menu

Агуу хайр
2013-09-24, 1:28 AM

99999
"Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.” Иохан 15:13

Нэгэн бага сургуулийн хүүхэд өглөө төмөр зам даган сургууль уруугаа явж байгаад төмөр зам тасарсан байхыг олж харжээ. Оройн орсон аадар борооноос болж далан эвдэрч зам тасарсан байжээ. Хэсэгхэн хугацааны дараа галт тэрэг түүгээр өнгөрөх ёстой байв. Хүү ихэд яаран биеэсээ цус гарган цагаан цамцандаа цусаа түрхээд цустай цамцаа савчуулан хурдлан ирж буй галт тэрэгний өөдөөс "зогсоорой” хэмээн хашгирчээ. Галт тэрэгний жолооч хүүгийн гарт савчин буй цустай цамцыг хараад гэнэт тоормослон галт тэрэгний тоормосыг татаж эхлэв. Галт тэрэг тоормослон явсаар яг тасарсан төмөр замыг тулан зогслоо. Хэрвээ тасарсан замыг мэдэлгүй явсан бол галт тэрэг онхолдож олон зуун хүний амь нас эрсдэх байжээ. Галт тэргэнд зорчиж байсан бүх зорчигчид өөрсдийнх нь амийг аварсан хүн, бяцхан хүү болохыг мэдэв. Хүмүүс хүүд талархал илэрхийлэхээр очсон боловч хүү цус их алдсанаас болж нас барсан байлаа. Хүмүүс хүүд зориулан төмөр замын хажууд дурсгалын хөшөө босгожээ. Хажуугаар нь өнгөрсөн галт тэрэг болгон дохиогоо дуугарган өнгөрдөг болов. Бусдын төлөө өөрийн амийг зориулах нь хамгийн агуу хайр билээ. Дэлхийн бүх хүмүүсийн төлөө Өөрийнхөө амийг золиослосон Есүсийн хайр нь яг энэхүү хайр билээ. Бидний төлөө Өөрийнхөө амийг зориулсан Есүст үргэлж талархлаа илэрхийлцгээе. Мөн бүхий л зүрхээрээ Эзэнээ хайрлацгаая. 

Эх сурвалж:        Чо Юу Сан. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглагтун, Улаанбаатар, 2010




Дараах хэлбрээр уншихыг хүсвэл гүйлгэх суман дээр даран уншина уу!

Category: ГЭРЧЛЭЛ | Added by: Uuriinshuuder
Views: 814 | Downloads: 0 | Rating: 0.0/0


Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: