.

This HTML caption with a link.
Home » 2013 » 10 сар » 21 » ЕСҮСИЙН АМЬДРАЛ СУРГУУЛЬ
9:06 AM
ЕСҮСИЙН АМЬДРАЛ СУРГУУЛЬ

Сургуулийн танилцуулга

  2012-03-02, 11:45 PM

"Есүсийн амьдрал" Библийн сургуулийн тухай

Бидний зорилго нь: "Үгээр босгогдсон ард түмэн буюу үндэстэнг дүүргэсэн Есүсийн амь"

1-р алсын хараа: Ургац хураалтын багийг бүрдүүлж, илгээлтийн цэргүүдийг бэлтгэх.

2-р алсын хараа: Хөрш зэргэлдээх орон нутагт сайн мэдээг түгээх

3-р алсын хараа: Иерусалим руу хандсан сайн мэдээний зорилт

 

"Есүсийн амьдрал" сургуулийн онцлог давуу тал:

1. Өвлүүлэхэд хялбар системчилсэн сургалт

2. Амьдрал дээрх чадварлаг, бодит биелэлт

 


Сургуулийн ерөнхий үзэл баримтлал

  2012-10-15, 1:58 AM

Үйлчлэлийн үзэл баримтлал:

1. Тэнцвэртэй сайн мэдээний бодлого

2. Залгамжлах боломжтой Библийн ойлголтыг бэхжүүлэх

3. Дагалдагч бэлтгэх замаар Бурханы хаанчлалыг өргөжүүлэх

4. Тухайн орон нутагт үйлчлэлийг голчлох

 

Илгээлтийн стратеги төлөвлөгөө:

1. Үндэстэнд сайн мэдээ түгээх 4 үе хүртэлх сайн мэдээний илгээлтийн стратеги, төлөвлөгөө

2. Сүм тарих- Удирдлагын сургалт

3. Сүмд үйлчлэгч- Дагалдагч бэлтгэх сургалт

 


Сургуулийн цар хүрээ

  2012-10-15, 2:00 AM

"Есүсийн амьдрал" сургууль Монголд:

"Есүсийн амьдрал" сургууль нь Монголд 2006 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор Улаанбаатарт төвтэй, салбарлан Архангай, Зүүнхараад сургалтын төвүүдээ нээн ажиллаж байна. Монгол дахь "Есүсийн амьдрал" сургууль нь Монголын бүх аймаг орон нутагт удирдагч, багш, дагалдагчдыг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулсаар байна.

"Есүсийн амьдрал" сургууль Дэлхийд:

"Есүсийн амьдрал" сургууль нь Солонгос, Монгол, Вьетнам, Камбож, Тайланд, Лаос, Хятад улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

 


Сургалтын үе шатууд

  2012-10-15, 2:02 AM

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Бат итгэлтэй, хулуун сэтгэлтэй, дагалдагч болж амьдралаа Бурханд зориулсан, усан баталгаа хийлгэсэн, үйлчлэлийн дуудлага, алсын хараатай байвал зохино. Улмаар тус сургуулийг төгсөөд удирдагчдын сургалтад сурч багшийн сертификат бүхий удирдагчаар бэлтгэгдэн гарна.

Сургалтын нийт үе шатууд:

Шинэ итгэгч өсгөх: Дагалдагч бэлтгэх анхдагч сурах бичигт 1-4 ном

Дагалдагчийн сургалт: Дагалдагч бэлтгэх сурах бичигт дунд, дээд 5-12 ном

Мэргэшсэн ажилчин: Удирдагч бэлтгэх сурах бичиг 24 хичээл

Сургалт явагдах хэлбэр:

Сургалт нь 70 хоногийн турш вакумжсан хэлбэрээр болон хагас сайн өдөр бүр гэхчлэн тухайн орон нутаг, орчин нөхцөлд тохируулан явагддаг.

Суралцагчид нь сурсан зүйлээ тухай бүр үйлчлэл болон амьдралын бодит талбар дээрээ хэрэгжүүлдгээрээ онцлогтой болно.

Манай сургуулийг өнөөг хүртэл 150 гаруй оюутнууд төгсөж сурсан мэдлэгээ түгээж, багшлан үйлчилж, ажиллаж байна.

Холбогдох хаяг:

Хаяг: Улаанбаатар хот БЗД дүүрэг

И-мэйл хаяг:  uuriinshuuder@hotmail.com

Category: ЕССҮИЙН АМЬДРАЛ СУРГУУЛЬ | Views: 1770 | Added by: Uuriinshuuder | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar