menu

Бурханы тосолгоо

Бурханы тосолгоо (Anointing of God)

Бурханы хүнийг аливаа үйлчлэлийн төлөө тосолдог уу?

Тосолгооны талаарх анхдагч ойлголт

Библи дээрх тосолгоо, тослох гэдэг ойлголт нь мал аж ахуй эрхлэдэг ард түмний амьдралаас урган гарсан ойлголт юм. Онцгойлон хоньчидтой холбоотой. Израилийн хоньчид хонио тосоор тосолдог байжээ. Халуун дулаан цагт хонины ноосонд бөөс хуурс эсвэл бусад хорхой шавьж наалдаж, аажмаар нүд чих рүү орсноор яваандаа хонь үхдэг аюултай байж. Тиймээс хоньчид хонио хамгаалахын тулд толгой дээр нь тос асгадаг байжээ. Ингэснээр хонины ноос гөлгөр гулгамтгай болж хорхой шавьж наадсан ч хонины ноос гөлгөр, гулгамтгай учир халтирч, нүд чих рүү орох боломжгүй болдог.Үүнээс тосолгоо гэх ойлголт үүссэн ба энэ нь өөрөө хамгаалалт, эрх олголт, ерөөлийн бэлэг тэмдэг болсон байна.

Тосолгооны талаарх Шинэ Гэрээний ойлголт

Шинэ Гэрээнд тосолгоог Chrio(χρισμα)“тос асгах, урсгах” гэсэн утгатай Грек үгийг ашигласан байдаг. Өнөө үед тосолгооны талаар олон янзын ойлголт бий болсон. Гэвч Библид тосолгооны талаар ярихдаа ихэвчлэн Бурханы онцгой үйлчлэлд дуудагдсан хүнд хийгддэг. Чуулганд пасторыг томилоход эсвэл бусад онцгой үйлчлэлд хэн нэгнийг томилоход тосолгоо хийгдэх тохиолдол байдаг. Ингэхдээ анхилуун үнэрт тос аваад толгой дээр нь дусаах гэх зэргээр үйлдэх нь ч бий. Гэхдээ бид тухайн хүнийг тосолж байгаа тосонд учир байна хэмээн ойлгож болохгүй. Харин тухайн хүнийг үйлчлэлд томилж байгаа Бурханы онцгой ажил хийгдэж байгаагийн гадаад илэрэл хэмээн харах хэрэгтэй. Шинэ Гэрээнд тосолгоог Есүс Христтэй холбож ярьдаг. Учир нь Тэр бол тослогдсон Нэгэн бөгөөд Бурхан биднийг Христ дотор тосолсон (1 Коринт 1:21).

Тосолгооны талаарх Хуучин Гэрээний ойлголт

Хуучин Гэрээнд тосолгооны талаар “дээрээс нь асгах, урсгах эсвэл түрхэх” гэх зэргээр илэрхийлдэг. Бурханы онцгой үйлчлэлд дуудагдаж, Бурханаар тослогдсон хүний талаар Хуучин Гэрээнд хэд хэдэн удаа гардаг. Саул Давид нарыгБурхан Израилийн хаан болгохоор сонгож эш үзүүлэгч Самуелд илчлэн тослуулсан байдаг. Сүүлд Саул хаан Бурханы эсрэг тэрслэж, Давидад Саул хааныг хөнөөх боломж байсан хэдий ч тэрээр “ЭЗЭНий тосолсон хүн” хэмээн татгалзсан байдаг (1 Самуел 24.6). Тэгэхлээр тослогдсон хүн гэхлээр шилмэл, шилдэг хүн байх учиртай гэвэл өрөөсгөл болно. Харин тослогдсон хүн гагцхүү Бурханы дуудсан дуудлагад үнэнч байж, байх ёстой талбартаа Бурханы хүслийг үйлдэж амьдрах зөвт байж таарна.

Тосолгоо авдаг гурван байр суурь

Хуучин Гэрээнд ерөнхий гурван төрлийн хүнд тосолгоог хийдэг байжээ. Эдгээр нь Израилийн ард түмний хувьд онцгой төрлийн хүмүүс юм. Хаан, тахилч, эш үзүүлэгч. Энэ ойлголтоос зөвхөн онцгой хүмүүс, онцгой үйлчлэлийн төлөө тосолгоог авдаг гэсэн ойлголт бий болсон.

 

 

 

 

Тослогдсон эш үзүүлэгч

Мөн Нимшийн хүү Иехүг Израилийнхаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг

өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.” Хаадын дээд 19:16

Тослогдсон тахилч

Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд,түүнийг тослож ариусга.”

Египетээс гарсан 40:13

Тослогдсон хаан

Тахилөргөхдөө Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Чи Минийтөлөө Миний харуулах хүнд тос цутгагтун! гэв. Тэгэхэд Самуелэвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэнЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруубуцав.

1 Самуел 16:3,13

Тосолгооны зорилго

Библид тосолгоог хэд хэдэн зорилготойгоор үйлддэг. Тэдгээр нь хоорондоо ялгаатай бөгөөд үг тунхаглах, тахил өргөх, удирдах, эдгээх, ариусгах зэрэг ерөнхий 5 өөр зорилготой байна. 

  1. Бурханы үгийг тунхаглуулахын тулд эш үзүүлэгчийг тослох, Хаадын дээд 19:16
  2. Бурханд мөргөл ба тахилыг үүргийг хэрэгжүүлэхийн тулд тахилчийг тослох, Египетээс гарсан 40:43
  3. Бурханы ард түмнийг удирдахын тулд хааныг тослох, 1 Самуел 16:13
  4. Өвчтэй хүнийг Бурханы хүчээр эдгээхийн тулд тослох, Марк 6:13
  5. Бурханд ашиглагдахын тулд ариусгах, Левит 8:10

Тослогдсон Есүс Христ

Библид Есүс Христийг тослогдсон нэгэн гэж хэлдэгийн гол шалтгаан нь Еврей хэлээр “Мессиа”, Грек хэлээр “Христ” гэдэг нь өөрөө тослогдсон нэгэн гэсэн утгатай юм. Есүс өөрийн энэхүү тосолгооны талаар Лук 4:18-19т Эзэний Сүнс Түүний тосолсон гэж хэлсэн. Юуны төлөө, ямар үйлчлэлийн төлөө тосолсон юм бэ? Сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж (Лук 4:18). Эртний чуулганы хувьд Бурханы тосолгоог сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд өгөгддөг зүйл болохыг мэдэж байжээ. Хамгийн анх харь үндэстнүүдэд сайн мэдээ хүрч эхлэхэд Петр өөрийн номлолдоо тослогдсон Назарын Есүсийн талаар хэлсэн. Тэр Ариун Сүнс ба хүч чадлаар тослогдсон хэмээн онцлосон. Тийнхүү Есүс сайныг үйлдэж явсан ба Бурхан Түүнтэй хамт байсан гэжээ (Үйлс 10:38). Эндээс бид Бурханы тосолгооны талаар илүү ихийг мэдэж болж байна.

  1. Бурханы тосолгоо нь онцгойлон сайн мэдээг бусдад түгээн дэлгэрүүлэх үйлчлэлд ашиглагддаг. 
  2. Бурхан Ариун Сүнс болон хүч чадлаар тосолдог.
  3. Тосолгоо өгөгдөхдөө тухайн үйлчлэлд Бурхан Өөрөө хамт байдаг.

Тосолгоо ба Ариун Сүнс

Бурханы оршихуй нь өөрөө Ариун Сүнсээр илэрхийлэгддэг. Есүс Христийн тосолгоо нь Ариун Сүнсээр Түүнд өгөгдсөн (Лук 4:18, Үйлс 10:38). Есүс Христийн тосолгооны талаар яригдах болгонд тосолгоо Ариун Сүнсээр хийгдсэн байдаг. Тэгвэл бид 1 Иохан 2:20, 26-27 ишлэлийг сайтар харах хэрэгтэй. Энд Бурханы тосолгоо ба Ариун Сүнс хоёр нь нэг зүйл болохыг хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурханы тосолгоо бол Ариун Сүнс юм. Тэгэхлээр дэлхий дээрх үйлчлэлийг гүйцэлдүүлэх хүч чадлыг Бурхан өөрийн хүмүүст тосолгоогоор дамжуулан өгдөг ба тэрхүү тосолгоо нь Ариун Сүнсний оршихуй юм. Ариун Сүнс бидэнд үйлчлэлийг хийх хүч чадлыг өгдөг ба цааш удирддаг. Дэлхий дээрх үйлчлэлээ бүрэн гүйцэлдүүлэхийн тулд Есүст Бурханы тосолгоо буюу Ариун Сүнсний хүч чадал хэрэгтэй байсан. Энэ нь түүнийг 3 жилийн гайхамшигт үйлчлэлээ хийж эхлэхийн өмнө Иордан голд баптисм хүртэх үед тэнгэрээс буюу Бурханаас Ариун Сүнс (өөрөө хэлбэл 3 жилийн үйлчлэлийг гүйцэлдүүлэхийн тулд өгөгдсөн Бурханы тосолгоо) тагтаа мэт өгөгдсөн юм(Матай 3:16,17). Тэгэхлээр 1 Иохан 2 бүлэг бидэнд мөн хэдэн зүйлийг тодорхой болгон өгч байна.

  1. Бурханы тосолгоо бидний дээр эсвэл хажууд бус, харин бидний дотор байдаг.
  2. Итгэгч бид Ариун Сүнсээр тослогдсон
  3. Ариун Сүнс ба Бурханы тосолгоо хоёр нь ялгаатай боловч бас нэг зүйл юм.
  4. Бид тослогдсон Нэгэний (Есүс Христ) дотор байдаг. Тиймээс бид ч бас тослогдсон.

Тосолгооны ачхолбогдол

  1. Үнэнийг таниж мэдэх – 1 Иохан 2:27
  2. Үнэнийг гэрчлэх – 1 Иохан 5:6
  3. Залбирах хүч өгөх – Ром 8:39, Ефес 6:18
  4. Зөвт амьдрах – Ром 8:4
  5. Дотор хүнийг хүчтэй болгох - Ефес 3:16
  6. Бурхан уруу удирдах – Ром 8:9
  7. Баяр хөөртэй амьдрах –Ром 14:17
  8. Найдвар дотор амьдрах – Ром 15:13
  9. Сүнслэг бэлгийг хүлээж авах – 1 Коринт 12:4
  10.  Сүнслэг үр жимсийг гаргах – Галат 5:22-23

Б.Баярхүү 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-05-15)
Views: 1243 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: