.

This HTML caption with a link.
Home » Articles » Нийтлэл

Хүчтэй Амилалын эсрэг 5 сул онол

АМИЛАЛД БҮҮ ЭРГЭЛЗ 

Түүхэн дэх хамгийн бодитой үйл явдал бол Есүс Христийн Амилал билээ. Энэ нь Есүсийг Бурханы Хүү мөн ãýäãèéã баталсан хамгийн àãóó áàòàëãàà билээ. Энэ үйл явдал зөвхөн ирээдүйд хандсан мөнх амьдралын найдвар болоод зогсохгүй өнөөдөр ч итгэл дотроо баярлан хөөрөх гүн гүнзгий учир шалтгаан болдог. Өнгөрсөн хэдэн зууны турш олон арван эрдэмтэд судлаачид Христийн Амилалыг үгүйсгэх зорилгоор судалгаа шинжилгээ хийсэн ч тэр болгон нь бүтэлгүйтэж байлаа. Эцэст нь тэд бүгд Христийн Амилал бол үлгэр домог биш, харин түүхэнä ºðíºñºí бодит үйл явдал мөн гэдэг хариулт олж байв. Есүс Христийн Амилалын талаар хамгийн эхлээд Шинэ Гэрээний Сайн мэдээний дөрвөн ном (Матай, Марк, Лук, Иохан) нягт нарийн нотолгоонуудыг өгсөн бөгөөд тэдгээр íü археологийн судалгаагаар батлагдсан. Түүнчлэн хэдэн зуун баримт бичгүүд, газарзүйн тэмдэглэгээнүүд, судалгааны тооцоонууд, түүхийн бичвэрүүд энэ талаар баталгаа өгдөг. 19-р зууны алдартай газарзүйчдийн нэг Уильям Рамзай (William Ramsay) Шинэ Гэрээний үнэн зөв байдлын тухайд судалгаа хийсний үр дүнд хөдлөшгүй нотолгоо олсон байдаг. Судалгааныхаа эцэст Уильям Христитгэлийн эсрэг хийсэн 15 жилийн тууштай тэмцлийнхээ замаас буцсан байдаг.

Гэтэл Õðèñòèéí Амилалыí áîäèò ¿íýíã ¿ë õ¿ëýýí çºâøººðäºã õ¿ì¿¿ñ áàéñààð áàéдаг íü äýëõèé Ẻðºíõèé ãýäýãò îäîîã õ¿ðòýë èòãýäýãã¿é íýãíýýñ ººðöã¿é. Èíãýæ õýëýõ áîëñîí íü ýðòíèé ò¿¿õ¿¿ä äîòðîîñ Åñ¿ñ Õðèñòèéí Àìèëàëûí ò¿¿õýýñ ººð òèéì èõ õ¿÷òýé íîòîëãîî á¿õèé ò¿¿õ áàéäàãã¿éд юм. Тýäíèé ¿ã¿éñãýëä º÷¿¿õýí ÷ òºäèé ¿íýìøèë òºð¿¿ëõ¿éö íîòîëãîî õàðàãääàãã¿é. Ýíä Õðèñòèéí Àìèëàëûã ¿ã¿éñãýäýã 5 ãîë ¿ã¿éñãýëèéí îíîëûã àâ÷ ¿çüå.

Зөрүү Áóëøíû Îíîë (The Wrong Tomb Theory)

Ýíý ¿ã¿éñãýëèéí îíîë íü Ñàéí ìýäýýíèé íîìä áè÷èгäñýí  “Өã뺺 ýðòëýí Õðèñòèéí áóëø óðóó ÿâñàí ýìýãòýé”-н ò¿¿õèéã õ¿ëýýí çºâøººð÷ äýìæäýã (Мт 28:1-8, Мк 16:1-8, Лк 24:1-12, Их 20:1-10) боловч ýìýãòýé булш уруу явах үед харанхуй байсан гэдэгт онцгой àíõààðàë òàâüäàã. “Õàðàíõóé á¿ðèé áàéñàí ó÷ðààñ ýìýãòýé Õðèñòèéí áóëøèíä áóñ ººð буруу áóëøèíä î÷ñîí” ãýäýã áîë ýíý îíîëûí ãîë ¿çýë þì. Óëìààð ýìýãòýé  буруу áóëøèíä î÷îîä áóëø õîîñîí áàéõûã õàðààä áàÿðëàí ã¿éæ элч íàðò энэ талаар õýëýõýä òýä Èåðóñàëèì ÿâæ Õðèñòèéí Àìèëàëûã òóíõàãëàñàí ãýæ ¿çäýã.

Òóñ îíîë Христийн Амилалыг үгүйсгэх нотолгоо болж чадахгүй ч итгэгчдийг хэсэг төөрөгдүүлэх ухаалаг санаа гаргасан байгаа юм. Ãýõäýý Àìèëàëûí маш тод íîòîëãîîíуудын ýñðýã õ¿÷òýé äàéñàгнал áîëох íü þó ë áîë. Энэ онолд хэд хэдэн үндсэн дутагдал байна.

  1. Элч нар эмэгтэйн үгийг сонсоод өөр ямар ч нотолгоогүйгээр итгэцгээсэн гэдэг эргэлзээтэй. Учир нь Иоханы сайн мэдээнд юу болсон талаар нэг бүрчлэн бичсэн байдаг (Их 20-21). Элч нар эмэгтэйн үгийг сонсоод даруй өөрсдийн нүдээр үзэхээр булш уруу явцгаадаг. 
  2. Христийг оршуулсан булш хаана байсныг элч нар төдийгүй тэдний дайснууд хүртэл тодорхой мэдэж байсан. Есүсийн биеийг Иудейн зөвлөлийн гишүүн Ариматын Иосеф гэгч хүний өөртөө тусгайлан бэлтгэсэн байсан булшинд оршуулсан хэмээн сайн мэдээний номуудад хэлсэн (Их 19:38-42, Мт 27:57-61). Есүсийг хаана оршуулсан тухайд бараг бүгд л тодорхой мэдэж байлаа. Элч нар үнэхээр Есүсийг үхсэн хэвээр байсаар байхад Түүнийг амилсан гэж итгээд бусдад тунхаглаж байсан гэж үзвэл тэднийг хүчтэй эсэргүүцэж байсан захирагчид ба эрх мэдэлтнүүдийн хувьд яагаад зүгээр л Есүсийн зөв булшийг олоод үхсэн биеийг нь гаргаж харуулан христитгэлийг тэр дор нь дуусгавар болгоогүй юм бэ?

Эдгээр няцаалтууд тус онолыг ямар сул дорой болохыг харуулж байна.

Хэт Хөөрлийн Онол (The Hallucination Theory)

Энэхүү хоёр дах үгүйсгэлийн онолын хувьд Есүс Христийн Амилалыг зүгээр л элч нарын оюун бодлоос урган гарсан зүйл хэмээн үздэг. Элч нар Христийг амилсан гэж оюун бодолдоо төсөөлөн бодсон, мөрөөдсөн, хэт сэтгэл хөдөлсөн учраас түүнийгээ бодит гэж итгэн Амилалыг тунхаглаж байсан гэж үздэг.

Энэ онолын үгүйсгэлийг ойлгохын тулд тухайн онолын баримтлалыг судлах хэрэгтэй. Хэт хөөрлийн онол гэдэг нь  хүн аливаа зүйлийг ихэд мөрөөдөж, хүсэх үедээ уран зөгнөлд автан тухайн зүйлээ бодит мэт хүлээн авч итгэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэлийн өөрчлөлтэй болж хий юм харахыг хэлнэ. Хэт хөөрлийн онолын хувьд сүбъектив буюу хувь хүнд тулгуурладаг. Хоёр буюу түүнээс дээш хүмүүс яг адилхан хэт хөөрөлд автах боломжгүй. Тиймээс Энэ онолоор Есүс Христийн Амилалын бодит түүхийг дүгнэн үгүйсгэнэ гэдэг боломжгүй юм.

  1. Есүс Христийн Амилалын түүхэнд нүдэн гэрчээр 500 хүн оролцсон байдаг (1Кр 15:6). 500 хүн нэг мөчид яг адил байдлаар хөөрөлд автаж сэтгэцийн өвчлөлд өртнө гэдэг бол байх боломжгүй зүйл.  
  2. Хэт хөөрлийн онолоор бол тухайн үйл явдал нь онцгой нэг цаг хугацаа ба онцгой нэг  байршилд явагддаг. Гэтэл Есүс Христ Амилалын дараа Өөрийгөө бусдад харуулсан байдлууд нь өөр өөр газар байршилд, өөр өөр цаг хугацаанд болж өнгөрсөн байдаг. 
  3. Эцэст нь Хэт хөөрлийн онолд тухайн хүн хөөрөлд автах үедээ харсан зүйлдээ маш хурдацтай итгэдэг гэж үздэг. Харин Есүс Христийн Амилалад Томас, Иуда (Есүсийн дүү) зэрэг хүмүүс тийм ч түргэн итгээгүй байдаг. Тэд эхлээд эргэлзэж дараа баттай итгэцгээсэн. 

Хэрэв элч нар хэт хөөрөлд автан Есүсийн Амилалыг тунхаглаж байсан юм бол эрх мэдэлтнүүд Есүсийн үхсэн биеийг гаргаж харуулан элч нарын солиорлыг (тэд элч нарыг солиорсон гэж бодож байсан) зогсоох боломж байсан. Үнэндээ элч нар солиороогүй, хэт хөөрөлд ч автаагүй гэдгийг бид харлаа. Хэт Хөөрлийн Онол мөн Зөрүү Булшны Онолын адил ямар ч үндэслэлгүй дорой онол юм.

Ухаан Алдалтын Онол (The Swoon Theory)

Энэ үгүйсгэлийн онолын хувьд Есүсийг загалмай дээр хараахан үхээгүй гэж үздэг. Есүс өвдөлт шанлалаасаа болоод түр ухаан балартсан байх үед нь цэргүүд түүнийг үхсэн хэмээн андуурч загалмай дээрээс нь буулгаж булшинд аваачиж оршуулсан. Гурав хоногийн дараа Есүс дахин ухаан орж булшнаасаа гарч элч нарт үзэгдэхэд тэд Түүнийг амилсан гэж бодоод тунхагласан гэж энэ онол сургадаг.

Тус онолын хувьд 19-р зууны үед үүсэж хөгжсөн бөгөөд харин өнөөдөр дараах хэд хэдэн няцаалтын улмаас бүрэн бууж өгсөн.

  1.  Ямар нэгэн хүний хувьд Ромын харгис цаазын ял болох загалмайн тамлалаас дахин босож ирнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл. Тэгээд ч Есүс өмнөх шөнө нь нойргүй тамлуулж, өглөө нь үхлийн ташуураар 40 удаа ороолгуулсны дараа загалмайд хадагдсан ба ийм тарчлалаас ямар ч махан биетэй хүн эргэж сэхэх боломжгүй.
  2. Ромын цэргүүд загалмай дээрх Есүсийг шинжиж үзээд үхсэн болохыг тодорхойлсон байдаг. Ингэхдээ тэд Түүний хажуу уруу нь жадаар хатгах үед Есүсийн биеэс цус ус зэрэг гарсан талаар Сайн мэдээний номонд хэлсэн (Их 19:31-37). Хүний бие дэх цусны эргэлт зогссон үед цусны эс (blood cells) ба сийвэн (plasma) хоёр салан биеэс цус ус ялгарч гардаг. Энэ нь Есүсийн цусны эргэлт бүрэн зогсон аль хэдийн үхсэн байсныг баталж байна. Хэрэв хүн загалмай дээр үхээгүй байгааг шинжиж үзээд мэдвэл цэргүүд тухайн хүний хөлийн ясыг (дунд чөмөг) юмаар цохиж хугалан үхлийг нь түргэсгэдэг байсан. Харин цэргүүд Есүсийг шинжин үзээд аль хэдийн үхсэн гэдгийг нь баталж хэлсэн (Их 19:33). Цаазын ялыг гүйцэтгэж мэргэшсэн цэргүүд ажлаа дутуу хийнэ гэсэн ойлголт тэр үед байгаагүй.
  3. Хүмүүс Есүсийг нас барсаны дараа загалмай дээрээс буулгаж ирэн биеийг нь даавуугаар битүү ороож 36 л орчим хурц үнэртнээр занданшуулсны дараагаар хадан булшинд тавьсан байна. Ийм нөхцөлд амьд үлдсэн байлаа ч гурав хоног ямар ч ус, хоолгүй байхад босож ирнэ гэдэг байх боломжгүй. Хэрэв Тэр үхээгүй байгаад энэ бүхнийг давлаа гэхэд хадан булшний амыг тагласан хоёр тонн жинтэй чулууг өнхрүүлж зайлуулаад гадаа нь манаж байсан цэргүүдээс сэмхэн бултаад Эммау хүртэл хэдэн км газар явна гэдэг санаанд ч оромгүй зүйл юм. Эцэст нь энэ бүгдийн эцэст Есүс элч нарийг хайж олоод очиход хагас үхсэн хүнийг харсан дагалдагчид нь баярлан Бурханыг алдаршуулах бус, харин ч эмнэлгийн тусламж дуудах бус уу (Их 20:20)? Энд Ухаан Алдалтын Онолд өгөх нэг л хариулт бий “Есүс бүрэн гүйцэд үхсэн байсанд эргэлзэх ямар ч гарц байхгүй”.

 

Хулгайлагдсан Биеийн Онол (The Stolen Body Theory)

Дөрөв дэх үгүйсгэлийн онол бол хадан булшинд тавьсан байсан Есүсийн биеийг Иудей ба Ромын эрх мэдэлтнүүд хулгайлан нуусан гэдэг үзэл юм. Энэ онол бол үнэндээ ямар ч авцалдаа холбоогүй ойлгомжгүй онол юм.

Хэрэв тэдэнд Есүсийн бие байсан юм бол Түүний шавь нарыг Есүсийн биеийг хулгайлсан гэж буруушаах ямар шаардлага байсан юм бэ (Мт 28:11,15)? Үйлс 4-р бүлгээс харвал эрх баригчид Христитгэлийн хурдацтай тархалтын эсрэг юу ч хийж чадахгүй байсныг хэлдэг (Үл 4:5,15-18).

Хэрэв захирагчид ба эрх баригчдад Есүсийн бие байсан юм бол яагаад тэд христитгэгчдийн өсөлтийг зогсоож чадахгүй аргаа барж байсан байж таарах вэ?

Хэрэв тэд Есүсийн биеийг нуусан байгаад ил гаргавал элч нар болон олон зуун христитгэгчид тэр дороо ичгүүрт орж итгэлээ алдах байсан бус уу? Энэ онолын үгүйсгэж байгаа зүйлд бага зэрэг утга алга.

Нойронд Автсан Цэргүүдийн Онол (The Soldiers Fell Asleep Theory)

Энэхүү тав дах онол бол одоогоор хамгийн олон Амилалыг үгүйсгэгчдийн санал нийлдэг онол юм. Амилалын өдрөөс хойш өнөөдрийн хүртэл энэ онол бусдаасаа арай илүү хүчтэй олон дэмжигчидтэй байсаар байна. Энэ онолын хувьд Есүсийг биеийг Түүний дагалдагчид (элч нар) нь хулгайлан нууж, хуурамчаар Есүсийг амилсан гэж тунхагласан гэж үздэг.

Матай 28:12,13-т энэ талаар үнэнийг хэлсэн байдаг. Ахлах тахилчид ба ахмадууд нэгэн төлөвлөгөө боловсруулж Есүсийн булшийг манаж байсан цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөн хахуульдаж “Дагалдагчид нь шөнө ирээд биднийг унтаж байх зуур Есүсийн биеийг хулгайлчихлаа” гэж хэлэхийг тушаасан тухай Матай тодорхой бичиж үлдээсэн нь өөрөө энэ онолыг няцаасан хамгийн том нотолгоо болж байгаа юм. Мөн түүнчлэн хэд хэдэн няцаалтыг харж болно.

  1. Булшийг манаж байсан цэргүүд үнэхээр унтаж байсан юм бол тэд Есүсийн биеийг дагалдагчид нь хулгайлсан гэж яаж мэдэн хэлж байгаа юм бэ?
  2. Дагалдагчид (элч нар) цэргүүдийн унтаж байхад ирээд хадан булшны амыг тагласан байсан 2 тонн хүнд жинтэй чулууг ямар ч дуу чимээ гаргалгүй өнхрүүлж зайлуулах боломжгүй. Цэргүүдээс ядаж хэн нэгэн нь чимээ сонсох байсан.
  3. Булш бүр нь Ромын лац ломботой байдаг байсан. Хэрэв хэн нэгэн хадан булшийг ухах аваас Ромын хуулиар үхэх ял сонсдог байсан. Есүсийн үхлээс хойш зориг мохож айж сандарсан байсан элч нар гэнэт зориг орж Ромын цэргүүдийн хараанаас далдуур Есүсийн биеийг хулгайлж, тэгээд үхсэн Есүсийн төлөө амиа золиослон байж  Тэр амилсан гэж зоригтой тунхагласан гэдэг нь юу л бол?
  4. Ромын цэргүүдийн хувьд ажил албаа гүйцэтгэж байхдаа унтах байтугай үүрэглэх нь байж болшгүй зүйл. Ром цэргийн үүрэг хариуцлага маш өндөр байсан. Ромын цэргүүдийн эсрэг хүч түрэн дайрч Есүсийн биеийг хулгайлна гэдэг бол элч нарын хувьд бүр ч санахын аргагүй үлгэр мэт зүйл байсан.
  5. Иоханы Сайн мэдээнд Есүсийн бие ба толгойг нь ороосон байсан давуу булшинд үлдсэн байсныг хэлсэн (Их 20:6,7). Элч нарын хувьд цаг тийм хангалттай байсан гэж үү? Тэдэнд Ромын цэргүүдийн хамгаалалт дундуур нууцаар нэвтэрч, булшны амыг дарсан 2 тонн бул чулууг ямар чимээ гаргалгүй зайлуулаад, Есүсийн биеийг битүү ороосон маалинган даавууг тайлаад, дараа толгойг нь ороосон даавууг тайлж аваад, үхсэн хүний биеэс гардаг хурц үнэрийг үнэртүүлээд авч явах тийм их хугацаа байв уу?
  6. Эцэст нь Есүсийг амилаагүй гэдгийг өөрсдөө харсаар байж амиа золиослон байж итгэлтэйгээр Есүс амилсан гэж тунхаглах эр зориг тэдэнд хаанаас бий болов. Энэ итгэл зөвхөн элч нарт төдийгүй мянга мянган христитгэгчдэд байсан. Хүн худлаа зүйлийн төлөө ийм их үнийг төлж чадах уу? Цовдлуулж, галд шатаагдаж, арсланд бариулж байхдаа тэд яагаад Есүсийн Амилалыг худлаа байсныг хэлсэнгүй вэ? Ийм их итгэлийг тэдэнд үхсэн Есүс өгсөн үү? Эсвэл Амилсан Есүс өгсөн үү?[1]

Энэ онолын хувьд хэдий олон дэмжигчидтэй байж болох ч Есүсийн Амилалын үгүйсгэх хүчгүй гэдгийг олон баталгаа харуулж байна.

Есүс Христ Өөрийгөө Амилсан болохыг 40 өдрийн турш хэдэн зуун нотолгоогоор батлан харуулсан. Есүс Христийн үхлээс амилсан байхыг тухайн цаг үед амьдарч байсан 500 гаруй хүн нүдээр үзэж харж, хамт хооллож, ярьж, гар хүрч байсан юм. Паул багш тэдний зарим аль хэдийн нойрссон бөгөөд зарим нь одоо хүртэл бидний дунд амьдарч байгаа гэдгийг Коринт чуулганы итгэгчдэд бичсэн захидалдаа хэлж байсан (1Кр 15:6). 1Коринт ном МЭ 54 онд бичигдэж байх үед тэдгээр 500 нүдэн гэрчийн зарим амьд байсан нь Есүсийн Амилалд эргэлзэгч нэгэн нүдэн гэрч нараас өөрөөс нь асууж болохоор хөдлөшгүй үнэн байсан гэдгийг бидэнд баталж байна. Түүнээс хойш 2000 жил өнгөрсөн ч 1Коринт номын эх хадгалагдаж үлдсэн байна. 2000 жилийн дараа тэдгээр 500 нүдэн гэрчээс бий болсон чихэн гэрч хэд болсон байх вэ? Хэрэв 500 хүн 1000 нүдээрээ Есүсийг амилсан байхыг харсан юм бол тэр 500 хүн нэг бүр дор хаяж 6 хан л минут Есүсийн талаар харсан зүйлээ гэрчилэх аваас та тасралтгүй 50 цагийн турш шууд эх сурвалжаас нь гайхалтай бодит түүх сонсох боломжтой. Английн нэрт теологич Брук Фосс Весткотт (Brooke Foss Westcott. 1825-1901) хэлэхдээ “Бүх нотлох баримтуудыг нь жагсаан тавьсан ч Христийн Амилалаас илүү бүх талаараа таарч дэмжигддэг түүхэнд болсон өөр үйл явдлыг нэрлэх аргагүй” гэжээ. Есүс Христийн Амилал тэр үед зүрх нь мохсон байсан элч нарийг үхэл хүртэл явах зоригтой болгож, өнөө үед ч хүртэл олон мянган хүнд итгэлээр амьдрах бодит найдвар, хүчийг өгч олон гайхалтай үр жимсийг ургуулсаар байна.[2]      

 

Б.Баярхүү


[1] Есүсийн 12 элч амиа зориулан байж амилсан Есүсийг тунхагласан. Иаков Херод хаанд цаазлуулсан (үйлс 12:2), Петр Ромд Х хэлбэртй загалмай дээр уруугаа харж цовдлогдсон, Иохан Патмос гэгч шоронгийн аралд уурхайд ажиллах ялаар шийтгэгдсэн, Есүсийн дүү Иаковыг 100 тохой өндөр сүмийн өндөрлөгөөс түлхэж үхээгүй учраас мод чулуугаар цохиж алсан, Натанаел Армениад номлож байх үедээ баригдаж ташуурдуулсны дараа арьсаа хуулуулж амиа алдсан, Петрийн дүү Андрей Грект Х хэлбэртэй загалмайд цовдлогдсон, Томас Энэтхэгт чуулган байгуулах илгээлтийн аялал хийж байх үедээ жадаар нэвт сүлбүүлж үхсэн, Маттиас чулуугаар шидүүлсний дараа толгойгоо авхуулсан. Элч нар өөрсдийн итгэлээсээ ер татгалзалгүй аймшигтай үхлийг сонгож байсан явдал нь Есүсийн Амилалын улмаас байсан юм.

[2] Петр болон бусад элч нарын Христийн Амилалыг зоригтойгоор тунхаглах үед хэдхэн минутын дотор 3000 хүн итгэж байлаа (Үйлс 2:41). 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2015-03-25)
Views: 417 | Tags: амилалтын баяр, dahin amilalt, Resurrection, amilalt, дахин амилалт, амилалт, amilaltiin bayar, амилал, resurrection of jesus | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar