.

This HTML caption with a link.
Home » Articles » Нийтлэл

Даруу байдал

Жинхэнэ даруу байдал

“Бурхан бардам хүнийг эсэргүүцддэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг (Иак 4:6).” Энэ Библийн үгийг мэдэхгүй итгэгч хүн гэж байхгүй. Харин тухайн үгийн жинхэнэ утгийг нь хүн бүр зөв ойлгоогүй байдаг. Хэн ч бардам байхыг хүсдэггүй нь мэдээж. Учир нь Библид Бурхан бардам хүнийг эсэргүүцнэ гэсэн байдгийг бид мэддэг. Харин бүгд л Бурханы нигүүлслийг хүсэмжилж даруу төлөв байхыг хичээдэг. Ингэснээр даруу байдал нь Бурханы хүслийн дагуух жинхэнэ даруу байдал уу? эсвэл өөрийн хүслийн дагуух хуурамч даруу байдал уу? Тэгвэл чухам жинхэнэ даруу байдал гэж юуг хэлдэг талаар харъя.  

Даруу байдлын талаар Библийн ойлголтыг мэдэхийн тулд Хуучин Гэрээний ойлголтоос эхлэн харах хэрэгтэй. Левит номонд даруу байдлыг амралтын өдөртэй холбож хэлдэг. Өрөөр хэлбэл “Амралтын өдөр бол сэтгэлээ даруу болгон амрах өдөр юм (Ле 16:29 – 31).” Мөн энд сэтгэлийн даруу байдлын талаар ярьж байна. Ингээд харвал даруу байдал нь Бурханы тушаалыг сахих явдал бөгөөд энэ нь хүний сэтгэл зүрхнээс эхлэх тухай энд хэлж байна.  Хуучин гэрээг цааш харвал хаадын үед энэ үг олон дахин хэрэглэгдэж байсан. Хаан эсвэл ард түмэн өөрсдийгөө даруу болгох тухай юм. Аливаа улсыг удирдаж буй хаан Бурханы өмнө өөрийгөө даруу болгох нь Бурханд тааламжтай, мөн аливаа ард түмэн Бурханы өмнө нийтээрээ өөрсдийгөө даруу болгох нь Бурханд тааламжтай. Энэ нь зөвхөн даруу болох тухай яриагүй. Гэм нүгэл, худал хуурмагаас эргэж Бурханыг эрж хайхыг даруу байдал хэмээн тооцдог байв (Шас.дэд 7:14). Үүнээс харвал даруу байдал нь зөвхөн нэг хүний хийх зүйл биш, бүх ард түмний эсвэл удирдагч хүний хийх зүйл бөгөөд энэ нь гэм нүгэл, худал хуурмагаас эргэн Бурханд хандахыг хэлж байна. Цаашлаад мэргэн ухааны номуудад дээрх хоёр ойлголтуудын аль алийнх нь талаар олон дахин хэлсэн байдаг. Исаиа 58 бүлэгт хуурамч даруу байдлын тухай хэлсэн. Хуурамч даруу байдалыг “өөрсдийн хүслийг дагах (Иса 58:3)” явдал гэж хэлж байна. Дээр Левит номонд гарч байсан “даруу байх гэдэг нь өөрсдийн хүслийг бус харин Бурханы хүслийг дагах юм” гэсэн ойлголт энд давтагдаж байна. Даруу байдлын талаарх Шинэ Гэрээний ойлголт бол даруу байдлыг “өөрийгөө өргөмжлөх байдал (Лук 18:14)” – ийн эсрэг зүйл хэмээн тодорхойлж байна. Учир нь тухай үед Грекийн хелинистик соёл давамгайлж байсан ба энэ соёлд хүмүүс мэргэн ухааанаар хөөцөлддөг, өөрсдийгөө өргөмжилөх дуртай байжээ. Өөрөөр хэлбэл Бурханыг үгүйсгэж, хүнийг шүтэх явдал газар авсан тухай Паулын захидлуудад гардаг. Ингээд даруу байдлын талаарх Хуучин Гэрээ, Шинэ Гэрээний ойлголтыг дүгнээд  хэлбэл даруу байдал гэдэг нь өөрсдийн хүслийг бус харин Бурханыг тушаалыг сахиж гэм нүгэл, худал хуурмагаас эргэж өөрсдийгөө өргөмжлөх бус харин зүрх сэтгэлээ Бурханы өмнө даруухан болгохыг хэлдэг.

Харин энэ дундаас харж байгаа зүйл бол даруу байдал бол хүний зүрх сэтгэлээс эхтэй байх тухай юм. Учир нь хүн гаднаа даруу мэт дүр эсгэж болно. Харин Бурханы хувьд үүнийг мэддэг бөгөөд сэтгэлээ даруу болгох тухай анхааруулж байна. Мөн нэг чухал ойлголт бол өөрсдийн хүслийн дагуу бус Бурханы хүслийн дагуу даруу байхыг жинхэнэ даруу байдал гэж хэлж байна. Тэгвэл өөрсдийн хүслийн дагуу даруу байх гэдэг нь хуурамч даруу байдлыг хэлдэг хэмээн Библи үзэж байна. Жишээлбэл бид мацаг барихдаа Бурханы хүслийн дагуу бус харин мацаг барилтаар дамжуулан бусдыг мөлжиж өөрсдийнхөө хүслийг хэрэгжүүлж байгаа бол энэ нь хуурамч даруу байдал хэмээсэн (Иса 58).

Өнөө үеийн итгэгчдийн хувьд заримдаа хуурамч даруу байдал гаргадаг. Бусдын өмнө сайн даруухан мэт дүр эсгэж харин ганцаараа, гэртээ байх үедээ дуруу биш байдаг. Өөрөөр хэлбэл сүм чуулгандаа ирэхдээ Бурханы өмнө даруу мэт харагдахыг хичээж, нийгэм дээр амьдрахдаа бардам, дуулгаваргүйгээр амьдардаг нь харамсалтай. Мөн нөгөө талаар итгэгч хүн бүр Бурханы тушаалын дагуу даруу байхыг хичээдэг учир болсон болоогүй даруу л байхыг хүсдэг. Энэ юу гэсэн үг вэ? даруу байхыг сул дорой байхтай адилтган ойлгосон байдаг. Даруу хүн юм болгонд “би чадахгүй, мэдэхгүй” гэж хэлэх ёстой гэж боддог. Яг энэ ойлголт өнөөгийн чуулгануудад байдаг. Тэгэхээр энэ бүхнийг дүгнээд харвал ямар ч тохиолдолд даруу байхыг өөрийнхөө хүсэл, сонирхолд л тааруулж, өөрийн хүслээр үйлдэх гэж ойлговол тэр нь жинхэнэ даруу байдал болж чадахгүй. Миний энэ бүхнээс олж харан хамгийн ихээр чухалчилж байгаа зүйл бол “жинхэнэ даруу байдал гэдэг бол Бурханы хүслийн дагуу үйлдэхийг хэлнэ ” гэсэн тодорхойлолт юм.    

 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-06-09)
Views: 496 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar