menu

Есүс Христийн тухай 7 илэрхийлэлт
2013-09-29, 2:28 AM

Еврей 1:1-3

"Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвөгдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.”

Есүс Христийн тухай 7 илэрхийлэлт:

1.      Есүс бол бүхний өвлөгч

2.      Есүс бол ертөнцийн бүтээгч

3.      Есүс бол Бурханы алдрын туяа

4.      Есүс бол Бурханы мөн чанарын бодит илэрхийлэл

5.      Есүс бол Өөрийн хүчит үгээрээ бүхнийг баригч

6.      Есүс бол нүглүүдийн ариусгалын гүйцээгч

7.      Есүс бол дээр байгч сүр жавхалнт Нэгэний баруун гарт залрагч

Урьдийн бүх зүйлийн биелэлт бол Есүс Христ. Хуучин Гэрээний өгүүлбэр бүрийн гол үйлийн эзэн нь Есүс Христ байдаг. Бүх амлалт, бүх мэргэн ухаан, бүх эд баялаг, бүх хүч чадал, бүх эрх мэдэл, бүх амь амьдрал бүхэлдээ Есүс Христ дотор нууцлагддаг. Тиймд аврагдаж болох өөр нэрийг тэнгэрийн доорх хүмүүст өгсөнгүй. Үйлс 4:12

Христ бол бүх ертөнцийн захирагч бөгөөд бүх зүйл түүний дуу хоолойнд дуулгавартай байдаг. Филиппой 2:9-11

Есүс Христ бол хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх зүйл юм. Еврей 13:8

Харин та итгэлээсээ бүү ухар, өөр янз бүрийн хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Бурхан бидэнд Есүс Христ дотор бүх зүйлийг өгсөн. Есүс Христ бол бүх зүйл юм.



Хэрэв та илүү томруулж үзэхийг хүсвэл энд дар

Category: НИЙТЛЭЛ | Added by: Uuriinshuuder
Views: 1022 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0


Total comments: 2
avatar
0 Spam
1 b_misheelt • 8:13 PM, 2015-04-19
БҮХ ЗҮРХ СЭТГЭЭЛЭЭРЭЭ ҮҮРД ХАМТ БАЙНА ХАМГААС ХАЙРТАЙ ААВТАЙГАА
avatar
0
2 Uuriinshuuder • 10:09 AM, 2016-01-15
amen
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: