menu

Лук номон дахь Христийн мэндэлсэн түүхийн судалгаа
 

Оршил

Есүс Христийн дэлхий дээр мэндлэсэн түүх өнөөг хүртэл олон хүмүүсийн гайширлыг татаж, басхүү өвөрмөц байдлаараа олон хүмүүсийн хооронд маргааныг үүсгэж байдаг. Аливаа хүний энэ дэлхийд хаана, хэзээ, хэнийд, хэрхэн мэндэлсэн бэ? гэдгээс шалтгаалан түүний амьдралынх нь байдал тодорхойлогддог. Амлагдсан Мессаиаг хүлээж байсан Израилийн ард түмний хувьд Түүнийг ирэх үед агуу их хаанчлал болно хэмээн найдаж байлаа. Өрөөр хэлбэл хэн ч Мессаиаг чимээгүйхэн, дарууханаар төрнө гэж бодсонгүй. Гэвч Хуучин Гэрээнд хэлэгдэж байсан бүх эш үзүүллэгүүдийн нэг ч алдагдалгүйгээр бүгд үг үсэггүй биелэсэн юм. Харин өнөөдрийг хүртэл Түүний төрөлтийн талаарх маргаан, үл итгэл байсаар байна. Харин Библи өөрөө Есүсийн төрөлтийн талаар хамгийн зөв, хамгийн баримттай баталгааг бидэнд гаргаж өгдөг. Христитгэгчид төдийгүй дэлхий даяар Христийн мэндэлснийг тэмдэглэж ирсэн. Энэ үед зөвхөн баярлан тэмдэглэхээс гадна бид Түүний мэндэлсний гол утга учрыг нь үнэхээр мэдэж тэмдэглэн өнгөрөөж байна уу эсвэл үгүй юу. Христмас баяр гэж нэрлэгддэг боловч хүмүүс олон янзаар л тэмдэглэж байдаг. Христмас баяр дөхөж байгаа эдгээр өдрүүдэд миний хувьд Есүс Христийн төрсөн өдөр гэж яг юуг илэрхийлж, энэ талаар Библи өөрөө юу гэж хэлдэг талаарх асуултуудад хариулт хариулт өгөх, мөн өөртөө тодорхой цэгцтэй мэдлэг олж авахын тулд энэхүү судалгааны ажилаа бичлээ.

Лук номон дахь Христийн мэндлэсэн түүх

Хуучин Гэрээний эш үзүүллэгүүдтэй холбогдох нь

Христийн төрөлтийн арга зам:

Есүс энэ дэлхийд Бурханы гайхамшигтай ажлын үр дүнд ирсэн гэдгийг Лук ном тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Есүс Христийн төрөлтийн талаар сайн мэдээний дөрвөн номоос Лук ба Матай сайн мэдээнд л өгүүлдэг. Энэ хоёр ном нь мөн өөр өөрийн онцлогоор бичсэн байдаг. Лук ном энэ талаар хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг бөгөөд Есүсийг мэндлэхэд Ариун Сүнсний хүч, үйл ажиллагааг онцлон тэмдэглэсэн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүний оролцоогүйгээр Ариун Сүнсээр бүрэлдэж, мэндлэсэн нь цоо шинэ хүн төрөлхтний эхлэл байсан юм. Онгон төрөлтөөс өөр арга зам байгаагүй юу гэсэн асуулт тавигддаг боловч Бурхан Хүүгээ ертөнцөд илгээхдээ энэ гайхамшигт арга замыг ашиглах нь хамгийн төгс арга зам байсан гэдгийг Библи бидэнд хэлдэг. Биежилт хэрхэн явагдсан үйл явцын талаар бид мэдэхгүй ч энгийнээр хэлэхэд Сүнсний үйл ажиллагаагаар л Мариа жирэмсэн болсон юм. Төрөх Ариун нэгэн нь Бурханы хүү гэж дуудагдахын тулд юм (Лук 1:35). Түүний үр тогтолт нь байгалийн замаар бус, ер бусын аргаар байсан ба үүний зорилго нь: 

1.      Есүс хүний хувьд төрж болох байсан цорын ганц арга зам бол эмэгтэй хүнээс төрөх явдал байжээ.

2.      Тэрээр нүгэлгүй байх байсан цорын ганц арга зам бол Ариун Сүнсээр олдож үр тогтох явдал байв. (Лук 1:35, Евр 4:15)

3.      Тэрээр Бурханлаг байх байсан цорын ганц арга зам бол Бурханыг Өөрийн Эцэгээ болгох явдал байв.

Христийн төрөлтийн үеийн түүхэн нөхцөл:

МЭӨ 37 – МЭ 4 онд Иудейн хаан байсан Их Херод өөртэй нь өрсөлдсөн хэнийг ч нухчин дарахад бэлэн байлаа. Хэн нэгэн хүн түүний хаан ширээг нь булаачих вий хэмээн байнга хардаж сэрддэг байсан ба Миссаиаг Бетлехемд мэндлэх ёстой гэдгийг мэдэж байв. Түүний Бетлехемд хийсэн аллага нь бусад түүхэнд тэмдэглэгдсэн харгис үйл явдлуудтай чанарын хувьд алилхан байсан юм. Христ үнэхээр Давидын хаанчлалыг залгамжлах хаан болон төрсөн гэдгийг Лук бидэнд дахин давтан сануулдаг. Христ сүнслэг хаанчлалыг тогтоохоор ирсэн боловч иудечүүд үүнийг дэлхий дээрх хаанчлал байх болно гэж боджээ. 

Христийн төрөлттэй холбоотой нэршилүүд:

Аврагч

Есүсийг мэндлэхэд нь Түүнийг "Аврагч” хэмээн нэрлэж байлаа.[1] Ямар ч хүн Есүст итгэж амьдралаа захируулж, Түүнийг аврагчаа болгож болно.

Лук 2:11

Христ

"Христ” (Cristo,j) гэдэг үг нь "тослогдсон нэгэн” гэсэн утгатай. Энэ нь Еврей хэлний "Мессиа” гэдэг ухагдахууны (Дан 9:25 – 26) Грек хэлбэр нь юм.

Тослогдсон нэгэн

Есүс бол Ариун Сүнсээр тослогдсон буюу Бурханы тослосон Нэгэн юм. Энэ талаар Иса 61:1, Иох 3:34, Үйл 10:38 зэрэг ишлэлүүдэд баталдаг. Тэрээр мэдлэг болон үнэнийг авчрахын тулд эш үзүүлэгчээр тослогдож (Дх 18:15), гэм бурууг хүчингүй болгохын тулд тахил өргөхийг санал болгон тахилчийн хувьд тослогдож  (Дуу 110:4, Евр 10:10 – 14), мөн захирах, чиглүүлэх, зөвт байдлын хаанчлалыг тогтоохын тулд хаанаар тослогдсон (Зех 9:9).[2]

Лук 4:18

Мессиа

Мессиа бол ирээдүйн хаант улсын хаан бөгөөд Түүний эрх захиргаа нь бүх дэлхийг хамрах болно. Энэ бол Мессиагийн тухай өгүүлсэн ХГ – ний бараг бүх хэсэг дэх Түүний тод томруун зураглал юм.

 

Есүс

Есүс бол Еврей Яэшуа буюу "Эзэн авардаг” гэсэн утгатай үгийн Грек хэлбэр юм. Есүс аврагчийн хувьд Өөрийн ард түмнийг өөрсдийнх нь гэмээс аврах болно. 

Лук 1:31

Хамгийн дээдийн хүү

Төрөх Ариун Нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно (Лук 1:35). Тиймд Есүс Христ нь мөн чанар болох бурханлаг болон нүгэлгүй хүмүүн мөн чанаруудтай нэгэн бурханлаг хүнээр бидэнд илчлэгдсэн юм. Бурханы бурханлаг Хүүгийн хувьд Түүнд биднийг нүглийн боолчлол болон Сатаны хүчнээс чөлөөлөх хүч байсан (Үйлс 26:18, Кол 2:15, Евр 2:14, 7:25).

Лук 1:32

 Есүс Христийн төрөлтийн зорилго:

1.      Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно (Лук 1:32). Хэдийгээр Есүс Ариун Сүнсний нөлөөгөөр үр тогтон олдсон боловч Тэрээр албан ёсоор Иосефын хүү болон бүртгэгдсэн бөгөөд хууль ёсоор Давидын хүү байлаа. Лукын угийн бичиг нь Есүсийн удам судрыг Мариагийн (тэрээр ч бас давидын удамаас гаралтай байсан) талын эрэгтэйчүүдээр дамжуулан хөөн явсан байдаг (Лук 3:2). Ингээд сайн мэдээний бичээчид Есүсийн Давидын залгамжлагч байх хууль ёсны болон бие махбодын эрхийг аль алиныг нь хамгаалан баталдаг. Давидын удам тасрахгүй гэдгийг түүнд амласан. Гэвч цөллөгийн үеэр Иудагийн хаант улс уналтанд орсон байдаг. Тэгэхээр амлалт Мессиад хамаатай болж таарч байна.

2.      Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах болно (Лук 1:33).

3.      Ариун болоод зөвт байдлыг гүйцээх болно (Лук 1:75). Золилтын хамгийн эцсийн зорилго нь "бид бүх өдрүүдийнхээ турш Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор” Бурханд үйлчлэхийн тулд (Еф 1:4) Сатаны эрхшээлээс чөлөөлөгдөх болой (Үйлс 26:18).

Христийн төрөлттэй холбоотой зүйлс ба хүмүүс:

Онгон Мариа

Матай болон Лук хоёулаа Есүсийг Ариун Сүнсний нөлөөгөөр үр тогтон олдсон (Мт 1:18, Лук 1:34 – 35) бөгөөд хүмүүн эцгийн оролцоогүйгээр онгон эхээс төрсөн гэдэгтэй тодорхойгоор санал нийлдэг.

Лук 1:27

Иосеф

Иосеф бол Иуда овгийн Давидын удамын хүн байжээ (Мт 1:16). Иосеф Мариа нар Есүсийг Эзэнд өргөхдөө хос хүүрзгэнэ өргөснийг нь харвал ядуу хүмүүс байжээ (Лук 2:23 – 24, Ле 12:8). Хэдийгээр Иосеф Есүсийн махбодын эцэг нь байгаагүй ч (Мт 1:20) тэр Түүний хууль ёсны эцэг нь байсан.

Лук 2:4

Захариа ба Элизабет

 

Хоёулаа Эзэний тушаал шаардлагыг дагдаг, гэм зэмгүй, зөвт, өтөлсөн, хүүхэдгүй хүүсэр байсан.

Захариагийн гэр бүл хэдий Бурханд итгэмжтэй үйлчилдэг байсан боловч хүүхэдгүйгээсээ болж тэд баяр хөөргүй байсан. Гэвч тэд өөрсдийгөө Бурханы агуу төлөвлөгөөнд багтсанаа мэдээгүй.

Захариа бол сүмд үйлчилдэг тахилч хүн байсан. Тэр Бурханы үг болон тушаалыг уншдаг, дагдаг хүн байсан. Хуучин гэрээнд бичигдсэн бүх зөгнөл, тушаалуудыг сайн мэддэг байжээ.

Лук 1:5-4

Симеон ба Анна

Тэд бол Ǻâò, øóäàðãà Ñèìåîí, эø ¿ç¿¿ëýã÷ Àííà нар юм. Симеон Иерусалимд амьдардаг байсан ба амьдралынхаа сүүлийн жилүүдийг Мессаиаг хүлээх хүлээлт дотор өнгөрөөсөн нэгэн юм. Харин Анна бол жинэхэн бэлэвсэн эмэгтэйн дүрээр амьдрагч ба сүм дотор амьдардаг Бурханы хүн байжээ.

Лук 2:22-38

Хоньчид

Иерусалимын хоньчидын хувьд хотоос зайтай газар хонио хариулдаг байсан ба мэдээж эзгүй хээр талд хоноглож, харанхуй бүрэнхий болсон ч хонио харж хамгаалж байдаг хүмүүс юм.

Лук 2:8-19

Давидын хот Бетлехем

Бетлехемийн гэрэл нь уулын орой дээрх хотын эргэн тойрны "тал газрыг” гэрэлтүүлдэг. Иерусалимаас ургаш 9 км, Назараас ургаш 110 км зайд оршдог Бетлехемд Рут, Боаз нар амьдардаг байсан бөгөөд дараа нь дараа нь Давид хаан энд төрсөн.

Лук 2:11,15

 

Малын хашаа ба тэжээлийн тэвш

Христ мал амьтадыг хашдаг малын хашаанд мэндэлсэн. Тэр малын хашаа нь агуу байсан байж магадгүй бөгөөд харин тэжээлийн тэвш нь мал амьтанд тэжээл өгдөг гонзгой урт модон сав байжээ. Аврагч мэндэлсэн нь бүх түүхийн хамгийн агуу үйл явдал байсан боловч хамгийн дорд нөхцөл байдалд болсон юм.

Лук 2:7

Есүс Христийн төрөлтийн талаарх эш үзүүллэгүүд:

Иш таталт

Эш үзүүллэг

Тайлбар

1

Лук 1:27, 2:7

Исаиа 7:14

Бурхан Мессаиагийн талаарх тэмдгийг өгөхдөө онгон бүсгүй хүүхэдтэй болох тухай амалсан. Энэ эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан айлдсан эш үзүүллэг бөгөөд Мессиаг мэндлэхээс өмнө 700 жилийн өмнө тэмдэглэгдэн үлджээ.

 

2

Лук 2:15

Мика 5:2

Микагийн эш үзүүллэг ёсоор Христ буюу Мессиа нь Бетлехемд төрөх ёстой байв. Бурхан эш үзүүлэгч Микагаар дамжуулан Христ "Миний ард түмэн Израилийн хоньчин болно” хэмээн айлдаж байна гэв.

3

Лук 2:40

Исаиа 11:2

Есүс Христ өсөхдөө Бурханы мэргэн ухаан дотор байх талаар Исаиа номон эш үзүүлсэн байдаг. Энэ нь Лук номонд биелэсэн байгаа нь харагддаг.

4

Лук  3:1-20

Исаиа 40:3

Лук номонд Исаиагийн эш үзүүллэг биелэсэн байгаа нь харагдаж байна. Номын бичээч Лук энэхүү эш үзүүллэг хэрхэн биелэж байгааг онцгойлон харуулж байна.

 

Хүүхэд онгон эмэгтэйгээс төрсөн гэдэг нь тодорхой бөгөөд алдаа мадаггүй гэдгийг Лук болон Матай номд хоёуланд нь өгүүлсэн байдаг (Лук 2:6,7 Мт 1:18). Ариун Сүнс Мариагийн дээр ирж, хүүхэд зөхөн Бурханы гайхамшигтай үйлээр л олдох байсан. Ийм учраас Есүс "ариун” (ө.х нүглийн бүх хар толбоноос ангид) болох юм. Бичээсийн эдгээр нотолгоо нь Христийн онгон төрөлтийн тухай онол сургаалыг хүлээн зөвшөөрөх хангалттай нотолгоо болж чадна. Цаашлаад Христийн онгон төрөлтийн ач холбогдолыг харуулсан тус сургаалаас гаралтай онолын чухал дүгнэлтүүд байдаг. Дараах гурван зүйлээс тэдгээрийг харж болно.

1.      Онгон төрөлт нь жинхэнэ аврал Эзэнээс ирдэг гэдгийг харуулдаг. Христийн онгон төрөлт нь аврал бол хэзээ ч хүний үйлс, хүчин чармайлтаар ирдэггүй, харин Бурханы ер бусын үйлс гэдгийг бидэнд сануулдаг нь эргэлзээгүй. Энэхүү баримт нь Есүсийн амьдралын эхэн үеэс илэрхий байсан.

2.      Онгон төрөлт нь Христийн нэгэн зэрэг бүрэн дүүрэн Бурхан, бас бүрэн дүүрэн хүн байх боломжтой болгосон. Онгон төрөлт нь Бурхан Өөрийн хүүг дэлхийд хүн болгон илгээх арга зам байсан.

3.      Онгон төрөлт нь мөн Христийн жинхэнэ хүн, гэхдээ удамшсан гэм нүгэлгүй байх боломжтой болгосон. Анхны эцэг адамаас гэм буруу, ёс суртахууны завхрал удамшиж ирсэн. Есүс Христэд хүмүүн эцэг байгаагүй нь Адамаас удамшиж ирсэн гэмийн холбоос тасарсан гэсэн утгатай.

Дүгнэлт

Есүс Христийн мэндэлсэн түүх өнөөдрийн хүртэл хуучралгүйгээр олоны дунд маш онцгойгоор тэмдэглэгдсээр байна. Бурхан Өөрийн Хүүг дэлхий ертөнцөд илгээхдээ ашигласан онцгой арга зам нь хүн төрөлхтний хувьд гайхамшигтай үйл явдал болсон юм. Би Лук номон дахь энэ үйл явдлыг харахдаа Бурханы төгс зохион байгуулалт болон Хуучин Гэрээн дэх амлалтуудынхаа төгс биелэлтийг харуулсан байдлууд нь үнэхээр гайхамшигтай. Хэдийгээр сул дорой мэт малын тэвшинд сүр дуулиан бололгүй мэндэлсэн ч бүхий сүр жавхлан бурханлаг байдал нь Есүсийн төрөлтийн түүхэнд орсон байдаг. Жишээлбэл: эгэл жирийн хоньчидоос эхлээд харь нутгийн баян тансаг мэргэдээс авхуулаад Түүний дэлхий ертөнцөд мэндэлснийг сонсоод хошууран очиж байв. Есүс Христийн дэлхий дээр ирсэн энэхүү дүр төрх нь мөн Түүний хоёр дахь ирэлтийг ч санагдуулдаг.  Христмас баярын гол утга учир нь үүндээ оршдог байх. Бид зөвхөн өнгөрсөнд мэндлэсэн Есүсийг дурсаад зогсохгүй, мөн одоо тэнгэрт залран буй бөгөөд ирээдүйд бидний төлөө дахин дэлхийд ирэх Түүнийг санагалздаг. Есүс Христ эхний удаа эгэл жирийн даруу байдлаар цөөхөн хэдэн хүний хүрээнд мэдэгдэн ирсэн бол харин хоёр дахь удаагаа бидний энэ дэлхий дээр ирэхдээ агуу сүр жавхлантайгаар дэлхийн бүх л хүмүүсийн нүдэн дээр залран ирнэ гэдэг нь гайхамшигтай харьцуулал болдог. Өнөөгийн Монгол чуулгануудын Христмас баярыг тэмдэглэн өнгөрөөж байгаа нь Түүний 2000 жилийн тэртээ хүн төрлөхтний авралын төлөө ирснийг нь баталгаажуулан мөн дахин тэрхүү авралын ажилаа бүрэн төгс болгохоор ирнэ гэдгийг нь тунхагладаг цаг байгаасай гэж хүсч байна. 

 

Б.Баярхүү

 

 


[1] Аврагч гэдэг нь биднийг нүглээс, Сатаны эрхшээл, Бурханлаг бус дэлхий, айдас түгшүүр, үхэл, нүглийн шийтгэлээс Тэр биднийг аврахаар ирсэн гэсэн үг юм (Мт 1:21).

[2] Хуучин гэрээний ойлголтоор хаан, тахилч, эш үзүүлэгч гэсэн гурван албны хүмүүсийг тосолдог байжээ. 

 
 
Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2013-12-26)
Views: 1767 | Tags: Лук номон дахь Христийн мэндэлсэн т | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: