь цөлжээ. Ийнхүү Израиль улс оршин тогтнохоо болив. Гэвч эш үзүүлэгч бүх үндэстний ядуу дорой ард иргэдийн өмнөөс шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, тэднийг дарлагч эрх мэдэлтнүүд дээр Бурханы шүүлт ирнэ гэдгийг анхааруулсаар байлаа. Бурхан Өөрийн хүмүүсийг анхааран халамжилдаг.  

Амос газар хөдлөлт болохоос 2 жилийн өмнө эш үзүүлж байсан (1:1). Археологчид умард Израилийн нийслэл хот Самарийг оруулан Израилийг бүхэлд нь хамарсан, тухайн үед болсон их хэмжээний сүйрэл бүхий газар хөдлөлтийн ул мөрийг олсон байдаг (8:8). Хоёр зуу гаруй жилийн дараа ч хүртэл Зехариа энэ газар хөдлөлтийн тухай  өөр олон зүйлийг заан үлэмж хүчтэй газар хөдлөлт байсныг өгүүлсэн байдаг (Зех 14:5). Амос үүнийг дурдсан байдаг нь түүний эш үзүүлэгийн мэдээ, Израильд хандсан үйлчлэлийнх нь баталгаа болгон үүнийг үзсэн гэдгийг нь харуулдаг (9:1).

Израилийн сүйрэл Амосын эш үзүүлэгийн дараа ердөө гучаадхан жилийн дараа ирсэн байдаг. Амос номын сүүлчийн томоохон хэсэгт (7:1-9:10) Бурхан айсуй шийтгэлийн тухай Амосын үзсэн таван эш үзүүлэгийн үзэгдлийг бичсэн байдаг. 

ОНЦЛОГ ШИНЖ:

  1. Бурханы Өөрийн ард түмний төлөө тогтоосон шударга ёс ба зөвт байдлын хэм хэмжүүрийг Израильд зөрчиж байгаад хилэгнэн зэвүүцэж байгааг харуулсан. (8:5)
  2. Өдөр тутмын амьдралдаа зөвт хэв ёсыг умартан хөндийрсөн шашин шүтлэг гээч зүйл Бурханд ямар жигшүүртэй болохыг тод томруунаар харуулсан. (8:2)
  3. Ном бүхэлдээ маш хурц маргаан мэтгэлцээний шинжийг агуулсан байдаг. (7:10-17)
  4. Гэрээний ард түмний төлөө тогтоож өгсөн зөвт байдлынх нь хэмжүүрт Бурхан Өөрөө хатуу үнэнч бйагааг үзүүлдэг. (8:7)
  5. Бурхан Өөрийнхөө үгийг тунхаглуулахад ямар нэгэн шашны зэрэг цол, алба үйлчлэлээс хамааралгүйгээр Бурханаас эмээгч хүмүүсийг ашиглахад ямагт бэлэн байдгийг харуулсан. (1:1)
  6. Амос номд олонд алдартай, олонд танил болсон зүйлүүд байдаг. Тэдгээрийн зарим нь 3:3, 4:6-12, 5:14-15, 21-24, 7:8, 8:11, 9:13 юм. 

ТАЙЛАЛ: 8:1-10

Ишлэл

Тайлал хэсэг

1-2и.

1-2 ишлэл бол шүүлтийн талаарх үзэгдлийн гол хэсэг бөгөөд өмнөх 7:7-9 хэсэгтэй паралел байдаг. Үзэгдэл болгоны эхэнд тухайн үзэгдлийг Бурхан түүнд харуулсан болохыг илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн Бурхан Амосоос асууж, Амос үзэгдэлд харсан зүйлээ давтан хариулах байдлаар асуулт хариултын шинжтэй бичигдсэн нь үзэгдлийг улам бүр тод болгон үзүүлж байна. Израилийг зуны жимстэй сагс #yIq"+ (Каиц) хэмээх үгээр дүрслэсэн бөгөөд Израилийн төгсгөл ирж байгааг ‘#Qe (Кэц)[1] хэмээх үгээр илэрхийлж үгээр тоглолт хийсэн бичлэгтэй байдаг. Энэ нь үүнийг уншсан Израильд хүнд маш ойлгомжтой байх бөгөөд шууд зүрхэнд хүрэх хүчтэй үг байдаг. 1-2 ишлэл дэх үзэгдлийн тухай Бурхан Өөрөө тайлал хийж байна. Зуны жимстэй сагс гэдэг нь боловсорч гүйцсэн ба одоо шууд аваад идэх л үлдсэн гэсэн утгатай. Энэ нь зуны төгсгөлийг илтгэдэг. Бурхан Израилийг уур хилэн дотор хураан авахад бэлэн болсон байсан бөгөөд тэд идэхэд бэлэн болсон жимстэй адил гэм нүглээр ханасан байсан юм.[2] Зарим Библийн судлаачид #yIq"+ (Каиц) ба ‘#Qe (Кэц) гэсэн хоёр үг нь Еврей хэл дээрээ аль аль нь ургац хэмээх үгийг илтгэж байдаг гэж үзсэн ба “Зуны жимстэй сагс” гэдэг нь ургац гэсэн үгийг шууд хэлж байгаа юм хэмээн үзсэн.[3] Бурхан тэднийг зуны төгсгөл буюу намар болтол хүлээн тэвчсэн (өөрөөр хэлбэл гэм нүгэлээр цалигтал нь хүлээж, тэвчсэн) бөгөөд харин тэд Бурханд гэмшиж эргээгүй билээ. “Хэрэв гэмтнүүд өөрсдийн гэмийг төгсгөхгүй бол Бурхан тэднийг өөрсдийг нь төгсгөх болно.”[4] 2-р ишлэлийн төгсгөлд хэлсэн “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй” хэмээх хэлц нь Бурхан тэднийг шийтгэх шийтгэлээ буцаахгүй гэсэн утгатай буюу аль хэдийн шийдсэн байгааг нь илтгэдэг.

3и.

Энэхүү ишлэлд ашиглагдсан “ордон” (lk'yhe)[5] хэмээх үг нь хэд хэдэн утгатай байдаг.  Леслие Аллен (Leslie Allen) энэ талаар тодорхойлохдоо “Шира” (hr'yvi) хэмээх Еврей үг нь ихэнх тохиолдолд шашны утгаар ашиглагддаг учир сүм (temple) хэмээн орчуулах нь зүйтэй гэжээ.[6] Харин энэ талаар Маттай Хенри өөрийн тайлалдаа сүм гэж хэлэх нь зүйтэй ч энэ нь Хойд Израильчуудын дунд байсан хиймэл шүтээний сүмийг хэлсэн байж болох талтай гэжээ. Харин зарим нь сүмд дуулж байсан Израилийн хөвгүүдийн дуу Бурханд хандсан чин сэтгэлийн алдар байгаагүй, тэд үүнийг магтаал хүндлэл болгож өргөөгүй, дуулах үед сэтгэл нь Бурханаас хол байсан учир Бурхан тийнхүү хилэгнэн “тэдний сүмийн дуунууд нь гашуудал болно” гэж хэлсэн хэмээн үздэг. Энэ мэтчилэн тухайн үгийг хэрхэн орчуулах тал дээр Библийн орчуулгууд өөр өөрийн үзэл, байр сууриар хуваагдсан байдаг. “Хэрвээ төгсгөл ирж байгаа бол бас үхэл ирж байна гэсэн үг”.[7] Үхдлийн талаар тухайн ишлэлийн төгсгөлд хэлсэн нь Дуулал 110:6 хэлсэнтэй адил байдаг. “Газар дахь үхдэл гэдэг нь тэднийг оршуулаагүйг илтгэж байна. Чимээгүй хаясан гэдэг нь нас барсан нэгнийг оршуулахдаа хонх дугаргадаг бол тэдгээр үхдлийг хонхны дуугүйгээр чимээгүй хаясан гэсэн утгатай юм.”[8]

4и.

Амос ба Хуучин Гэрээний бичээчид “үүнийг сонс” (tazO¨-W[m.v]i) хэмээх хэлц үгийг нилээд ашигласан байдаг (3:1, 3:13, 4:1, 5:1). Энэ үг нь анхаарлыг өөртөө татах зорилготой байдаг. “Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар” хэмээх Бурханы тэдэнд ял туглгасан үг нь 2:6-8 дахь “Гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан”, 4:1 дэх “Гачигдсан хүмүүсийг няц дардаг”, 5:11-12 дахь “Ядуусыг шоовдорлогдог” гэсэн хэлцүүдтэй адилхан байдаг. “Хүмүүс өөрсдийн бяцхан гэм нүглийг Бурханы хувьд үл анзаарагдах, өчүүхэн жижиг зүйл гэж бодох дуртай. Гэвч сувдаг сэтгэл, заль мэх, худал хуурмаг байдал, шаардлага хангахгүй бараа гээд бүх зүйлийг Бурхан харж байдаг. Харин үргэлж мууг хүртэж байдаг ядууст Тэр онцгой анхаарал тавьдаг.”[9] Амос “ядуус” гэсэн утгатай гурван өөр үгийг хэрэглэсэн байдаг. Түүнчлэн ядуу хэмээх үг нь зөвхөн мөнгөгүй, гуйлгачин хүнийг хэлж байгаа юм биш, харин ичгүүртэй хүнийг ч бас хэлдэг байна. Хүндэтгэл ба ичгүүр гэсэн ойлголт нь газар нутаг, хүч чадал, эдийн засгийн аюулгүй байдлыг онцолдог байсан тухайн нийгэмд чухал байв. 

5-6и.

Энд Амос Израилийн хөвгүүдийн буруутаад байгаа үйлдлийг нь хэлж байна. Тэд шинэ сар гарах баярын өдөр, амралтын өдөр зэрэгт зүй ёсоор хандалгүй, харин хэзээ энэ өдөр хоног дуусах вэ хэмээн, өөрсдийнх нь наймаа дахин нээгдэхийг тэсэн ядан хүлээж байсан юм. Энэ талаар Алберто Сожжин (Alberto Soggin) хэлэхдээ “Тэд өөрсдийн итгэл үнэмшлээ бизнесээрээ хөнөөж байсан” гэжээ. [10] 2:12, 4:4-5 зэрэгт мөн адил тэд хэрхэн өөрсдийн итгэл үнэмшлээ үгүйсгэж, Бурханы тогтоож өгсөн өдөр ба үйлсийг зөрчиж байгааг Амос онцлон хэлсэн байна. Мөн түүнчлэн ефа, шакел зэрэг Бурханы тогтоож өгсөн хэмжүүрүүдийг дур мэдэн өөрчилж байсан юм. Стефен Ж. Брамер (Stephen J. Bramer) энэ талаар тодорхойлохдоо “Тэд Тора хууль дахь заалтуудыг шууд тэрсэлж байсан гэмтэй” гэжээ.[11] Израильчуудын хувьд Левит 26, Дэд хууль 28 дахь хуулийн заалтууд амин чухал байх ёстой ажээ. Ядууст энэрэл үзүүлэх талаар Эзэн Бурхан үргэлж тэднээс хүсэж, шаардаж байсан ч тэд энэрэл үзүүлэх нь бүү хэл тэднийг үзэн ядаж, шулж, өөрсдийн ашиг хонжооны төлөө ядуусыг мөнгөөр ба шаахайгаар солиж байсан юм. Тэдний орлого нэмэгдэх тусам, тэдний хөрөнгө чинээ өсөх тусам улам бүр хорон муу болж байв. Египетээс гарсан нь 22:23-24-т хэрэв ядуус ба гачигдсан хүмүүс өөрсдийн зовлон дарлал дотроос хашхирвал Эзэн тэдний дуу хоолойг сонсож бузар муу хүмүүсийг шийтгэх тухай хэлсэн байдаг ба Амосын үед тэдгээр ядуусын уйлах дуу хоолой үнэхээр Бурханы сонорт хүртэл хэмжээнд байсан бололтой.

7-8 и.

Амос номонд ЭЗЭН хэд хэдэн удаа тангарагласан байдаг. 4:2-д ЭЗЭН “Өөрийн Ариун байдлаар тангарагласан” бол, 6:8-д ЭЗЭН “Өөрөөрөө тангарагласан”, харин 8:7 ЭЗЭН “Иаковын бардамналаар тангарагласан” байна. Үүнээс харвал ЭЗЭН яагаад тангараглалыг өөр өөр янзаар хийсэн бэ? гэдэг асуулт тавигдах болно. Энэ асуултад Томас Эдвард (Thomas Edward McComiskey) хариулт өгөн “Иаковын бардамнал гэдэг бол ЭЗЭН бол Иаковын алдар буюу бардамнал болохыг хамгийн сайн илэрхийлсэн үг. Тэгэхлээр Иоковын бардамнал бол ЭЗЭН бөгөөд Иаковын бардамналаар тангарагласан нь ЭЗЭН Өөрөөрөө тангарагласан гэсэн үг юм. Тэгэхлээр 8-р ишлэлд хэлсэн шийтгэл бол биелэгдэх нь зайлшгүйн учир нь ЭЗЭН Өөрийн нэр буюу алдрыг сэвтээхгүй нь ойлгомжтой”[12] гэсэн бол харин Жорж Жеремиа (Jorg Jeremias) хариулахдаа “Иаковын бардамнал гэдэг нь Израилийн газар ба Бурханы хаанчлалыг хэлж байна, энэ нь Бурхан Израилийг шүүхдээ яг бодитиор, өөрөөр нь тангарагласан”[13] гэсэн. Энэ мэтчилэн сонирхолтой олон янзын санаа оноо байдаг ч Еврей хэл дээрээс нь харвал ойлгоход амаргүй байдаг. “Тэдний ямар ч үйлдлийг хэзээ ч мартахгүй” гэсэн нь Хосеа 7:2, 8:3 дээр хэлсэнтэй адил байдаг. Израильчуудын хувьд энэхүү шүүлт биелэхгүй гэж бодоцгоож байсан. ЭЗЭН Египетийн нилийн усны өргөдөлт ба буултын талаар зүйрлүүлж хэлсэн. Уул нь бол Нилийн усны өргөдөлт нь эерэг утгатай, Изриальчууд эрт үед Нилийн усан дундуур амьд гарцгаасан түүхтэй ч харин ЭЗЭН энэ удаа Нилийн усны өргөдөлт ба буултыг сөрөг утгаар нь ашигласан байна. Энэ нь 9:5б хэсэгтэй паралел байдаг. 1:1 дээр энэхүү эш үзүүлэг нь газар хөдлөлтөөс 2 жилийн өмнө гэж тодорхойлсон байдаг. Хэдийгээр шүүлт болж газар хөдөлсөн ч энэхүү эш үзүүлэг нь гэм нүгэлд хандсан шийтгэл ирээдүйд ч гэсэн байх тухай хэлсэн.

9-10и.

“Тэр өдөр” хэмээх үг нь 3-р ишлэлийг шууд санагдуулах бөгөөд холбоотой юм. Энэ өдөр гариг ертөнцийн хууль зөрчигдөх талаар 9-р ишлэлд хэлсэн байна. Энэ нь нары хиртэлт байж болох ба Ассирчуудын түүхэнд 763 оны 7 сарын 15ны өдөр нар хиртэлт болсон талаар тэмдэглэн үлдээсэн байдаг.[14] Өдрөөр харанхуй болох талаар Хуучин Гэрээний хэд хэдэн газарт хэлсэн байдаг ба Амос ном өөрөө ч мөн адил хэд хэдэн удаа хэлсэн байдаг (5:18, 20). Тэр өдрийн тухай ихэнхдээ хэний ч хүсэхээргүй тийм өдөр байх болно, Хэн ЭЗЭНий өдрийг хүсэх вэ?, тэр өдөрт гэрэл байхгүй, харанхуй болно гэж хэлдэг. Тийхүү баяр наадмууд нь гаслан болж, дуу нь гашуудал болно гэдэг нь Тэр өдөр Израилийн хөвгүүдэд хандсан ямар ч сайн мэдээ байхгүй ба харин зөвхөн муу мэдээ л байх талаар хэлж байна. Таар өмсөх, үсээ халзлах нь тухайн үндэстний хувьд уй гашууг илэрхийлсэн бэлэгдэл болдог. Мөн энэхүү ишлэлд тухайн хэсгийн дүгнэлт болгож хоёр гай гамшгийг хэлсэн нь гашуудал нь “ганц хүүгээ алдсан хүн” мэт, тэр өдөр нь “гашуун өдөр” мэт байх болно гэжээ. Энэ хэсгийг уншигч хүний хувьд шүүлтийн хэсэг бүрийг зураглан төсөөлөхөд нарийн байх бөгөөд маш тодорхой байж, өөрийн эрхгүй уй гуниг, гасланд автах нь тодорхой юм.    

 

Б.Баярхүү

 

[1] Энэ үг нь мөн Эхлэл 6:13, Езекеил 7 зэрэг хэсгүүдэд хэрэглэгдсэн байдаг.

[2] Библи дээр ургац хураалтыг Бурханы шүүлттэй шууд дүйцүүлэн ашигласан байдаг.

[3] Роберт Еллисийн (Robert Ellis) үзэл. Тэрээр мөн Каиц ба Кэц хэмээх хоёр үг нь умард хаанчлалд (Хойд Израиль) адилхан дуудлагатай байсан гэж үзсэн. Ал Волтерс (Al Wolters) түүний энэ үзлийг батлан хэлэхдээ тухайн үед Хойд Израиль ба Өмнөд Иуда нь нэг хэлтэй байсан ч дуудлагын хувьд ялгаатай байсан хэмээжээ.

[4] Маттай Хенрийн Библийн тайлал (Mattew Henry’s Whole Bible Commentary, Volume IV).

[5] Монгол Библи, МБОХ-ийн орчуулгаар бол “ордонууд”, Англи Библи, NIV-ийн орчуулгаар бол “сүм (Temple) ”, Харин энэхүү судалгааны ажил дахь миний орчуулгаар бол “Өргөө” юм.

[6] Leslie C. Allen, New International Dictionary of Old Testament Theology & Exegesis.

[7] Маттай Хенрийн Библийн тайлал (Mattew Henry’s Whole Bible Commentary, Volume IV).

[8] Маттай Хенрийн Библийн тайлал (Mattew Henry’s Whole Bible Commentary, Volume IV).

[9] Пат Александр, Давид Александр, Библийн зурагт тайлбар толь: Арслан хэвлэлийн газар, 494х

[10] Alberto Soggin, The Prophet Amos: A Translation and Commentary, (London: SCM Press, 1987), 35

[11] Stephen J. Bramer , “The Literary Genre of the Book of Amos”, Bibliotheca Sacra 156, no. 621

[12] Thomas Edward McComiskey, “Amos”, The Exopsitor’s Bible Commentary

[13] Jorg Jeremias, The Book of Amos: A Commentary, translated by Douglas W. Stott, The Old Testament Library

[14] Soggin, Amos. 136.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2014-05-15)
Views: 1721 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: