.

This HTML caption with a link.
Home » Articles » Нийтлэл

Илгээлтийн талаарх Библийн үндэслэл

    



 Хуучин Гэрээн дэх илгээлтийн талаарх ойлголтыг бид "Бурхан харь үндэстнүүдийн дунд ч гэсэн өргөмжлөгдөнө”, "үндэстнүүд Түүн уруу ирнэ” гэж өгүүлсэн Дуулал номын хэд хэдэн дууллуудаас харж чадна. Тэгэхлээр тухайн үеийн Бурханы ард түмэн гэж нэрлэгдэж байсан Израилийн ард түмэн илгээлтийн талаар тийм ч сайн ойлголтгүй байсан ба Бурхан Өөрөө тэдэнд харь үндэстнүүдэд ч гэсэн аврал ба шүүлт нь байгаа гэдгийг хэлж ойлгуулж байсан бололтой. Жишээлбэл Ионагийн түүхийг харвал Бурхан үүгээр дамжуулан Иоанад бас бусад Израильчуудад Бурхан харь хүмүүсийг ч гэсэн өрөвдөн хайрладаг ба тэдэнд аврал хэрэгтэй болохыг тодорхой харуулжээ. Хуучин гэрээнд Амос, Иона зэргийн цөөн эш үзүүлэгчид харь хүмүүст очиж номлож, эш үзүүлсэн байдаг.

     Хуучин гэрээний илгээлтийн хамгийн чухал ойлголт бол Бурханы өөрийн сонгосон ард түмэн болох Израильчуудыг дэлхийн бүхий л үндэстнүүдийн дунд гэрэл байлгах хүсэл юм. Энэ талаар Эхлэл 18:18-д "Àáðàõàì àãóó èõ, õ¿÷èðõýã ¿íäýñòýí áîëæ, äýëõèéí á¿õ ¿íäýñòýí ò¿¿ãýýð äàìæóóëàí åðººãäºõ áèø ¿¿?” гэсэн бол Исаиа 42:6-д "Áè áîë ÝÇÝÍ. Áè ÷àìàéã àðä ò¿ìíèé ãýðýý áîëãîæ, ¿íäýñòí¿¿äèéí ãýðýë áîëãîíî.” гэж хэлсэн байна. Бурханы Израильчуудаар дамжуулан үндэстнүүдийг ерөөх хүсэл өнөөг хүртэл хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн сүнслэг Израильчууд бол христитгэгчид бид юм. Бурхан тэднийг явсан газар бүрт нь ерөөж, тэднээр дамжуулан хөрш зэргэлдээ улс гүрнүүдийг нь ч ерөөж байсан юм. Өөрийн цорын ганц амьд Бурхан гэдгээ энэ л ард түмнээр дамжуулан бусад бүхий л ард түмэнд хүргэх зорилготой байлаа. Гэтэл Израильчуудын хувьд энэхүү үүргээ бүрэн төгс биелүүлж чадаагүй. Харин Бурханы энэ арга замын үргэлжлэл болсон өнөөдрийн чуулган нь дэлхийн бүх хүмүүст гэрэл болох учиртай.  

     Есүс Христ биднийг энэ дэлхийн хязгаар хүртэл бүх хүнд авралын мэдээг хүргэх тунхаглагч нар болгосон тухай хэлсэн. Энэ нь яг л Хуучин Гэрээний үед Израильчууд Бурханаас "чамаар дамжуулан бүх үндэстнүүд ерөөнө” гэсэн үгийг хүлээн авч байсантай адил үндэслэл юм. Одоо биднээр дамжуулан үндэстнүүд ерөөгдөж, Христийн авралд орох болно. Учир нь бид тэрхүү авралын сайн мэдээг тунхагладаг.    

 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-03-15)
Views: 271 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar