menu

ШИНЭЧЛЭГДСЭН ЧУУЛГАН БА КАТОЛИК ЧУУЛГАНЫ ХАРЬЦУУЛАЛТ
 

Шинэчлэгсдэн чуулган ба Католик чуулган нь хоорондоо адил зүйл нилээд байдаг ч хэзээ ч нэгдэж чадахааргүй маш том зөрчил ч их байдаг. Зарим нэг ялгаатай талуудаас нь дурьдвал дараах үндсэн гурван ангилалд хамаарагдана.

Дээд эрх мэдлийн талаар: \Шинэчлэгдсэн чуулган Библи бол итгэгч хүний цорын ганц даган мөрдөх дээд эрх мэдэл, Христэд итгэгч хүн Ариун Сүнсний гэгээрүүллээр Бурханы удирдамж-үгийг ойлгох боломжтой гэж үзэж байхад Ромын Католик Чуулган Библийн зэрэгцээ чуулганы удирдлагад эрх мэдэл байх ёстой гэж үзнэ. Үүнийгээ Чуулганы уламжлал гэнэ.Үүнээс үүдэлтэйгээр чуулганы дээд эрхийг барих Пап болон бишопуудын зөвлөл голлох үүрэгтэй\
Авралын арга замын талаар: \Хүн зөвхөн Христэд итгэвэл л аврагдана гэж шинэчлэгдсэн чуулган тайлбарладаг бол католикууд хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Бурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг\
Тахилчийн үйлчлэлийн талаар:\шинэчлэгдсэн чуулганы онолчид Христийн шашинд тахилчлалын 2 шатлал байх ёсгүй, хүн бүр Бурханы өмнө адил агаад Христээс өөр тахилч байхгүй гэж үзэхэд, Католикууд жирийн итгэгч ард түмэн болон Бурханы хооронд тусгай бэлтгэгдэж "томилогдсон" санваартан буюу чуулганы цол мяндагтан гэсэн ангилал байх ёстой гэж үзнэ. Энэ нь Христээс эхлэн элч нараар уламжлан ирсэн чуулганы үйлчлэлийг гүйцэтгэхээр тусгайлан "дуудагдсан" санваартан гэсэн үг.\

Бурханы үг хүн бүрд нээлттэй байх ёстой гэж үздэг учраас Протестантууд эхнээсээ тухайн нутаг усны хэлээр Библийг орчуулахаас гадна, мөргөлийн үйл ажиллагааг нутгийн хэлээр явуулдаг байсан бол, Католикууд 1962-1965 онд болсон Ватиканы 2-р хурал хүртэл Библийг зөвхөн Латин хэлээр уншихыг шаарддаг, мөргөлийг Латин хэлээр явуулдаж байжээ. Протестант Библи 66 номоос бүрддэг (Хуучин Гэрээний 39, Шинэ гэрээний 27) бол, Католик Библи 73 номтой (Хуучин гэрээний 46, Шинэ гэрээний 27). Протестант чуулганы засаглал харьцангуй эрх чөлөөтэй гэж үзэж болох бол, Ромын Католик Чуулганд шууд дээрээс доош шатлан захирах дэгтэй.

Үүнээс гадна, Шинэчлэгсдэн чуулган Баптисм, Эзэний Зоог хоёрыг л чуулганы ариун ёслол гэж тооцдог байхад, Католикуудын хувьд ариун ёслол 7 байх жишээтэй. Энэ мэтчилэн ариун гэгээн хүмүүст залбирал өргөх, лаа асаах, Есүсийн эх Мариаг онцлон шүтэн бишрэх, чуулганы ном уншлага, дэг жаяг гээд шинэчлэгсдэн чуулганд харь санагдахуйц зан үйл Ромын Католик Чуулганд их бий.

Адил талууд:

1.                  Анхны зөвлөгөөнүүд. Дэлхийн чуулганы 7 их зөвөлгөөнийг агуулдаг.

а.Никеагийн зөвөлгөөн (Nicaea 325)

б. Константиноплийн анхдугаар зөвлөгөөн (First Constantinople381)

в. Ефесийн зөвлөгөөн (Ephesus 431, 439)

г. Калкедоны зөвлөгөөн (Chalcedon 451)

д. Константиноплийн хоёрдугаар зөвлөгөөн (Second Constantinople553)

е. Константиноплийн гуравдугаар зөвлөгөөн (Third Constantinople 680-81)

ё. Никеагийн хоёрдугаар зөвлөгөөн (Second Nicaea 778)

2.         Ариун Бичээсийн эрх мэдэл. Ариун Бичээсийн эрх мэдлийг онцолдог. Католик чуулганы хувьд зөвхөн Библийн эрх мэдэлд тулгуурладаг шинэчлэгдсэн чуулганыг бодвол илүү уламжлалт байр сууринд байдаг. Гэвч тэдний аль аль нь Библид заагдсан зүйсэд албан ёсоор ханддаг.

3.         Есүс Христийн тахилчлал. Аврал хүртэхийн тулд Есүс Христийн эвлэрүүлийн тахилаар дамжуулан ирэх нигүүлсэл хэрэгтэй гэж үздэг. Аль аль Христ бол Бурханы хүү, хүн төрөлхтөний авралын цор ганц үндэс ба тахил болгогдон өрөгдсөнийг хүлээн зөвшөөрдөг.

4.         Чуулганы илгээлт.Чуулганы илээлтийг голчилдог. Чуулган бол Бурханы хүмүүсийн хүндэтгэл мөргөлийн цуглаан юм. Хэн Христийн энэхүү нөхөрлөлд хамаарч байна тэр дэлхий ертөнцөд сайн мэдээг түгээхээр илгээгдэх учиртайг онцолдог.

5.         Онол сургаал. Аль ч эрин үед хансдан тодорхой онол ба тодорхой практик үйл байх хэрэгтэй. Аль ч эрин үеийн соёлийн нөхцөлд байдалд Христийн сургаал нийцдэг ба хэвээр хадгалагдахыг баталдаг.

 

Ялгаатай талууд:

1.                  Чуулганы үүрэг роль. Католик чуулганы хувьд Папыг сүм дэх Христийн орлогч хэмээн үздэг. Харин шинэчлэгдсэн чуулганы хувьд сүмийн тэргүүний үүрэг бол хэн нэгэн элч төлөөлөгчид бус Христэд байдаг гэдгийг онцлодог.

2.                  Падын эрх мэдэл. Католик чуулган Пап бол чуулгаын түр зуурын тэргүүн гэж үздэг ба түүний суудал Ватиканд байдаг гэж үздэг. Харин шинэчлэгдсэн чуулганы хувьд чуулган дахь хэн нэгэн хүмүүний хязгааргүй эрх мэдэлт байр суурийг эрс үгүйсгэдэг. Тэд Христийг цор ганц хязгааргүй эрх мэдэлтэй нэгэнээр хүлээн зөвшөөрдөг. Ахлагчид, хоньчид гэж байх боловч Христийн байр суурийг орлохгүй ба ариун ёслолын үеүдэд онцлох үүргийг гүйцэтгэдэг гэж итгэдэг.

3.                  Ариун ёслол. Католик чуулганы хувьд чуулганд 7 ариун ёслолын заавал үйлдэх хэрэгтэй гэж үздэг. Эдгээр нь Баптисм, нүглээ наминчлалт, итэлээр хүчирхэгжих тангарга, ариун зоог, хуримын ёслол, сахил хүртээлт, нас барахын өмнөх ёслол зэрэг болно. Харин шинэчлэгдсэн чуулганд үүнээс баптисм ба ариун зоогийг л ариун ёслолд тооцдог.

4.                  Библи. Католик чуулган Бичээсийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэдэнд үүнээс өөр хоёр дахь эрх байгаа гэж итгэдэг. Энэ чуулганы уламжлал юм. Харин шинэчлэгдсэн чуулганы хувьд Библи бол цор ганц төгс эрх мэдэл гэдэгт хөдөлшгүй байр сууринд байдаг ба Ариун Сүнс зарим тохиолдолд онцгой илчлэлт өгч болох ч энэ нь Библийн үгээр шалгагдан хүчинтэйд тооцогддог. Католикчууд Библийн сиймхий, дутууг уламжлал нөхдөг гэж итгэдэг. Тэд Христ бидний зууч болов ч бидэнд онгон Мариагийн зуучлал бас хэрэгтэй гэж үздэг. Мариа бол уламжлалт гэмээс ангид нэгэн ба тэнгэрлэг мөн чанартай гэж Католикчууд үзэж байхад шинэчлэгдсэн чуулган үүний эсрэг байр суурьтай байдаг. Христ бол цор ганц зууч юм.

5.                  Бурханы ажил. Шинэчлэгдсэн чуулган Бурхан Есүс Христээр дамжуулан бүх хүн төрөлхтөнд цагаатгалын ажилыг боломжтой болгосон ба итгэсэн хүн бүр үүнийг хүртэх зохистой юм. Гэхдээ зөвхөн итгэлээр аврагдах ба үүнээс бусад зүйлс нь тэрхүү цагаатгалыг хүртэх боломжийг өгөхгүй гэж үзэг. Харин католик чуулган итгэлээс гадна ариун ёслол ба сайн үйл нь цагаатгалд хүрэх бас нэгэн сонголт гэж үздэг.

 

 

Хүснэгтэн харьцуулалт

 

 

Католик чуулган

 

Шинэчлэгдсэн чуулган

 

Эрх мэдэл

Бичээс ба уламжлал

Зөвхөн Бичээс (Sola Scriptura)

Библи

Апокрифа зохиолуудыг багтаадаг.

Апокрифа зохиолуудыг оруулдаггүй.

Уналтын үр дүн

Гажуудал ба гэмийн чиг хандлага

Бүх гажуудал ба гэм нүгэл

Хувь тавилан

Бурханы урьдчилан тааварлалтай холбоотой

Бурханы шийдвэртэй холбоотой

Эвлэрүүлэл

Ариан ёслолуудаар дамжуулан гэмтнүүдэд ирэх Есүс Христийн үхлээр хийгдсэн зүйл

Бурханы нигүүлслээр дамжуулан гэмтнүүдэд ирэх Есүс Христийн үхлээр хийгдсэн зүйл

Тэнгэрлэг нигүүлсэл

Нигүүлсэл нь тухайн хүнийг итгэхэд урьдчилан тусладаг ба сайн үйл үйлдэхэд хөхүүлэн дэмжих үр ашигтай

Ердийн нигүүлсэл нь бүгдэд сайн зүйлийг боломжтой болгодог ба нигүүлсэл нь авралд хүргэх хангалттай

Сайн үйл

Сайшаалтай ба шагналтай

Тэнгэрлэг нигүүлслийн үр дүн боловч давуу тал болохгүй

Аврал

Баптисмийг хүлээн авсан байна. Онцгой төрлийн гэм нүглээс болоод алдагдах боломжтой. Христийн талаар хэзээ ч сонсож байгаагүй нэгэнд аврагдах боломж бий.

Тэнгэрлэг нигүүлслийн үр дүн ба болзолгүй. Итгэлээр ирдэг.

Чуулган

Даяар чуулган бол хүн төрөлхтний нээн илрүүлэх ёстой авралын нэгдмэл чуулган юм. Баптисм хүртсэн ямар ч төрлийн урсгал чиглэлийн итгэгчдийн нэгдэл

Хэлбэртэй ба хэлбэргүй чуулган гэж байдаг ба Бурхан өөрийн сонгосон хүнээ авардаг. Тэр нэгэн нь зохистой итгэлтэй чуулганы гишүүн эсэхээс үл хамаарна.

Ариун ёслол

Тэдгээрийг үйлдсэнээр нигүүлслийг дамжуулдаг.

Нигүүлсэл нь зөвхөн итгэлээр хүлээж авахад байдаг.

Ариун зоогийн хувиралт

Дэмждэг

Эсэргүүцдэг

Ариутгал

Дэмждэг

Татгалздаг

Ариун хүмүүст хандсан залбирал

Дэмждэг

Эсэргүүцдэг

Зураг хөрөгийн ашиглалт

Урам зориг оруулахын тулд зөвшөөрөгддөг.

Хэрэглэгддэггүй

Папын эрх мэдэл

Дэмждэг

татгалздаг

Гэмийн уучлал

Бурхан тахилч ба Есүсээр дамжуулан уучилдаг

Бурхан Есүсээр дамжуулан уучилдаг

Удирдлага

Пап, дагалдах Кардиналууд, Аркбишопууд, Бишопууд, Тахилчид ба Үйлчлэгчид

Чуулган бүр хараат бус ба тусгаар байдаг. Пасторууд, Алагчид ба Үйлчлэгчид

Үндэслэгч

Есүс Христ, Петр бол анхны Пап ба бүх Пап Петрийн эрх мэдэлд суурилдаг.

Есүс Христ, Есүсийн элч болгосон шавь нар ба паул нараар чуулган үндэслэгдсэн.

Мариагийн байр суурь

Эмэгтэйчүүдийн дундаас Есүсийн эх байхаар Бурханаар сонгогдсон. Тэр эмэгтэй өөрөө ариун ба Бурханд бидний өмнөөс зууч болдог.

Эмэгтэйчүүдийн дундаас Есүсийн эх байхаар Бурханаар сонгогдсон. Гэвч ялгаагүй нүгэлт хүн.

Адамын байр суурь

Адамаар дамжуулан гэм хүн төрөлхтний дунд орж ирсэн

Адамаар дамжуулан гэм хүн төрөлхтний дунд орж ирсэн

Ариун хүмүүс

Онцгой ариун хүмүүс гэж байдаг ба тэд Бурхан ба хүний хооронд зууч болон зогсдог. Хүмүүс тэднээр зуучлан Бурханд залбирч болно.

Есүс Христэд итгэгч бүх хүн ариун хүмүүс хэмээн дуудагддаг.

 

 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-03-15)
Views: 1082 | Rating: 1.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: